Украин цэргээ бэлэн байдалд оруулав

2014-05-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ХҮСЛЭН

Украин цэргээ бүрэн бэлэн байдалд оруулсан тухай уржигдар тус улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Александр Турчинов мэдэгджээ. Тэрээр өнгөрсөн сарын 30-нд Оросын талыг баримтлагч салан тус­гаарлагчид Горловка хотын цагдаагийн газрыг эзэлж авсны дараа дээрх мэдэгдлийг хийжээ. Турчинов “Оростой хийх дайны аюул бодитой болж эхэлснийг” хэлээд, Украины зэвсэгт хүчин байлдааны бэлэн байдалд орсныг онцолсон байна. Горловка хотын цагдаагийн газрыг эзлэх үеэр хүний амь эрсдээгүй аж.

Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчид сүүлийн үед Украины зүүн хэсгийн олон арван хотын цагдаагийн газар болон захиргааны байруудыг эзлэн аваад байна. Тэд тэдгээр хотуудад автономит эрх олгох эсвэл Орост нэгдэх талаар санал асуулга явуулахыг шаардаж байгаа юм байна.

Түүнчлэн Украины Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Александр Турчинов террорын эсрэг ажиллагаа явуулж байгаа Донецк мужийн  зарим нутаг хяналтаас гарсан гэдгийг хүлээн зөвшөөрөв. Энэ тухайн Украины УНИАН агентлаг дамжуулжээ. “Өнөөдөр тэр хотын байдлыг засаг хянаж чадахгүй болсон. Донецкийн бусад газруудад ч тийм байдалтай байна” гэж Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч хэлжээ. Хүчнийхэн энэ бүсэд, хөрш Луганск мужид эмх журам тогтоож чадахгүй байна гэж тэрээр бас хэллээ. Донецк мужийн Славянск хотыг Оросын мэдлийн террористуудын бүлэг эзэлсэн гэв. Мужийн удирдлагуудын тэргүүн нартай хийсэн зөвөлгөөн дээр, Харьков, Одесса, Запорожск, Херсон, Днепропетровск, Николаевск мужуудад байдал хурцдах хандлага байгааг сануулаад, бусад нутагт байдлыг хүндрүүлэхгүй  ажиллахыг албан тушаалтнуудад  тушаажээ.

Зүүн нутгийн эсэргүүцлийг оросууд өдөөж байгаа гэж Украины эрх баригчид үзэж буй юм. Тиймээс ч өнгөрсөн сард зүүн Украинд тусгай ажил­лагаа явуулж эхэл­сэн боловч Оросын талыг баригчдын хөдөлгөөнийг дарж чадсангүй.

 

С.Шойгу: УКРАИН РУУ ДОВТЛОХГҮЙ

Украины хилийн ойролцоо өргөн хэмжээний цэргийн хээрийн сургууль явуул­сан Оросын цэргийнхэн хуарандаа буцсан хэ­мээн Оросын Батлан хамгаалахын сайд АНУ-ын сайдтай ут­саар ярихдаа хэлжээ. Оросын арми Украины нутаг дэвсгэрт цэргийн ажиллагаа явуулахгүй гэж Оросын сайд Чак Хейгелд амласан байна. Украины арми энгийн иргэдийн эсрэг ажиллагаа явуу­лахгүй гэсэн учир Оросын цэрэг байнгын байрлалдаа эргэн орсон хэмээн С.Шойгу хэлжээ. Энгийн иргэдийн эс­рэг хүчирхийлэл явуу­лахаар Украины арми заналхийлсэн учраас оросууд өргөн цар хү­рээтэй хээрийн сургуулиа хийсэн гэдгийг тэрээр онцолжээ. Чак Хейгел Орос-Украины хил дээр байдал хурцдаж байгааг тэмдэглээд Украины хэрэгт хутгалдахгүй байхыг Орост  зөвлөсөн байна.

 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

6 цаг 17 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

7 цаг 40 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

7 цаг 48 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

7 цаг 58 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

10 цаг 45 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

10 цаг 49 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

12 цаг 7 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

15 цаг 33 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

15 цаг 33 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин