Б.Хурц нарыг энэ сарын 20-нд шүүнэ

2020-05-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч нар ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч, С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэргийг шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийг тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хэлэлцсэн байдаг.  Улмаар өнгөрсөн сард болсон хуралдаанаар гомдлыг хүлээж аваагүй,  хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ.  Тэгвэл Б.Хурц нарыг шүүх анхан шатны шүүх хурлыг  Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 20-нд хэлэлцэхээр товложээ.

Өнгөрсөн хугацаанд С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ, хохирогч Б.Булган нарыг эрүүдэн шүүж, хүч хэрэглэн хэрэг хүлээлгэсэн хэмээн дээрх есөн хүнд Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн, эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны наймдугаар сард зургаан өдрийн турш хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаасан юм. Үүнийг нь улсын яллагч, НПГ-ын хяналтын прокурор Б.Мөнх-Од, Б.Энэрэл нар эсэргүүцэн тус аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Давж заалдах шатны шүүх 2019 оны аравдугаар сарын 9-нд уг хэргийг хянаад прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж дүгнэн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон билээ. Харин шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчид уг магадлалыг хянуулахаар Дээд шүүхэд хандсаныг Дээд шүүх хүлээж аваагүй юм.

Эх сурвалж:www.polit.mn 

ХУУЛЬЧ
ПРОКУРОР Б.МӨНХОДОД ИТГЭХГҮЙ БАЙНА. ЭНЭ ПРОКУРОР ЗАЛУУ ЧИНЬ НААД ХУРЦ ЭД НАРТАЙ ДАЛДУУР СЭМ ХУУВИЛДАЖ, ӨНДӨР ШАН ХАРАМЖ БУЮУ АВИЛГА АВААД ХЭРГИЙГ НЬ ЗАМХАРУУЛНА. ТА НАР ХАРЖ Л БАЙГААРАЙ.
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

54 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

3 цаг 56 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

4 цаг 8 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

5 цаг 14 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

5 цаг 16 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

11 цаг 34 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

11 цаг 34 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18