Д.Нямхүү: Эдгэрсэн хүний тоо 15 боллоо

2020-05-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ЭМЯ-наас /05.12/ ээлжит мэдээллээ хийж, коронавирусын нөхцөл байдлыг танилцууллаа.

Коронавирус- Монголд

Эдгэрсэн хүний тоо нэгээр нэмэгдэж 15 болжээ. Мөн ойрын хугацаанд хоёр хүн эмнэлгээс дараагийн шатны ажиглалт руу шилжих юм. Иргэдээс таван төрлийн сорьц авч, 2-3 хоног давтан шинжлээд халдвар илрэхгүй бол дараагийн шатны хяналт руу шилжүүлж байгаа. Гурван лабораторид нийтдээ 80 хүнд шинжилгээ хийсэн байна. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Эдгээрийг задалж хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан 29 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймгийн вируслогийн лабораторид 21 ачаа тээврийн жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.  Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 102 хүн ажиглалт, тусгаарлалт, тандалтад байна"  гэсэн мэдээллийг  ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өгч байна. 

Коронавирус- БНХАУ

Өчигдөр БНХАУ-д 17 шинэ тохиолдол бүртгэгдсэний тав нь Ухань хотод илэрсэн, дотоодын халдвар байна. Таван шинэ халдвар бүгд нэг дороос буюу орон сууцны нэг байрнаас гаралтай, голомтод халдвар байгаа юм. Бусад тохиолдлын хувьд долоо нь гадаадаас ирсэн зорчигчдын дунд илэрсэн бол үлдсэн нь тус улсын Зүүн хойд мужид илэрсэн байна.

Коронавирус-БНСУ

БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 27 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 10936 болсон байна. Тус улсын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээлснээр Сөүл хотын шөнийн клубүүдээс үүссэн голомтод халдварын тухайд даваа гарагийн үдээс хойших байдлаар нийт 94 хүнийг хамраад байгаа юм. Онош батлагдсан тохиолдлууд нь шөнийн клубээр үйлчлүүлсэн хүмүүс болон тэдгээрийн гэр бүл дэх ойрын хавьтлууд байжээ.

Коронавирус-Герман

Тус улсад вирусын халдвар тархалтын индекс өнгөрсөн ням гарагт 1.13 байсан бол даваа гарагт 1.07 хувь болж буурчээ.

Эх сурвалж:www.polit.mn

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

45 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

3 цаг 47 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

3 цаг 59 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

5 цаг 5 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

5 цаг 7 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

11 цаг 25 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

11 цаг 25 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18