Хаягдал дугуйны хаймраар уран баримал хийжээ

2014-05-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.Зотол

Унадаг дугуй, мотоцикль, авто машины хаягдал дугуй манайд бол хаа сайгүй л хэвтэж байдаг. Харин урд хөршид бол уран бүтээл болон хүндтэй байрыг эзэлсэн байх юм. Бүр байгууллага, их, дээд сургуулиудын үүдэнд матар, усны үхэр болон зогсч байх нь элбэг. Тухайлбал, Өвөрмонголын Багшийн их сургуулийн үүдэнд ийм бүтээлүүд байна. Тус сургуулийн дүрслэх урлаг, уран барималын  ангийн оюутнууд өөрсдийн  бүтээлээр  ийнхүү сургуулиа гоёсон байна. Усны үхэр, матрын арьсыг хийхэд унадаг дугуй, мотоциклийн арзгар хаймар зохисон гэдэг  нь жигтэйхэн. Энэ санаа тус сургуулийн оюутнуудын ШБОС бөгөөд оюуны эрхтэй гэнэ.  

Түүнчлэн Өвөрмонголын Багшийн их сургууль  оюутнуудынхаа бүтээлээр  сургуулийнхаа дотоод орчин, тохижилтыг хийсэн нь үзэсгэлэнгийн танхимтай  андуурахаар юм. Шатны   хонгилд модны үндсээр хийсэн бар архирч, хоёр давхарын урт хонгилд монголын эртний хэв маягийг харуулсан хүүхэлдэйнүүд өрөөстэй. Нүүдэлчдийн амьдрал,  аж байдлын   харуулсан бяцхан баримлууд ч  үргэлжилнэ. Бүтээлүүд нь сургуулийн танхимд олны өмнө дэлгээстэй байгааг хараад оюутнууд урам авч  уран бүтээлдээ улам шамддаг тухай багш нар нь бахдан ярьж байлаа. 

Өвөрмонголын Багшийн их сургууль 1952 онд   анх байгуулагдсан бөгөөд өдгөө 33 салбар дээд  сургуультай.  2004 онд одоогийн шинэ байрандаа оржээ. Хөх хотын зах руу “Хорин гэр” эдийн засаг, хөгжлийн шинэ суурьшлын бүсэд оюутны хотхон, сургуулийн байрыг цогцоор нь барьснаар ийнхүү төвхнөсөн юм байна. Үүнийг дагаад сургуулийн номын сан, уншлагын танхим, Бүх Хятадын  уран зохиолын шилдэг бүтээлийн музей энд төвлөрчээ. Музейд шилдэг бүтээлүүдийг дэлгээд зогсохгүй, тэдгээрийг бичиж туурвисан үндэсний шилдэг зохиолчдын зураг, тэдний намтар, түүх,  эдэлж хэрэглэж байсан бичгийн ширээ, бичгийн машин зэргээр баяжуулсан байна. Хятад улс 56 үндэстнээс бүрддэг бол  музейд бүх үндэстний шилдэг  зохиолч, яруу найрагчдын буланг гаргаж тохижуулсан байдаг ажээ.

 

 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

6 цаг 9 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

7 цаг 32 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

7 цаг 40 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

7 цаг 50 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

10 цаг 38 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

10 цаг 41 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

11 цаг 59 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

15 цаг 25 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

15 цаг 25 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин