ЭМЯ: Бельги Улсын иргэн хөнгөн хэлбэрээр өвдөөд эдгэрсэн

2020-05-11
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

ЭМЯ-наас /05.11/ ээлжит мэдээллээ хийж, коронавирусын нөхцөл байдлыг танилцууллаа.

Коронавирус- Монголд

Тавдугаар сарын 10-нд Монгол Улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр ХӨСҮТ-ийн Вируслогийн лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 107 хүнд шинжилгээ хийхэд бүгд   халдваргүй гарсан. Тодруулбал, ХӨСҮТ, Дорноговь, Дархан-Уул болон нийслэлийн ажиглах байруудад тусгаарлагдсан нийт 82 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймгийн салбар лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 107 хүн ажиглалт, тусгаарлалтад байна. Мөн одоогоор ХӨСҮТ-д эмчлэгдэж буй 28 тохиолдлын биеийн байдал тогтвортой, дунд, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. Дөрөвдүгээр сарын 30-нд ирсэн Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр ирсэн хүмүүст хоёр удаагийн давтан шинжилгээ хийсэн. Зарим тохиолдолд нь гурван удаагийн шинжилгээ хийлээ. Энэ долоо хоногт Франкфурт, Сөүлээс ирсэн хүмүүсийн давтан шинжилгээг үргэлжлүүлэн хийнэ гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. 

Белги улсын иргэний талаар

Бельги улсаас ирсэн иргэнд давтан шинжилгээ хийж байгаа бөгөөд тухайн иргэн одоогоор ажиглалтад байна. Тэрээр гаднын улсад аялж байх хугацаандаа халдвар авч, хөнгөн балархай хэлбэрээр өвдөөд эдгэрсэн гэлээ. Ирсэн хойноо нэг ч хүнд халдвар тараагаагүй бөгөөд бид ойрын хүмүүст нь шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн тухайн иргэнд дахин коронавирус илрээгүй байна. Түүнчлэн Монгол Улсад ийм тохиолдол өөр бүртгэгдээгүй.  Тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчдоос гадна тандалтын шинжилгээг долоо хоногт 80-120 хүнд түүврийн аргаар хийж байгаа. Түүнээс гадна сайн дураараа хүлээн авахад ирж байгаа хүмүүсийн шинжилгээ гээд нийт долоо хоног тутамд 200 гаруй хүнд шинжилгээ хийж буй. Энэ тандалт судалгаанаас коронавирус илэрсэн хүн байхгүй гэдгийг мэдээллээ. 

Коронавирус-Дэлхийд

Дэлхий дахинд  76 мянган хүн шинээр COVID-19 халдвар авч, 3,000 гаруй хүн уг өвчний улмаас нас баржээ.

Коронавирус-АНУ

Америкийн бүсэд АНУ болон Бразил улсад халдвар хамгийн өндөр байгаа юм.АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээллээр тус улсад тавдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 1.3 сая хүн халдвар авснаас 78 мянга гаруй хүн өвчний улмаас нас бараад байна. Мөн 250 мянга орчим хүн эдгэрсэн бол одоогоор нэг сая гаруй хүн халдвар авчээ.  Бямба гарагт л гэхэд тус улсад 26 мянга гаруй тохиолдол, 1,731 нас баралт шинээр бүртгэгдэв. Халдвар бүртгэгдсэн тоогоор Нью-Йорк, Нью Жерси, Калифорни зэрэг муж тэргүүлж байна.

Коронавирус-БНСУ-д

Өчигдөр шинээр 35 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт батлагдсан тохиолдлын тоо 10,909 болсон байна.

Коронавирус-Судалгаа

Хонгконгийн нэгэн судалгаа "Lancet" сэтгүүлд хэвлэгджээ.  Тодруулбал судалгааны үр дүнд вирусийн эсрэг үйлдэлтэй гурван эмийг дархлаа дэмжих эмтэй комбинаци болгон хэрэглэхэд эдгэрэлт түргэн байжээ.  Туршилтад ХДХВ-ийн эсрэг эм ритонавир, лопинавир эмийн комбинаци болон калетра эмийг хамтад хэрэглэсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

1 цаг 36 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

4 цаг 37 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

4 цаг 49 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

5 цаг 56 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

5 цаг 57 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

12 цаг 16 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

12 цаг 16 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18