Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөн, дэд ерөнхийлөгчөөр Г.Энхтайваныг томилно

2020-05-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Монголбанкны ерөнхийлөгч Б.Баяртсайханыг чөлөөлж, дэд ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан Б.Лхагвасүрэнг оронд нь томилсон.  Түүнээс хойш таван сарын хугацаа өнгөрсөн байдаг.  Тэгвэл тус банкны дэд ерөнхийлөгчөөр Үндэсний давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхтайваныг томилох гэж байгаагаас гадна одоогийн тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэгийг чөлөөлж, Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнийг түүний оронд томилох саналыг өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцээд дэмжжээ.

Г.Дөлгөөн нь МУИС-ийг олон улсын эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2013-2015 онд Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистраар төгсжээ. 

Улмаар Монголбанканд Хяналт шалгалтын газарт хянан шалгагч, ахлах хянан шалгагч, Люксембургийн Шродерс хөрөнгө оруулалтын санд ажилтан, Монгол Улсын Хөгжлийн банканд Дэд захирал бөгөөд Эрсдлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажилласан туршлагатай бөгөөд Польш, Герман, Энэтхэгийн Төв банканд мэргэжил дээшлүүлж байсан аж.

Г.Энхтайваны хувьд Арканзасын их сургуулийг Бизнесийн удирдлага, Oxford-ийн их сургуульд эдийн засаг, Лондоны их сургуульд хуулийн чиглэлээр магистр хамгаалсан байна. Санхүүгийн зохицуулах хороонд шинжээч, ахлах мэргэжилтэн, ГХЯ-нд мэргэжилтэн, Bank of America-д шинжээчээр тус тус ажиллаж байгаад Үндэсний давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байжээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэж, шийдвэрлэх юм. 

 Эх сурвалж:www.polit.mn 

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

2 цаг 45 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

5 цаг 46 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

5 цаг 59 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

7 цаг 5 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

7 цаг 7 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

13 цаг 25 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

13 цаг 25 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18