Д.Нямхүү: Халдварын тохиолдол 41 болж, 13 нь эдгэж эмнэлгээс гарлаа

2020-05-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ЭМЯ-наас /05.05/ ээлжит мэдээллээ хийж, коронавирусын нөхцөл байдлыг танилцууллаа.

Коронавирус- Монголд

Өчигдөр вирус судлалын таван лабораторид нийт 307 шинжилгээ хийгджээ. Тусгай үүргийн нислэгээр ирсэн 275 хүнд, Дорнод аймгийн тандалтын зорилгоор хийгдсэн 6 хүнд коронавирусын халдвар илрээгүй. Дорнод аймаг дахь "Петрочайна Дачин тамсаг" компанийн жолооч халуураад хоолой нь өвдсөн байсан. Томуугийн тандалтын сүлжээгээр сорьц авч шинжилдэг. Ингэхэд хариу нь нэмэх гарсан байсан. Харин лабораторийн шинжилгээгээр коронавирусын халдвар илрээгүй.  Дархан-Уулд хийсэн шинжилгээ буюу ачаа тээврийн 26 жолоочоос халдвар илрээгүй.Франкфуртын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингээд батлагдсан тохиолдол Монгол Улсад 41 болсон гэдгийг  ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү хэллээ. Түүнчлэн халдвар авсан 13 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. 

Коронавирус-ОХУ

ОХУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10,500 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 145,000 гаруй болжээ. Эндсэн хүний тоо 1,356 байна.

Коронавирус-Япон

Япон улсад мөн өдөр 176 шинэ тохиолдол, 20 нас баралт бүртгэгдсэн байна. Нийт 4,496 хүн эдгэрчээ. Тус улс цар тахлын улмаас зарласан онц байдлыг тавдугаар сарыг дуустал үргэлжлүүлэх шийдвэр гаргасныг Ерөнхий сайд нь мэдэгдсэн байна. Анх онц байдал зарласан үеэс хойш халдварын тархалт 3/1-ээр буурч, ахиц гарч байгаа ч эмнэлгийн ачаалал нөхцөл байдал хүнд хэвээр байгаа тул онц байдлын хугацааг үргэлжлүүлэх шийдвэр гаргасныг мэдэгджээ.

Зөвлөгөө

Агаарын сэлгэлт хийж болохгүй гэдэг нь буруу ташаа ойлголт. Нарны гэрэл бол коронавирусын эсрэг байгалийн халдваргүйжүүлэгч буюу маш сайн нөлөөтэй юм. Өдөрт 30 минутын зайтай 10-15 агаарын солилцоо хийх нь гэрт байгаа вирусыг гадагш гаргах ач холбогдолтой гэлээ. Мөн  ДЭМБ-аас нийт халдварын 40 хувь нь албан газруудад тархаж байгаа тул хоорондоо ном, дэвтэр, плаш зэргийг солилцохгүй байх зөвлөмж өгч байна.   

Эх сурвалж:www.polit.mn

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

2 цаг 32 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

5 цаг 33 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

5 цаг 46 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

6 цаг 52 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

6 цаг 54 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

13 цаг 12 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

13 цаг 12 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18