Д.Нямхүү: Бельги улсын иргэнээс коронавирус биш эсрэг биет илэрсэн

2020-05-02
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

ЭМЯ-наас /05.02/ ээлжит мэдээллээ хийж, коронавирусын нөхцөл байдлыг танилцууллаа.

Коронавирус- Монголд

Өнгөрсөн хоногт нийтдээ  350 сорьцонд шинжилгээ хийлээ. Үүнд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 266 зорчигч болон ХӨСҮТ-д хяналтад байсан 25, Замын-Үүдэд хяналтад байсан 6, мөн тандалтын журмаар Дорноговь болн нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан,  Налайх дүүргийн эмнэлгүүдэд уушигны өвчний оноштойгоор хэвтэж байгаа иргэдийг хамруулсан.  Эдгээр 350 шинжилгээгээр тусгай үүргийн онгноцоор ирсэн зорчигчоос  коронавирусийн халдварын нэг  тохиолдол бүртгэгдлээ.  Түүнчлэн Бельги улсаас ирсэн иргэнээс коронавирус илэрлээ гэсэн цуурхал иргэдийг амраасангүй. Ийм худал мэдээлэл цацсан хүнийг олж тогтоох хэрэгтэй.  Тухайн иргэнээс коронавирус илрээгүй харин эсрэг биет илэрсэн.  Энэ нь халдвар авсан үг биш бөгөөд коронавирус тухайн хүний биед ороод гарсныг илтгэж буй хэрэг. Гэхдээ бид энэ хүний ойрын хавьтлын 15 хүнийг олж тогтоогоод шинжилгээ авахад вирус илрээгүй.  Тухайн хүн Бельгиэс ирээд ажиглалтад байж байгаад гарсан хүн.  Тиймээс коронавирусийн халдвар алдагдсан гэх айдсаасаа салж иргэд тайван байх хэрэгтэй гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ. 

Коронавирус-Дэлхийд

Халдвар 215 орон, бүс нутаг, нутаг дэвсгэрт тархаж, 3.4 сая өвчлөл бүртгэгдэж, 239 мянган хүн нас бараад байна. Нэг сая хүн эмчлэгдэж байна.

Гадаад дахь монголчууд

Өнгөрсөн 24 цагт ХӨСҮТ-ийн утсанд 131 дуудлага ирсэн. Тэр дунд ОХУ-аас нэг, АНУ-аас гурав, Бразилаас нэг хүн холбогдож, шинж тэмдэг илэрч, өвчилбөл ямар арга хэмжээ авах талаар зөвлөгөө авсан байна.

Коронавирус- ОХУ

ОХУ-ын цар тахалтай тэмцэх төвөөс мэдээлсэн байна.Сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад 7933 халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, 114,431 болжээ.

Мөн энэ өдөр 96 өвчтөн нас барж, нийт эндэгдлийн тоо 1,169 хүрсэн байна.

Коронавирус-Бразил

Өмнөд Америкийн хамгийн том улс Бразилд сүүлийн өдрүүдэд цар тахлын нөхцөл байдал улам бүр хүндэрч байна. Асар том газар нутаг, 211 сая хүн амтай энэ улсад өнөөдрийн байдлаар коронавирусын халдварын 87,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 6,000 гаруй хүн нас баржээ. Энэ үзүүлэлтээрээ Бразил улс коронавирусийн анхны голомт Хятад улсыг гүйцэж, халдварын тоогоор дэлхийд тэргүүлж буй 10 орны нэгэнд багтлаа.

Зөвлөгөө

Агаарын сэлгэлт хийж болохгүй гэдэг нь буруу ташаа ойлголт. Нарны гэрэл бол коронавирусын эсрэг байгалийн халдваргүйжүүлэгч буюу маш сайн нөлөөтэй юм. Өдөрт 30 минутын зайтай 10-15 агаарын солилцоо хийх нь гэрт байгаа вирусыг гадагш гаргах ач холбогдолтой гэлээ. Мөн  ДЭМБ-аас нийт халдварын 40 хувь нь албан газруудад тархаж байгаа тул хоорондоо ном, дэвтэр, плаш зэргийг солилцохгүй байх зөвлөмж өгч байна.   

Эх сурвалж:www.polit,mn

Зочин
Бельги улсаас ирсэн иргэн юм уу эсхүл Бельги улсын иргэн юм уу юу гээд бичээд байгаа юм бол до
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

2 цаг 38 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

5 цаг 39 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

5 цаг 51 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

6 цаг 58 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

6 цаг 59 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

13 цаг 18 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

13 цаг 18 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18