Чуулган: Ноён Уулыг дархан цаазат болгох уу?

2020-05-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.  Энэ үеэр гишүүд байгаль орчны нөхцөл байдал, ялангуяа "Ноён-Уул" -тай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн А.Сүхбат: -Германы эрдэмтэн Төв аймгийн хойд сум, Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллаад асар өндөр агууламжтай хүнцэл байна гэсэн дүгнэлт гаргасан байна. Судлаачид 33500 га газрыг хамгаалалтад авах ёстой гэсэн. Ноён уулын 31500 га газрыг хамгаалалтад авах тогтоол гарсан ч З.Энхболд даргатай УИХ түүнийг зөрчөөд 11 мянган га газар болгож,бууруулсан.  Ноён уултай холбоотой  58 удаагийн шүүх хурал болж, буцааж авсан. Одоо яаралтай хүнцлийг нь судлах шаардлагатай, тэгж байж энэ газар нутаг аюулгүй болно.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: -Ноён уулыг хамгаалах хөдөлгөөнийхөнд талархал илэрхийлье. Ноён уултай холбоотой асуудлыг бид ярихдаа алтны асуудлыг хөндмөөр байгаа юм. Алтнаас үнэтэй юм зөндөө бий. Усгүй бол яах юм, байгаль орчин сөнөвөл яах юм. Алтнаас үнэтэй өвөг дээдсийн булш бунхан оршиж байгаа. Оросын эрдэмтэн Козлов анх нээсэн юм билээ. 2005-2015 онд Монгол,  Оросын хамтарсан археологичид судалгаа хийгээд дөрвөн язгууртны дагавар булшийг, олж олон эд зүйл илрүүлсэн юм билээ.  Түүний нэг нь перс хивс. 2000 гаруй жилийн өмнө манай өвөг дээдэс хэрэглэж байсан. Энэ бүх чухал өвөө алтны хэдэн хөрөнгө оруулагч нарын гараар үрэгдүүлээд байж болохгүй биз дээ.Ноён уулыг өргөтгөөд өгсөн 10 тусгай зөвшөөрөл давхцаад байгаа. Давхацсаныг шийдүүлж чадах уу?

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хохирлыг барагдуулах заалттай. Экологи эдийн засгийн үнэлгээг тогтооно. Хууль хяналтын байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Ноён уулыг анх одоогийн хүчин төгөлдөр хуулиар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байхад Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл давхардуулсан олгосон байгаа. 2014 оны дөрөвдүгээр сард Сэлэнгэ аймгийн ИТХ энэхүү тусгай хэрэгцээнд өөрчлөлт оруулсан. Аймгийн ИТХ-аас Ноён уулын хилийн заагт өөрчлөлт оруулангуут ашиглалтын өөр эрх үүссэн.Энэ хэргүүд дээр нэмэгдэл хүч өгөөч ээ гээд прокурор, цагдаад албан бичиг явуулсан, ахиц дэвшил гарч байгаа гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

11 цаг 28 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

11 цаг 28 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

11 цаг 28 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

11 цаг 28 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

11 цаг 28 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

11 цаг 28 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

11 цаг 28 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

11 цаг 28 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

11 цаг 28 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

11 цаг 28 мин