ЭМЯ: Франкфуртын нислэгийг өндөр эрсдэлтэй гэж тооцоолсон

2020-05-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ЭМЯ-наас /05.01/ ээлжит мэдээллээ хийж, коронавирусын нөхцөл байдлыг танилцууллаа.

Коронавирус- Монголд

БНСУ-аас өчигдөр 278 хүн ирснээс 289 хүнийг тусгаарлаж, 776 хүн улсын хэмжээнд тусгаарлалтад байна. Өчигдөр Сөүлийн нислэгээр бага насны хүүхэдтэй 95, жирэмсэн 13, эрүүл мэндийн шалтгаантай 43 хүн ирсэн. Сөүлээс ирсэн иргэд шинжилгээ хийлгээгүй учир халдварын өндөр эрсдэлтэй учир 21 хоног тусгаарлана. Энэ хүмүүсийг Жаргалант сувилал, Зүчи, Сэлбэ, Корпорэйт зочид буудал, Цэргийн төв эмнэлэг болон ХӨСҮТ-д тусгаарлалаа. Дөрөвдүгээр сарын 30-нд Монгол Улсад халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр 217 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.  Энэ хүмүүсээс эхний сорьц авах ажлыг эхлүүлнэ. Маргаашнаас шинжилгээний хариу гарна.Бидний тооцоолсноор маргааш буух Франкфуртын онгоцоор ирэх иргэд маш эрсдэлтэй.

Коронавирус-Дэлхийд

215 улс оронд бүртгэгдэж, 3.2 сая өвчилж, хоёр сая хүн хэвтэн эмчлүүлж байна.

Коронавирус-Герман

 

Германы Халдварт өвчний судлалын хүрээлэнгээс 7 хоногт 860 мянга гаруй иргэнд шинжилгээ хийх боломж бүрдүүлж, хүчин чадлаа дахин нэмэгдүүлснээ зарлав. Хүн амын дундах шинжилгээг өргөн хүрээнд хийх, нууц шинж тэмдэгтэй үед нь илрүүлэх бодлого барьж байна. Тус улсад өчигдөр 1478 шинэ тохиолдол, 173 нас баралт бүртгэгджээ.

Зөвлөгөө

Агаарын сэлгэлт хийж болохгүй гэдэг нь буруу ташаа ойлголт. Нарны гэрэл бол коронавирусын эсрэг байгалийн халдваргүйжүүлэгч буюу маш сайн нөлөөтэй юм. Өдөрт 30 минутын зайтай 10-15 агаарын солилцоо хийх нь гэрт байгаа вирусыг гадагш гаргах ач холбогдолтой гэлээ. Мөн  ДЭМБ-аас нийт халдварын 40 хувь нь албан газруудад тархаж байгаа тул хоорондоо ном, дэвтэр, плаш зэргийг солилцохгүй байх зөвлөмж өгч байна.   

Эх сурвалж:www.polit.mn

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

2 цаг 19 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

5 цаг 20 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

5 цаг 32 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

6 цаг 39 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

6 цаг 40 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

12 цаг 59 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

12 цаг 59 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18