ЭМЯ:“Remdesivir" эм коронавирусыг дарангуйлж байгаа нь тогтоогдсон

2020-04-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

ЭМЯ-наас /04.30/ ээлжит мэдээллээ хийж, коронавирусын нөхцөл байдлыг танилцууллаа.

Коронавирус- Монголд

Коронавирусын халдварын сэжигтэй тохиолдол улсын хэмжээнд бүртгэгдээгүй. ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн нийт гурван лабораторид 163 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирусын халдвар илрээгүй. Үүнд, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 12, Дорноговь аймагт тусгаарлагдсан 31 хүний давтан шинжилгээ, Замын-Үүдэд тусгаарлагдсан 1, тандалтын 46 хүний шинжилгээнд коронавирусын халдвар илрээгүй. Тандалтад Өвөрхөнгай аймаг болон Багануур дүүргээс цуглуулсан сорьцыг хамруулсан.  Дархан-Уул аймгийн салбар лабораторид хийгдсэн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 31 жолооч, ажиглалтад байсан 43 хүний давтан шинжилгээнд коронавирусын халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 73 хүн байна. Бусдыг нь дараагийн шат руу шилжүүлж, 150 орыг бэлдлээ. Одоо чартераар ирэх иргэдэд онцгой анхаарал хандуулна хэмээн ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү хэллээ. 

Коронавирус-Дэлхийд

Дэлхийн хэмжээнд 951 мянган хүн эдгэрчээ. 1.9 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Үхэлд хүргэх аюултай, үрэвсэлт синдром гарчээ

Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүүхдүүдийн дунд COVID-19 халдвартай холбоотойгоор ховор боловч үхэлд хүргэх аюултай үрэвсэлт синдромын тохиолдлууд гарсан байна. Одоогоор уг синдром нь Их Британи, АНУ, Франц, Испани, Итали, Швейцар зэрэг зургаан улсад нийт 100 гаруй тохиолдол бүртгэгджээ. Энэ өвчнийг COVID-19 халдвартай холбоотой юу, эсвэл өөр ямар нэг шинэ өвчин хүүхдүүдийн дунд гарч байгаа эсэхийг ДЭМБ болон дэлхийн эрдэмтэд судалж байна” гэсэн юм.

Эмчилгээ

АНУ болон Европын зарим улсыг хамруулсан  эмнэл зүйн судалгаанд нийт 1000 гаруй хөнгөн өвчтөн хамрагдсан байна.  Өөр бусад эмчилгээ хийлгэж байсан хөнгөн өвчтнүүд 15 хоног болж эдгэрч байсан бол “Remdesivir эмийг хэрэглэсэн тохиолдолд 11 хоногт вирусыг дарангуйлж, эдгэрэх хугацааг дөрөв хоногоор богиносгож чадсан гэж мэдээлсэн байна. Тэрээр уг эмийг 100 хувийн амжилттай биш ч цаашид энэ чиглэлийн эмчилгээнд үндэс суурийг тавьж чадлаа гэж үзэж байгаа ба уг эмийг хүнд явцтай өвчтөнүүдэд турших зэргээр улам судалж, сайжруулж, хөгжүүлэх боломжтой гэж мэдэгджээ. Одоогийн байдлаар “Remdesivir" эмийг дэлхийн ямар ч улс оронд "COVID-19" халдварын эсрэг өвөрмөц эмчилгээ гэж хүлээн зөвшөөрч эмчилгээнд хэрэглээгүй байгаа гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

2 цаг 16 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

5 цаг 17 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

5 цаг 30 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

6 цаг 36 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

6 цаг 37 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

12 цаг 56 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

12 цаг 56 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18