Ковид-19: ОХУ халдварын тоогоор БНХАУ-ыг давлаа

2020-04-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ЭМЯ-наас /04.28/ ээлжит мэдээллээ хийж, коронавирусын нөхцөл байдлыг танилцууллаа.

Коронавирус- Монголд

 Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 59 хүнд шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй.Улсын хэмжээнд долоон лабораторийг бэлтгээд тус бүрд нь 1000 оношлуур хүргэж, туршилт сургуулилалт хийгдээд явж байгаа. Салбар лабораториудын тоног төхөөрөмж, оношлуур бүгд ижил. Эгзэгтэй үед олон тоогоор шинжилгээ хийх боломжтой. ХӨСҮТ эмчилгээг багаар хийх зохион байгуулалт хийсэн. Шинэ баг эмчилгээ рүү орсон. Одоо дараагийн тусгай нислэгүүдээр ирэх иргэдийг хүлээн авах бэлтгэлээ хангаж байна. Мөн ОБЕГ, цагдаа, тагнуулын байгууллагатай хамтран зохион байгуулалтаа нарийн хийж байгаа" гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ. 

Коронавирус-Дэлхийд

Дэлхийн 213 улсад "COVID-19" халдвараар гурван сая хүн өвчилж, 211 мянга 519 хүн нас барж, 1.9 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

Коронавирус-ОХУ

ОХУ-д халдварын тохиолдол нэмэгдэж, БНХАУ-аас халдварын тоогоор илүү боллоо. Москва хотод халдварын тархалт өндөр байгаа учраас зургаан эмнэлгийг коронавирусын халдварын үед ашиглаж байна. ОХУ-д хөл хорионы дэглэмийг улам чангатгаж, бага насны хүүхдийг гадагш гаргахгүй байх чиглэл өгч эхэлсэн. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин энэ өвчнөөр бүх насныхан өвдөх ч жирэмсэн эх, хүүхдүүдэд онцгой анхаарал тавихыг холбогдох мэргэжлийн байгууллагынханд үүрэг болгожээ. Мөн тус улсад тавдугаар сард болох баярын өдрүүдэд гэрийн хатуу хөл хорионы дэглэмийг чанд мөрдөхийг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсан байна.

Коронавирус-АНУ-д

Нийт халдвар авагсдын тоо нэг саяд хүрчээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд гадаадын гурван улсаас Монгол Улсын иргэд ХӨСҮТ-д хандсан. Тэдний дотор АНУ-аас нэг иргэн шинжилгээгээр эерэг гарсан гэдгээ хэлээд зөвлөгөө авсан байна. 

Зөвлөгөө

Агаарын сэлгэлт хийж болохгүй гэдэг нь буруу ташаа ойлголт. Нарны гэрэл бол коронавирусын эсрэг байгалийн халдваргүйжүүлэгч буюу маш сайн нөлөөтэй юм. Өдөрт 30 минутын зайтай 10-15 агаарын солилцоо хийх нь гэрт байгаа вирусыг гадагш гаргах ач холбогдолтой гэжээ. 

Эх сурвалж:www.polit.mn

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

2 цаг 2 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

5 цаг 3 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

5 цаг 16 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

6 цаг 22 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

6 цаг 24 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

12 цаг 42 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

12 цаг 42 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18