Д.Нямхүү: Франц иргэн бүрэн эдгэрч, сувилалд шилжлээ

2020-04-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ЭМЯ-наас /04.27 ээлжит мэдээллээ хийж, коронавирусын нөхцөл байдлыг танилцууллаа.

Коронавирус- Монголд

 Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нийт гурван лабораторид 161 хүнд шинжилгээ хийхэд коронавирусын халдвар илрээгүй. Ажиглах байранд байгаа 130 хүний давтан шинжилгээнээс коронавирусын халдвар илрээгүй. Үүний дотор ОХУ-аас ирсэн 48 оюутан бий. Тандалтаар таван хүнд шинжилгээ хийхэд коронавирусын халдвар илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн 15 жолоочоос коронавирусын халдвар илрээгүй.  Мөн  Франц иргэн бүрэн эдгэрчээ. Тэрээр 47 хоног эмчлүүлсэн. Анх хүнд ирээд ХӨСҮТ-д эмчилгээнд орсноос хойш дэлхий биднийг харж байсан. Энэ хүнийг эдгээж чадсны хариуг бусад улс манай улсад илгээх байх. Энэ хүнд уушгины нэвчдсийг шимэгдүүлэх зэрэг шинжилгээг өдөр болгон хийсэн  гэж ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү мэдээллээ. 

Коронавирус-Дэлхийд

Дэлхийн 213 улс оронд бүртгэгдэж, нийт 2.9 сая хүн өвчлөөд байна. Мөн өвчний улмаас 206 мянган хүн нас барсан бол 877 мянга гаруй хүн эдгэрчээ. Одоогоор уг өвчний улмаас 1.9 сая хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа юм.

Коронавирус-ОХУ

ОХУ-д шинээр 6,361 тохиолдол бүртгэгдэж, өвчлөл 80 мянгад хүрээд байна. Москва хотын хувьд 24 цагийн хугацаанд өвчлөлийн тоо буурсан хэдий ч бусад хотуудад өвчлөл тархсаар байна.Тус улсад халдварын өсөлт өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 89 хувьтай байна. Иймд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин энэ өвчнөөр бүх насныхан өвдөх ч жирэмсэн эх, хүүхдүүдэд онцгой анхаарал тавихыг холбогдох мэргэжлийн байгууллагынханд үүрэг болгожээ. Мөн тус улсад тавдугаар сард болох баярын өдрүүдэд гэрийн хатуу хөл хорионы дэглэмийг чанд мөрдөхийг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсан байна.

Коронавирус-БНХАУ-д

БНХАУ-ын Ухань хотод COVID-19 халдварын улмаас эмнэлэг хэвтэж байгаа өвчтөн байхгүй бөгөөд бүх өвчтөн нь эдгэрч эмнэлгээс гарсан гэсэн сайн мэдээ байна.

Эх сурвалж:www.polit.mn

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

2 цаг 21 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

5 цаг 23 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

5 цаг 35 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

6 цаг 41 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

6 цаг 43 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

13 цаг 1 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

13 цаг 1 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18