ЭМЯ: Коронавирусын халдварын 36 дахь тохиолдол бүртгэгдлээ

2020-04-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

ЭМЯ-наас /04.24/ ээлжит мэдээллээ хийж, коронавирусын нөхцөл байдлыг танилцууллаа.

Коронавирус- Монголд

ХӨСҮТ-д ганцаараа тусгаарлагдан хянагдаж байсан оюутнаас 13 хоногийн дараа гурав дахь шинжилгээнээс коронавирус илэрлээ. Москвад сурч байсан оюутан. Москвагаас ирсэн оюутнуудын дундаас халдварын тохиолдол нэлээд илэрлээ гэдгийг та бүхэн анхаарах ёстой. ХӨСҮТ-д гол хүмүүсээ тусгаарласан нь онолоо. Өнөөдрийн батлагдсан тохиолдол ХӨСҮТ-д ганцаараа тусгаарлагдаж байсан. Нууц хугацаа байгаа учраас хэд хоногийн дараа давтан шинжилгээ хийхэд коронавирус илэрч байна. Ийм учраас хүмүүс тусгаарлалтын 21 хоногийг онцгой анхаарч өөрийгөө сайн хянаж байх нь зүйтэй гэж ХӨСҮТ-ийн гүйцэтгэх захирал Х.Нямхүү хэллээ. 

Коронавирусын судалгаа

"Дэлхий дахинаа COVID-19" халдвартай холбоотой судалгаа, шинжилгээний ажил хийгдсээр байна. Дөрөвдүгээр сарын 1-20-ны өдрийн хооронд дэлхийн нэр бүхий сэтгүүлүүдэд "COVID-19"-тэй холбоотой 30 орчим эрдэм шинжилгээ судалгааны өгүүллүүд хэвлэгджээ. Мөн вирусын тархалтын судалгаагаар халдвар авсан хүнд эмнэл зүйн шинж тэмдэг илэрч эхлэн үедээ бусдад халдвар тараах магадлал хамгийн өндөр байгааг судлаачид тогтоосон байна. Судалгаагаар "COVID-19" халдвар авсан хүмүүсийн 44 хувь нь шинж тэмдэггүй тээгчээс халдвар авсан нь тогтоогджээ. Харин тохиолдлын судалгаагаар "COVID-19" халдвар авсан, архаг өвчингүй 20 настай эрэгтэйн бүтэн биеэр юм туурах шинж тэмдэг илэрсэн байна. Хэдийгээр биеэр юм туурах шинж тэмдэг нь тус өвчний үед тун ховор илэрч байгаа ч үүнийг анхааралдаа авах нь зүйтэй хэмээн  эмнэлгийн мэргэжилтнүүдэд эрдэмтэд зөвлөсөн байна.

Коронавирусын эмчилгээ амжилтгүй болов

Covid-19 өвчнийг анагаах хамгийн өндөр магадлалтай гэгдэж байсан Remdesivir эмийн эхний туршилт үр дүнгүй болжээ. Дэлхийн олон улс орон энэхүү эмд найдлага тавьж, эрэлт нь нэмэгдэж, олдоц нь муудаад байсан юм. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хүртэл уг эмийг хамгийн их найдвар төрүүлж буй эмчилгээний арга гэж мэдэгдэж байв.Нийтдээ 237 өвчтөнийг туршилтад оруулахад Remdesivir эм ямар ч үр дүн өгөөгүй байна. Тэр ч байтугай өвчтөнүүдийн биед сөрөг нөлөөлөл үүссэн тул туршилтыг хугацаанаас нь өмнө зогсоожээ.Туршилт үр дүнгүй болсон тухай мэдээ анх Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээллийн санд орсон ч сүүлд устгагдсан байна.

Коронавирус- АНУ-д

АНУ-ын засаг захиргаа жижиг дунд бизнесүүдийг дэмжих, эмнэлгүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, илүү олон хүнийг оношилгоонд хамруулах ажилд 480 тэрбум ам.долларын санхүүжилт баталсан байна. Мөн тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп хүн хоорондын зай барих дүрмийг тавдугаар сар гартал үргэлжлүүлэн мөрдөх хэрэгтэйг сануулжээ. Тэрбээр мөн ногоон карт болон ажлын визээр тус улсад нэвртрэхийг түр хугацаагаар хориглох шийдвэр гаргасан байна.АНУ-д өнгөрсөн долоо хоногт нэмж 4,4 сая хүн ажилгүйчүүдийн эгнээнд элсэж, нийт ажилгүйчүүдийн тоо 26 сая давлаа. Теннеси мужид зарим дэлгүүр хоршоо, ресторануудыг дараа долоо хоногоос нээх тухай тус мужийн амбан захирагч Билл Ли мэдэгджээ.

Коронавирус-Дэлхийд

"Covid-19" өвчнөөр дэлхий даяар 2,714,942 хүн өвчилж, 190,395 хүн нас барж, 744,961 нь эдгэрээд байна. Үүнээс идэвхтэй байгаа халдварын тоо 1,779,586 байгаа бол биеийн байдал нь хүнд байгаа 58,678 хүн байна. Нийт идэвхтэй байгаа тохиолдлын 97 хувь нь дунд болон хөнгөн шинж тэмдэгтэй, 3 хувь нь хүндэрсэн буюу биеийн байдал нь ноцтой түвшинд хүрсэн аж. Энэ нь дэлхийн нэг сая хүн тутмын 348 нь халдвар авсан, 24 нь нас барж байна гэсэн үг юм. 

Эх сурвалж:www.polit.mn

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

2 цаг 19 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

5 цаг 20 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

5 цаг 32 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

6 цаг 39 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

6 цаг 40 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

12 цаг 59 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

12 цаг 59 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18