Шүүхийн шатанд яваа олны анхаарал татсан хэргүүд

2020-04-22
Нийтэлсэн: Админ
 17 мин унших

Т.САЙХАН

ШЕЗ-өөс энэ оны нэгдүгээр улиралд Улсын дээд шүүх болон дүүргүүдийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс олны анхаарал татсан шийдэгдсэн хэргүүдийн талаар өнөөдөр /04.22/ мэдээллээ.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭЭР ШИЙДЭГДСЭН ХЭРЭГ 

Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хэлэлцэнэ /2020.04.09/

Улсын Дээд шүүх Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчид Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 34 дүгээр захирамжид гомдол гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуулийн 40.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар гомдлыг  гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэв.
Хуралдаанаас Улсын Дээд шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Ингэснээр Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болж байна.

Б.Амархүүд анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил хорих ялыг хэвээр үлдээв /2020.03.25/

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Амархүүд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол болон прокурорын эсэргүүцлийн дагуу 2020 оны гуравдугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцлээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны 10 дугаар 29-ний өдөр хянан хэлэлцээд Б.Амархүүг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2019 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцааж, шийдвэрлэжээ.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

М.Сономпилд оногдуулсан дөрвөн жил хорих ялыг хэвээр үлдээв /2020.02.17/

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар М.Сономпилд холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2020 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ  ШҮҮХ

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

1. Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа/Улсын Их Хурлын гишүүн/ нарыг “Албадан ирүүлэх тухай” шүүгчийн захирамж гаргуулах хүсэлт ирүүлснийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдөр  хянаад: Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарыг албадан ирүүлэх тухай хүсэлтэд дурдсан “Удаа дараа мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй” гэх үндэслэл нь хавтас хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна гэж дүгнэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Яллагдагч мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас зайлсхийсэн бол түүний өмгөөлөгч, эсхүл гэр бүлийн 18 насанд хүрсэн гишүүнд хүргүүлнэ” гэж заасны дагуу яллагдагч болон түүний өмгөөлөгч, гэр бүлийн 18 насанд хүрсэн гишүүнд мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн эсэх нь баримтаар тогтоогдоогүй байна.

2. Б.Батзоригт холбогдох эрүүгийн хэргийг БЗДЭХАШШ2020-03-03-нд хүлээн авсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн, 12 хавтаст хэрэг нийт 3 удаа хойшилсон. Эхний удаа буюу 2020-03-10-ны өдөр хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр, дараагийн удаа буюу 2020-03-17-ны өдөр Улсын яллагч ирээгүй үндэслэлээр, гурав дахь удаа 2020-04-06-ны өдөр шүүгдэгчийн өмгөөлөгч өвчтэй үндэслэлээр 2020-04-22-ны 10 цаг хүртэл хойшлуулсан.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

1.Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүлээн авч хянаад 2020-04-16-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч М.Энхсайханыг  шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг маргааш буюу 2020.04.23-ны өдрийн 08:30 цагт хийхээр товлож, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон.

2.Нийслэлийн прокурорын газраас 2020-01-22-ны өдөр “Хөгжлийн банк”-ний захирал асан Н.Мөнхбат, Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг ирүүлснийг СБДЭХАШШ хүлээн авч: Урьдчилсан хэлэлцүүлэг шүүх хурлыг 2020-03-04-ний өдөр зарласан. Шүүх хурал хойшлуулсан шалтгаан:

  • 2020.03.04-ний өдөр яллагдагч Н.Мөнхбатын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатараас Европ руу эрүүл мэндийн шалтгаанаар явж байгаа тул урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг хойшлуулах хүсэлтийг баримтын хамт ирүүлсэн тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 020.03.20 09:30 цагт хийхээр хойшлуулсан 
  • 2020.03.20-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралд яллагдагч Б.Шинэбаатарын өмгөөлөгч Ц.Цэцэгмаа шүүгчийг татгалзах хүсэлт гаргасан тул тухайн дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч уг татгалзлыг шийдвэрлэх хүртэл 2020-04-03-ны өдрийн 14:30 цаг хүртэл хойшлуулсан. СБДЭХАШШ-ийн ерөнхий шүүгч уг татгалзлыг хүлээн авахаас  татгалзаж шийдвэрлэсэн.
  • 2020-04-03-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд яллагдагч Ч.Отгочулууны өмгөөлөгч Л.Дашравдан шүүгчийг татгалзах хүсэлт гаргасан тул Ерөнхий шүүгч татгалзлыг шийвэрлэх хүртэл хойшлуулсан. Ерөнхий шүүгч уг татгалзлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Улмаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2020-05-01-ний 10 цагт товлосон.

 3. Шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийг 2020-02-19-ний өдөр СБДЭХАШШ хүлээн авч хянаад:  2020-03-18-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал зарлагдаж яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020-04-01-ний өдөр зарласан боловч  өмгөөлөгч Д.Батбаяр, Ш.Мягмарцэрэн нар шүүх хуралдаан давхацсан, шүүгдэгч Б.Махбалын өмгөөлөгч М.Цэрэнбат хэргийн материалтай танилцах боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан /2020.04.20 10 цаг/

2020-04-20-ны шүүх хуралдаанд томилолтын улсын яллагч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэмж шинээр  өмгөөлөгч авах хүсэлт гаргасан. Шүүх хуралдааныг 2020-05-08-ны 09 цаг хүртэл хойшлуулсан.

Шүүгдэгч “Чингисхаан банк” ХХК-ийг /гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн/ гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг буюу Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5.3.11 дэх хэсэг нийгмийн даатгалын сан, мөн хуулийн 5.3.22 зүйлд зааснаар эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн хугацаатай хадгаламжийн хэлбэрээр өөрийн банканд байршуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 125.000 нэгж буюу 125.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулахаар Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг, 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Прокурор ...хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, ...албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг...” яллагдагчид болон өмгөөлөгчид хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, прокурорт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр өгсөн хүсэлт зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэн прокурорын саналын хүрээнд Ч.Алтанхуяг, С.Сандагдорж, “Чингисхаан” ХХК-ийг гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

5. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой гэх Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат нарын 7 хүнд холбогдох нийт 187 хавтаст эрүүгийн хэргийг СБДЭХАШШ 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан.

  •  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ардчилсан намын зөвлөлийн дарга ажилтай Д.Эрдэнэбат,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Монгол-Оросын хамтарсан сургуульд багш ажилтайБаярбаатарын Болор,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, эрхэлсэн тодорхой ажилгүй Н.Золжаргал,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, хэрэгт холбогдох үедээ Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсанДашдоржийн Доржханд,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын албаны даргаар ажиллаж байсан Балжиннямын Минжбадам,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ламжавын Санжаадорж,
  • Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, эрхэлсэн тодорхой ажилгүй Дангаагийн Ганбат.

Одоо хэрэг шүүхийн шатанд шүүх бүрэлдэхүүн хэргийн материалтай танилцах үе шатанд байна.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

1. Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хуралдсан. Шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10:00 цагт товлосон байна. Мөн шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн.

2. С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх 2020-03-23-нд хүлээн авсан. Шүүгч хэргийн материалтай танилцах шатандаа явж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд хуульд заасан үндэслэлээр хэргийн хугацааг сунгах боломжтой. /Хэрэг 461 хавтас /

  • С.Баярцогт-2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.3, 22.10 дугаар зүйлийн 1, 
  • Б.Ариунсан-2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2,     
  • Б.Бямбасайхан-2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2,
  • С.Баяр-2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.3, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2,263.2,
  • Ч.Давааням-2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.3,        
  • Б.Бадрал-2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2,                                                   
  • Д.Ганболд-2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2,        
БАЯНГОЛ, ХАН-УУЛ,СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ  ШҮҮХ

Салхитын мөнгөний орд Ш.Мөнгөншагай нарт холбогдох хэргийн талаар

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн тусгай ангийн 22.5-1 (хахууль өгөх), 22.4-2.4 (хахууль авах),  2002 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.1 (хээл хахууль авах), 269.1 (хээл хахууль өгөх)-д  тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх анх 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авсан. Уг  Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох хэргийн  шүүх хуралдаан өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт хэлэлцэх, өмгөөлөгч шүүх хуралдаан давхардсан, зарим өмгөөлөгч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй зэрэг  шалтгаанаар хойшилж,  2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цаг 30 минутад товлогдсон.

  “Улаанбаатар Төмөр зам”-н  ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн УБТЗ-  ХХН-ын дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох  2002 оны /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан / төрийн бус байгууллага аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах/   хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан.

2020 оны 4-р сарын 15-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Пүрэвбаатараас  дахин шинжилгээ хийлгэх, мөн хохирогч талаас 2018 оны санхүүгийн хяналт шалгалт хийсэн тайлан гаргуулах тухай хүсэлтүүдийг хүлээн авч шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.

Г.Сүхболд /5/ нарт холбогдох хэргийн талаар

Баянгол дүүргийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар / хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандах/  яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн  Г.Сүхболд нарт/ 5/  холбогдох хэргийг  2020 оны 2 дугаар сарын 03-ны  өдөр хүлээн авч,   шүүх хуралдааныг  2020 оны 3 дугаар сарын 30-ны 09 цагт товлосон боловч хохирогчийн хууль  ёсны төлөөлөгч  өөрийн өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцоно гэж хүсэлт гаргасан зэргийг харгалзан  2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг хүртэл хойшлуулав.

Д.Тодномбат нарт холбогдох хэргийн талаар

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг  2020 оны 4 дүгээр  сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хохирогчийн өмгөөлөгч Л.Баасанжав, Г.Бадамханд нарын гаргасан гэрч Д.Тоднямыг оролцуулах хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг жич зарлахаар хойшлуулав.

Д.Адилбаяр, Б.Цолмон нарт холбогдох  хэргийн талаар

Нийслэлийн прокурорын газраас  яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн  Д.Адилбаяр, Б.Цолмон нарт холбогдох эрүүгийн хэргийг   2020 оны 3 дугаар сарын 19-ны өдөр Хан-Уул дүүргийн  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцээд:

Шүүхэд ирсэн хэрэгт Д.Адилбаяр, Б.Цолмон болон тэдний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.6 дахь заалтад заасан эрхийнхээ хүрээнд хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос тэдэнд торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч нар нь прокурорын торгох ялын саналыг хүлээн зөвшөөрчээ.

Ийнхүү хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт болон прокуророос торгох ял оногдуулах санал тус тус гаргасны дагуу шүүхээс хэргийг 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хянан шийдвэрлэж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгуулийн ял оногдуулж шийдвэрлэсэн болно.

Өөрөөр хэлбэл, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгч нарт торгуулийн ял оногдуулсан юм. 

Шүүгдэгч Д. Адилбаярыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч  Б. Цолмонг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхөд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Адилбаярыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 18,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18,000,000 төгрөгийн торгуулийн ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүгдэгч Б.Цолмонг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 13,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,500,000 төгрөгийн торгуулийн ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Адилбаяраас 35,000,000 /гучин таван сая/ төгрөг, шүүгдэгч Б.Цолмонгоос 5,000,000 /таван сая/ төгрөг тус тус гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэв.

ЗАХИРГАА, ЦАГДАН ХОРИХ  ТАСЛАН СЭРГИЙЛЭХ  АРГА ХЭМЖЭЭ

Н.Номтойбаярт холбогдох таслан сэргийлэх арга хэмжээнд гаргасан гомдлыг хэлэлцсэн талаар

Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг  үүсгэн яллагдагчаар татсан байна. Улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор “Монгол  улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн прокурорын саналыг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд Н.Номтойбаярт 2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр, ТСА-нд гаргасан гомдлыг 2020 оны 2 дугаар сарын 07-нд хэлэлцээд хэвээр үлдээж, хэргийг шийдвэрлэж дуустал  “хязгаарлахаар” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Д.Дорлигжавт холбогдох таслан сэргийлэх арга хэмжээнд гаргасан гомдлыг хэлэлцсэн талаар

Нийслэлийн прокурорын газраас Д.Дорлигжавт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор “Монгол  улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн прокурорын саналыг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 

2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хэлэлцээд урьд авсан ТСАХ-г хэвээр үлдээж хэргийг шийдвэрлэж дуустал “хязгаарлахаар” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.            

Даваагийн Батбаяр, Т.Баясгалан нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар

Нийслэлийн прокурорын газраас Д.Батбаяр, Т.Баясгалан нарт  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор “Монгол  улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн прокурорын саналыг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хэлэлцээд урьд авсан ТСАХ-г хэвээр үлдээж хэргийг шийдвэрлэж дуустал “хязгаарлахаар” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.                            

Ш.Батхүү, Ч.Ганзориг,  Б.Мөнхжаргал, Г.Алтан, Г.Амарбат, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ш.Батхүүд холбогдуулан  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэг / нотлох баримт хуурамчаар бүрдүүлэх/ , 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэг / залилах/ яллагдагч Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарт  холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэг / залилах/,

яллагдагч Г.Алтан, Э.Сүрэн нарт  холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэг / нотлох баримт хуурамчаар бүрдүүлэх/ , 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн 2.2 дахь  хэсэг / залилах/ гэмт хэрэгт яллах дүгнэлт ирүүлсэн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд яллагдагч нарын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэм хэмжээг яллагдагч тус бүрээр нарийвчлан тогтоох шаардлагатай, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн. Одоогоор хэрэг мөрдөн байцаалтын ажиллагаанд байна.

Эх сурвалж:www.polit.mn 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

12 цаг 56 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

12 цаг 56 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

12 цаг 56 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

12 цаг 56 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

12 цаг 56 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

12 цаг 56 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

12 цаг 56 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

12 цаг 56 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

12 цаг 56 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

12 цаг 56 мин