Б.Батзориг гишүүнээс түдгэлзэж, хэрэг нь прокурорт буцав

2020-04-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Нийслэлийн прокурорын газраас ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой  асуудлаар Б.Батзориг нарын долоон хүнд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хүргүүлсэн билээ.  Тэгвэл тус хэргийг өнөөдөр /04.22/ БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, нотлох баримтыг нягтлахаар прокурорт буцаажээ.  Б.Батзоригтой хамт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал асан С.Төгсбилэг, ХХААХҮЯ болон уг сангийн эрх бүхий албан тушаалтнууд болох Ч.Хашчулуун, Э.Чагнаасүрэн, В.Одхүү, Б.Мөнхтулга нарыг улс төрд нөлөө бүхий этгээд болон бусад албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан, хээл хахууль авсан, өгсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн прокурорын байгууллагаас шүүхэд хүргүүлсэн. Өмнө нь  энэ сарын 6-ны өдөр хэргийн шүүх хурал болж, шүүгдэгч Б.Батзоригийн өмгөөлөгч Б.Мөнхбат эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн магадлагаа ирүүлсэн учир шүүх хуралдааныг  хойшлуулаад байв.  Тэгвэл өнөөдөр хэлэлцээд прокурорт буцлаа.

Түүнчлэн өнгөрсөн баасан гаригт болсон чуулганаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөв.  Тэрээр энэ сарын 3-нд буюу хаврын ээлжит чуулган нээхээс өмнө чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын дарга Г.Занданшатарт өгөөд байв.  Тэгвэл түүний чөлөөлөгдөх хүсэлтийг парламент хэлэлцэн, нууц санал хураалт зохион байгуулж, 47 гишүүний 27 нь дэмжсэн юм.  Энэ үеэр санал шүүмжлэл хэлэх гишүүн байсангүй, нам жимхэн чөлөөлчихсөн байдаг.  Ийнхүү Б.Батзориг гишүүнээс түдгэлзэж, хэрэг нь прокурорт буцлаа.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

 

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

2 цаг 13 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

5 цаг 14 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

5 цаг 27 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

6 цаг 33 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

6 цаг 35 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

12 цаг 53 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

12 цаг 53 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18