“Бие даагчдыг дэмжих иргэдийн нэгдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Т.Бат-Эрдэнийн хэлсэн онцлох эшлэл

2020-04-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа  “Бие даагчдыг дэмжих иргэдийн нэгдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Т.Бат-Эрдэнийг урьж, ярилцлаа. Түүний ярилцлагаас онцлох эшлэлийг хүргэж байна. 

1. Дэлхийн улс төр хандлагын том өөрчлөлт рүү орж байна.  Тэгвэл Монгол Улс  чухам хаана нь явж байна.  Энэ бүх асуултын үр дүнг харахаар “Бие даагчдыг дэмжих иргэдийн нэгдэл” ТББ-аа байгуулсан.   Эрдэмтэн, судлаачид маань энэ зорилго дор нэгдэж байна. Гэхдээ манай нэгдэл сонгуульд  нэр дэвшүүлэх хуулийн этгээд биш. Бие даан сонгуульд оролцох улстөрчдийг дэмжинэ. Нийгмийн өмнө алхаж байгаа бодлоготой, боловсролтой, ёс зүйтэй, ёс суртахуунтай хүмүүсийг сонгуульд нэр дэвшээч ээ гэж уриалах юм.

2.Монгол Улс ардчилсан нийгмийг сонгож, хөгжүүлээд 30 жил болж байна. Өнгөрсөн хугацааны үйл явдлуудыг дүгнэж болох ч дараагийн 30 жилд Монгол Улс ямар өнгө төрхтэй байх вэ гэсэн том хөгжлийн гарааны эхэнд бид ирлээ.  Тэгэхээр бидний үр хүүхэд, хойч үе ХХI зуунд ямар нийгэмд амьдрах вэ гэдгийг бид 2020 оны сонгуулиар сонгох  ёстой. 

3.Хэрэв бид энэ сонгуулийг уламжлалт хандлагаар туулаад өнгөрүүлчихвэл дахиад 10-15 жилийн хөгжлөө алдана, алдаагаа давтана.   Шаварт суусан машин шиг л дороо эргэлдсээр дуусна даа. Судалгаанаас харахад өнгөрсөн 2-3 сонгуулийн үр дүнд нийгэмд бие даагч нарыг дэмжих юмсан гэсэн үр суусан. Энэ үр маань соёолсоор, өнөөдөр ер нь улс төрийн намуудыг болъё. Бие даагч нарыг оруулъя гэсэн сэтгэл зүйн хандлага  нь улам тодорч байна.

4.Бүр болохгүй бол найман гишүүнтэй бүлэг байгуулах хэмжээнд бие даагчдаа гаргаасай.   Бүлэг байгуулчихвал бүтцийн байгууллага болно.  Эрх зүйн харьцаанд шууд орно.  Ард түмнийг төлөөлсөн  харуулууд  бүрэн хамгаалалттайгаар парламентад сууна.  Тэд ядаж эд нар ийм зүйл хийх гээд байна гээд ард түмэнд хов зөөгөөд байна шүү дээ.

5. Эрх баригч намууд, улстөрчдийн хандлага явуургүй болж эхэлж байна. “Монгол төрийн минь сүлд өршөө” гэж уулга алддаг монгол хүний ёс суртахуун, үзэл санааны хүндэтгэл газар уначихлаа.  Бидний өмнөөс шийдвэр гаргаж байгаа бодлого тодорхойлогч нар маань бүгд  хулгайч дээрэмчин болж хувирав. Уг нь бол Монгол төрийн үйл ажиллагаанд гурван том зарчим үйлчлэх ёстой.  Уламжлалт төрт ёсны зан заншил, хуулийг ёсчлон биелүүлэх, ёс суртахууны буюу ёс зүйн өндөр боловсрол хэрэгтэй. 

6. Улс төрийн намууд гэж аймшигтай бүтэц бий болсон. Тэд бизнесийн байгууллагуудаас нь илүү эд хөрөнгө, баялаг цуглуулж байна. Улс төрийн намын тухай хууль, тэдний харилцааг зохицуулж байгаа энэ орчинд реформ хийх болсон. Өнөөдөр  намуудын зорилго нь өндөр байшин өмчийн асуудал огт биш. Тэд улс орноо хөгжүүлэх, бодлогыг тодорхойлох тинк танкчид байх ёстой. 

7.Монгол Улс ардчилсан байх уу, үгүй юу гэдэг асуудал гарч ирсэн.  Надад АН-ын гишүүн гэсэн нэр хүндээс илүүтэй ардчилсан Монгол Улсын иргэн байх нь чухал байна.

8.ХХ зууны улс­төрч­дийн хэлсэн үг олон бий. “Дайсан, найз гэж байхгүй. Зөвхөн эрх ашиг байна”,  “Улс төрд мөнгө гэдэг зүйл эхийн цагаан сүү шиг хэрэгтэй” гэдэг  ч юм уу.  Энэ бол хоцрогдсон ойлголт.  Хэн нэгний итгэл үнэмшлийг мөнгөөр худалдаж авдаг гээд бүүр ойлгочихсон, түүндээ итгэчихсэн хүмүүсийн хандлага.  

9.Монголын төрд байгаа улс төрийн удирдагч нарын үйлдэл, шийдвэр ард түмнийг дэндүү их басамжилж, тэсвэр тэвчээрийг нь барж байгаа энэ цаг үед сонголтоо зөв хиймээр байна.  Намыг биш бодлогыг, зөв хүнээ дэвшүүлэн сонгож, төлөөллийн ардчилсан нийгмээ “амьд” хэвээр нь авч үлдэх ийм цаг үе ирсэн гэдгийг дахин хэлмээр байна.

Эх сурвалж:www.polit.mn

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

2 цаг 13 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

5 цаг 14 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

5 цаг 27 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

6 цаг 33 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

6 цаг 35 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

12 цаг 53 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

12 цаг 53 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18