Сурагчдын дүнг цахим хичээл судалсан байдлаар тооцож гаргана

2020-04-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ТУУЛ

 

Бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн танхимын сургалтын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл зогсоосонтой холбогдуулан БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг  мэдээлэл хийж, боловсролын салбарт дараах зохицуулалтыг хийхээр болжээ. Мэдээллийг тоймлон хүргэе.

 

Теле хичээлийг зургадугаар сарын 1 хүртэл үргэлжлүүлнэ

 

2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид 160, дунд, ахлах ангийн сурагчид 165 өдөр тус тус танхимд хичээллэхээс 85 өдөр буюу нийт хичээллэх хугацааны 51-53 хувийг танхимд хичээллэсэн. Хичээл, сургалтын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах зорилгоор цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад зориулсан теле хичээлийг зургаадугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлнэ. Сурагчдын идэвхи оролцоог нэмэгдүүлэх үүднээс теле хичээлийг багшийн журналд тэмдэглэх заавар, 2020-2021 оны хичээлийн жилийн эхний сард өмнөх ангид судалсан байвал зохих агуулгыг бататгах арга зүйн зөвлөмж боловсруулж багш нарт хүргүүлнэ гэв. Харин жилийн эцсийн анги дэвших шалгалтын тухайд “Ерөнхий боловсролын сургуулийн бүх суралцагчийг энэ хичээлийн жилд 100 хувь анги дэвшүүлж, төгсгөнө. Есдүгээр анги төгссөн 10 дугаар ангид үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй суралцагчийн тоонд хязгаарлалт тогтоохгүй байхаар тушаалд тусгаж байна. Анги дэвших болон улсын шалгалтыг цуцалсан Боловсролын сайдын 2020 оны А/118 дугаар тушаал батлагдан гарсан. Үүнтэй холбоотойгоор суралцагчийн жилийн эцсийн дүнг хагас жил /II улирал/-ийн үнэлгээ, хувь, теле болон цахим хичээлийг судалсан байдлыг харгалзан үзэж, багшийн өгсөн оноо/хувь/-ны нийлбэрээр тооцож гаргахаар зохицуулж байна. Жилийн эцсийн үнэлгээг гаргахад суралцагч техник, технологийн болон гэр бүлийн ялгаатай орчинд зайнаас суралцсан байдлыг харгалзах, сурлагын амжилтын өмнөх үнэлгээг бууруулахгүй байх зарчим баримтлан сурах хүсэл, зорилгыг нь дэмжин уян хатан хандахыг багш нарт зөвлөж байна” гэв.

 

Төгсөгчдийн гэрчилгээ, үнэмлэхийг бөөгнөрөл үүсгэхгүй гардуулна

 

Энэ тушаалаар  ерөнхий боловсролын сургуулийн IX, XII анги төгсөгчдөд боловсролын гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх олгох ажлыг зургадугаар сарын 7-ны өдрийн дотор холбогдох журмын дагуу зохион байгуулна.  Ингэхдээ бөөгнөрөл үүсгэхгүй, тусгай дэг баримтлан ажиллана хэмээн мэдээллээ. Харин  цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багш нарын дунд 2020 онд зохион байгуулахаар төлөвлөсөн улсын чанартай бүх төрлийн олимпиад, уралдаан, тэмцээнийг цуцалж байна.  Мөн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалтыг дөрөв, тавдугаар сард онлайн хэлбэрээр явуулна.  Багш нарын амралтыг зургадугаар сарын эхний долоо хоногт багтаан эхлүүлнэ. Цэцэрлэг, сургуулийн засвар, үйлчилгээнй ажлыг түр цуцалж байна гэв. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.22  ЛХАГВА № 78 (6303)

 

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

3 цаг 12 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

3 цаг 12 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

18 цаг 7 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

Өчигдөр 06 цаг 00 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Уржигдар 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Уржигдар 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Уржигдар 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Уржигдар 12 цаг 47 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

3 цаг 12 мин