Б.Золжаргал: Цэвэрлэгээний бизнес маань найман компани болж өргөжсөн

2020-04-22
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Мэргэжлийн цэвэрлэгээний компани болох “Sky Professional Trade” группийг  үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Б.Золжаргалыг энэ удаагийн “Бизнес, хөгжил” булангийн зочноор урьж, ярилцав.

 

-Барилгын орчин үеийн шийдэл, шилэн фасад технологийг дагаад шинэ үйлчилгээ, бизнес бий болж байх шиг байна. Цэвэрлэгээний компани байгуулж энэ салбарт хүч үзэхээр шийдвэрлэхэд юу нөлөөлөв?

-Анх 2012 онд энэ чиглэлийн мэргэжлийн байгууллага хайж үзсэн.  Гэтэл нэг л байгууллага олдсон. Тухайн газар руу  захиалга өгөхөд  хоёр сарын  дараа гэсэн цаг өгдөг юм байна.

Тэр үед л гадна фасад цэвэрлэгээ нь зах зээл ихтэй, өрсөлдөгч багатай бизнес юм гэдгийг ойлгосон. Тэгээд судалж эхэлсэн.  Дүүгийнхээ хамт бизнесээ эхлүүлэхээр  эргэлт буцалтгүй шийдсэн.  Шинээр гарсан  бүрэн автомат ажиллагаатай цонх угаалгын системийг үнэтэй ч гэсэн, АНУ-аас захиалж авсан. Ер нь удирдлага барьж зогсчихоод л автомат технологитой машинаар барилгуудыг ядах юмгүй цэвэрлээд мөнгө олоод байх юм байна гэдэг гэнэхэн бодолтойгоор эхэлж байлаа.  Гэвч байдал өөр байсан. Бидний авсан төхөөрөмж зөвхөн гөлгөр гадаргуу дээр ажиллах боломжтой байсан. Тэгэхээр нь олсон дээрээс ажиллах боломжийн талаар судалж эхэлсэн.  Тэгээд Германаас анх гурван хүний иж бүрэн хэрэгслийг оруулж ирсэн.  Үйлчилгээ маань өргөжсөөр одоо олсон дээрх аюулгүй ажиллагааны олон улсын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Манайх “Олон улсын цонх цэвэрлэгээний холбоо”-ноос баталгаажсан “Олон улсад цонх цэвэрлэх эрх”-ийн сертификаттай ганц байгууллага.  Мөн саяхан “Олон улсын цэвэрлэгээний холбоо”-ны гишүүн байгууллага боллоо.

- Ижил төстэй бизнес нэг үеэ бодоход нэмэгдсэн байх. Танай компанийн ялгарах онцлог нь юу вэ?

- Цаашид ариутгал, халдваргүйжүүлэлт цэвэрлэгээний чиглэлд ажиллахаар төлөвлөж байна. Цэвэрлэгээний стандартыг мэргэжлийн  төвшинд үзүүлдэгээрээ  ялгарна. “Sky Professional” компанийн уриа “Цэвэр цэмцгэр Монгол Улсын төлөө” юм.  Бохир байдлаас төрөл бүрийн халдварт өвчин үүсдэг. “Ковид19” үүнийг  нотоллоо.  Ариун цэврийн талд манай улс соёлын хувьсгал давхар хийчих шиг боллоо. Гэхдээ зөвхөн гар угааж ариутгах, маск зүүснээр хязгаарлагдахгүйгээр гэр орон, амьдарч буй орчноо цэвэр цэмцгэр болгох хэрэгтэйг дэлхийн нийтийн жишгээр  ойлгуулж байна. Өнгөрсөн найман  жилийн хугацаанд олон зүйлийг туршиж, хийж, ойлгож авсан. Одоогоор зөвхөн манайх тусгай тоноглол бүхий мэргэжлийн үйлчилгээг үзүүлж байна. Дэлхийн топ байгууллагуудын бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, ажилтнуудын тоноглол, цэвэрлэгээний бүтээгдэхүүн, арга технологиудыг ашигладаг.  Үр дүнтэй хамтын ажиллагаагаараа дамжуулан эдгээр топ байгууллагуудын Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютер болж чадснаараа бахархдаг.  Түүнчлэн 100 хувь гар технологиор шилэн фасадыг цэвэрлэдэг. Хэдийгээр дэлхий даяар олон технологийг хөгжүүлж байгаа ч хүнийг гүйцэх технологи боловсруулж чадаагүйг хөгжингүй орнууд ч хүлээн зөвшөөрдөг.  Манай салбарын хамгийн чухал зүйл бол аюулгүйн ажиллагаа, стандарт. Хүний нүдэнд зүгээр л цэвэрлэгээ мэт харагддаг ч энэ бол маш цогц, нарийн технологитой, аюултай, хүнд хөдөлмөр.

-Цэвэрлэгээ үйлчилгээний бизнес нь салбарлаж найман бизнесийг бий болгосон гэсэн.  Энэ талаар тодруулахгүй юу?

-  Шинэ  салбар учраас бүх зүйлийг анхнаас нь  стандартын дагуу зөв тавихыг эрмэлзэж байна. Энэ салбарыг хөгжүүлэх хууль эрх зүйн орчин байхгүй. Тиймээс бодлогын хувьд ч санаачлагатай ажиллахаас өөр гарцгүй.  Цонх цэвэрлэгээний компанид түшиглэсэн өөр хоорондоо үйл ажиллагааны хувьд нарийн уялдаа холбоо бүхий найман салбар компанитай болтлоо өргөжсөн байна. Үүний дотор “Skypro International” гэдэг компани бий. Зорилго нь залуусыг IRATA-ийн сургалтын системийн дагуу олсон дээр ажиллах олон улсын арга техникд сургаж, олон улсын мэргэшсэн мэргэжилтэн болгоход чиглэж байна. Цэвэрлэгээний бизнесээс салбарлаж худалдааны компани үүссэн. Өөрөөр хэлбэл, цэвэрлэгээний  материал, тоног төхөөрөмж нийлүүлдэг компани. Түүнчлэн үүнийг дагасан өндрийн хамгаалалтын болон ХААБ-ын хэрэгсэл худалдах, импортлох хэрэгцээ үүссэн учраас худалдааны  компани бий болсон.  Мөн “Skypro констракши” компани байгуулагдсан. Энэ нь барилгад бэхэлгээний цэг байгуулах юм. Уг барилга анхнаасаа баригдахдаа стандартын дагуу бэхэлгээний цэг хийгдсэн байх ёстой байдаг. Цэвэрлэгээ хийхэд найдвартай бэхэлгээг  сууриалуулах нь  барилгын нэг хэсэг.  Бусад улсад стандартын дагуу зайлшгүй баригддаг. Гэтэл манайд энэ стандарт мөрдөгддөггүй. Тиймээс сүүлийн үеийн барилгуудад энэ бэхэлгээ хийгдэж буй эсэхэд хяналт тавих, мэргэжлийн зөвлөгөө өгөх  шаардлага үүссэн. Учир нь уг барилгын гадна фасадад цэвэрлэгээ хийхэд олсон дээгүүр дамжиж хийх боломжтой. Тэгэхээр найдвартай бэхэлгээний цэг хэрэгтэй. Энэ мэтчилэн манай бизнес бие биедээ уялдаж үүссэн.

- “SKYPRO” cleaning  үйлчилгээ манайд цоо шинэ салбар болж хөгжихөд танай компанийн оруулсан хувь нэмэр өндөр юм. Энэ үйлчилгээгээ  тайлбарлаж өгнө үү?

- Мэргэжлийн цогц цонх, фасад цэвэрлэх үйлчилгээ. Бид илүү мэргэжлийн салбарыг сонирхож, энэ салбартаа бүх чиглэлд нь манлайлагч байхыг эрмэлздэг. Тухайн салбараа хөгжүүлэхийг зорьдог хамт олон. Хэрэглэгчдэдээ бид цонх угаалгын маш чанартай, стандартад нийцсэн үйлчилгээг санал болгодог. Анх оруулж ирж байсан цэвэрлэгээний төхөөрөмжийн нэр “SkyPro “ байсан юм. Түүнийгээ бариад л нэрээ өгч байлаа. Үүний дараа ч салбар болгон байгуулсан компаниуддаа яг энэ нэрээ л өгсөн. Учир нь энэ нэр бидний одоогийн ч, ирээдүйн ч зорилготой маш сайн нийцдэг юм. Өөрөөр хэлбэл, Skypro нь Sky Professional буюу илүү мэргэжлийн гэдэг утгыг илэрхийлдэг.

- Бизнесийн үнэт зүйл чадварлаг баг, хүний нөөц,  ХААБ-ын үйл ажиллагаа хамгаас чухал байх?

- Ер нь цэвэрлэгээний салбарт эрүүл чийрэг хүн л амжилттай ажиллаж чадна. Ялангуяа, өндөрт, тэр тусмаа олсон дээр ажиллах хүмүүс сэтгэл зүйн хувьд бэлтгэгдсэн, хорт зуршилгүй, оюун санаа, бие бялдар гээд бүх талаараа эрүүл байх ёстой. Одоогоор манай цэвэрлэгээний компанид 60-70 залуус нэг баг болоод ажиллаж байна. 20 нь шилэн фасад, 30 нь гадна талбай буюу хотхонд, бусад нь  дотор цэвэрлэгээ болон  бодлого төлөвлөлтийн ажлыг хариуцдаг. Ажил хийнэ гэхээр л Солонгос явж үйлдвэрийн ажил хийх албагүйг ойлгуулмаар байна. Дубай руу, Катар луу явж цагийн 300 еврогийн цалинтай, мэргэжлийн ажил хийх боломж бидэнд бүрэн бий. Тэгээд ч цонх цэвэрлэгээний, олсон дээр ажиллах хөдөлмөр нь дэлхийн хамгийн аюултай 100 ажилд ордоггүй хэрнээ үнэлгээ харьцангуй сайтай, хийгээд дадчихвал тийм ч хүнд хөдөлмөр биш байдаг. Ер нь ирээдүйдээ Skypro-г дагасан технологийн үйлчилгээ, гадаад зах зээл зэрэг мэргэжлийн салбарууд руу чиглэж үйл ажиллагаагаа явуулна.

-Компанийн засаглал ил тод, шударга байснаар  уг бизнес амжилттай үргэлжлэх байх?

- Байгуулагдсан цагаасаа хойш бид өрсөлдөөн, хямрал, санхүүгийн хүндрэл, тоног төхөөрөмжийн доголдол гээд олон асуудлын ард гарсан. Анх энэ бүхнээс шантрах завдал өгөөгүй хүчин зүйл бол зах зээл хангалттай том, өрсөлдөгч бага гэдэг бодол байсан.  Харин өнөөдөр бидний зорилго салбараа хөгжүүлэх, олон монгол залуусыг нарийн мэргэжлээр сургаж, олон улсад өндөр цалинтай ажиллах боломжийг олгоход чиглэж байна. Бид анхнаасаа компаниа засаглал, бүтэц, зохион байгуулалт нь үр дүнтэй, төлөвлөлт хурдан хэрэгжих боломжтой байхаар групп компанийн системээр хөгжүүлсэн юм. Эхэндээ жижиг байгууллагад ТУЗ-тэй байна гэдэг ажлын хажуугаар их ачаалал өгдөг байсан. Гэхдээ энэ нь маш зөв шийдвэр байсныг одоо алхам тутамдаа ойлгосоор байдаг.

-Цаашдын ирээдүйн зорилго юу вэ?

-Одоогоор бид барилга доторх цэвэрлэгээ, гадна байгууламж ба талбайн цэвэрлэгээ, барилгын ашиглалт гэдэг гурван чиглэлд ажиллаж байна. Анх зөвхөн фасадаа л цэвэрлэдэг байсан бол үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагаар B2B буюу байгууллагын зах зээлээс B2С буюу хэрэглэгчийн зах зээл рүү орохоос өөр аргагүйд хүрсэн гэж хэлж болно. Дотоод зохион байгуулалтын хувьд 2020 оныг байгууллагадаа “Хүний нөөцийн хөгжлийн жил” болгон зарласан.  Ажилтнуудаа чадавхжуулахад анхаарал хандуулж байна. Мөн энэ хөл хорионы үеэр л хүмүүс мэргэжлийн ариутгал цэвэрлэгээний онцлог тал, ач холбогдлыг бүрэн ойлгож эхэлж байх шиг. Энэ бүхэн дууссаны дараа олон нийт манай салбарыг арай өөр түвшинд харж, үнэлдэг болох нь гарцаагүй. Иймд бид салбараа түүчээлж яваа байгууллагын хувьд бусдыгаа чиглүүлж, стандартыг тогтоох учиртай гэж үзсэн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.22  ЛХАГВА № 78 (6303)

 

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

10 цаг 5 мин
"Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү"

Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү?

10 цаг 13 мин
Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

10 цаг 34 мин
Нэг уут бэлгэнд 36-72 ширхэг ёотонтой тэнцэхүйц сахар агуулагдаж байна

Шинэ жилийн баяртай холбогдуулан ХАБҮЛЛ, СХЗГ, НЭМҮТ хамтран нийсл

10 цаг 53 мин
П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

12 цаг 5 мин
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2024 оны онцлох ажил

Манай улсын орон сууцжуулалтын ойрын ирээдүйн бодлогыг хэлэлцэх олон

19 цаг 10 мин
Процессын дахин инженерчлэл хийж төрийн байгууллагыг оновчтой дэд бүтэцтэй болгоно

Төрийн бүтээмж, ил тод байдал өндрөөр тавигдаж буй энэ үед Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас

19 цаг 10 мин
Утааны сонсголын “объект” нь утаагүй зуух, угааргүй түлш хоёрыг дагасан шахаа юм

Утааны сонсголыг УИХ хийхээр болжээ. Сонсгол хариуцсан ажлын хэсгийг ч томилсон байна.

19 цаг 10 мин
Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

Уржигдар 16 цаг 50 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 15 цаг 25 мин