Бөх хүн цолондоо дүүрэн байх учиртай

2020-04-21
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

А.ДОРЖХАНД

 

Булган  аймгийн Тэшиг сумын харъяат “Булган Хан” дэвжээний бөх аймгийн заан О.Мөнх-Ирээдүйтэй  ярилцлаа.

 

-Хүүхэд насны дурсамжаас тань ярилцлагаа эхлэе. 

-Миний хүүхэд нас Тэшиг сумандаа өнгөрсөн.   Манайх бөхийн удамтай.Аавын минь аав Ц. Банк гэж аймгийн начин хүн байсан байдаг. Биеэр жижиг ч их шуурхай барилдаантай хүн байсан   гэж манай нутгийхан дурсдаг. Аавын өвөө нь  нутаг орондоо  “ Аварга” хэмээн хүндэлдэг улсын  заан цолтой Д. Очир гэж  хүн байсан гэдэг. Аав минь энэ тухай “ өвөө дүү бид хоёрыг оторт их авч явдаг байлаа. Биеэр их том  учир гурван хүний майхан дотор өвөө завилаад суухад нь  дүү бид хоёр хажуугаар нь  багтдаггүй тийм том биетэй хүн байлаа” гэж яридаг.1942 оны улсын наадамд   заан  цолтой барилдаж байсан юм билээ. энэ тухай ааваасаа сонсож өссөн.

-Таны хувьд бөхөд дурлах шалтгаан тань юу байв?

Би багадаа бие жижигтэй ч бөхөд их дуртай байсан.  Сумынхаа сургуульд волейболын болон бөхийн секцэнд явна. Биднийг хүүхэд байхад  “зургаан залуу заан”-ны  барилдаан телевизээр  гарна түүнийг найзуудтайгаа хамт үзнэ. Барилдаан үзэж дууссаны дараа нэг нэгнийгээ заануудын нэрээр  нэрлээд хоорондоо барилдана. Би Б.Гантогтох гарьд болдог байв. “Зургаан залуу заан”-ны  барилдаан үзэгч олонтой маш өрсөлдөөн ихтэй уран мэх уралдуулдаг.Энэ бүхэн  бөхөд дурлах шалтгаан минь болсон байх . Тэд нар шиг бөх болохыг их мөрөөддөг дэргэдээс нь барилдааныг нь  үзэх юмсан гэж хүсдэг байлаа. Биеэр жижиг учраас   аймгийн төв рүүгээ тэмцээн уралдаанд явахад оролцож чадахгүй заримдаа үлддэг байлаа . Тэр бүхэн намайг их хурцалсан. Наймдугаар ангиа төгсөөд хотод ирж арван жилээ төгссөн. Бөхийн өргөөнд барилдаан болох тоолонд үзнэ.  Г.Өсөхбаяр аварга, А.Сүхбат нарын халз барилдааныг ч үзэж байсан нь сэтгэлээс гардаггүй. Заримдаа мөнгөгүй  болохоор орж чадахгүй тохиолдол ч гарна. Тэгэхээрээ  шууд дамжуулж байгаа  телевизийн машин доторх барилдаанын үзээд зогсчихдог  байлаа.

-Бөхийн өргөөнд бөх үзэхийг хүсэж  байсан хүү өнөөдөр хүслээ гүйцээж т барилдаж байна. Тэгэхээр таниас сэтгэлд чинь  үлдсэн дурсамжтай наадмын талаар асуух нь зөв байх?

-Манай суманд цэргийн баяраар  түрүүлсэн хүнд нь  “сумын начин” цол олгодог байсан.Тиймээс   энэ барилдаанд түрүүлж  цол авах юмсан гэж хүүхэд байхдаа боддог байв. Тэр хүслээ гүйцээж хамгийн анх яг энэ барилдаандаа түрүүлээд  “Сумын начин” цол авч байсан. Хүн бүхний дурсамжинд хамгийн сайхан наадам бол  сумын наадам байдаг. Манай сумын наадам тэр тусмаа бусдаас илүү сайхан болдог юм шиг надад санагддаг.  Сумын начин цол авсаныхаа дараа аймгийнхаа наадамд 2012 онд аймгийн начин цолыг авч байлаа. Үүнээс хойш таван жил энэ цолтойгоо барилдсан.  Дараа  нь 2017 онд аймгийн харцага, дараа жил нь Эрдэнэт хотын наадамд үзүүрлэж аймгийн заан цолыг авсан. Үүн дээр нэг зүйл хэлмээр санагддаг л даа. Сүүлийн үед бөхчүүдийг ямар ч хөдөлмөр хийдэггүй гэж ярих болж. Яг үнэндээ бөх хүн заавал улсын цол авахдаа гол биш аймгийн цол авахад ч маш олон жилийн хөдөлмөрийг зарцуулдаг. Миний бодлоор заавал улсын цол авна гэж зорихоос илүүтэй өөрийнхөө хүчээр авсан цолондоо л  сэтгэл хангалуун явдаг даа.Насаараа улсын цол мөрөөдөөд ч аваагүй хүмүүс ч байна. Нэг ийм үг байдаг “Улсын цолыг авах ёстой хүн нь авдаг” гэж.

-Таны бодлоор  үндэсний бөхөөр хичээллэсэнээр юуг түлхүү ойлгож авдаг юм бэ?

-Спорт гэдэг хүнд  том хүмүүжлийг олгодог.Тэр тусмаа эр хүнд илүүтэй тэвчээр хатуужилыг олгодог байх. Учир нь хүний хэлсэн хатуу үгийг даах чадвар, ах захаа хүндлэх, аливаа зүйлд шантрахгүй байх зэрэг наад захын зүйлийг  сурч авдаг.Миний анхны багш Ц.Баттулга гэж хүн бий. Багшаасаа олон зүйлсийг мэдэж  авсан. Харин “Булган хан” дэвжээний багш Улсын заан Н.Баасандорж  ах бидэнд “ Та нар эхлээд хувь хүн болж төлөвш, түүний дараа сайн барилдах тухай бодох хэрэгтэй ” гэж хэлдэг.Тийм ч учраас багшийнхаа  захиасын дагуу зөв хүн байхсан хичээж явдаг. Бэртэл гэмтэлээс авхуулаад шантрах асуудал бишгүй л бий. Хүний хамгийн том өрсөлдөгч хүн өөрөө юм ч гэдэг шүү дээ. Өөр өөрийгөө ялан дийлэх хэрэгтэй.  Аливаа амжилт ямар ч хүнд амархан ирдэггүй.  Тиймээс үндэсний бөхийг эр зоригийн хагас тулааны спорт ч гэж нэрлэдэг. Хоёр бөх унасан ч давсан ч тахимаа өгч авахдаа ч жудагтай байх зэргийг залуу бөхчүүд бид бодох ёстой. Дөрвөн улирлынхаа бэлтгэл сургуулилтыг наадмаар дүгнүүлнэ. Тиймээс маш их хариуцлагыг тухайн бөхөөс шаарддаг.

-Танай дэвжээний бөхчүүд багшийнхаа мэхийг тун уран хийж байгаа харагддаг. Таны дархан мэх юу вэ?

-Хүнд багаас сурсан мэх хүн гэж  бий. Гэхдээ багшийн заасан мэхнээс хүн өөрт таарсан мэхийг л сурах хэрэгтэй.  Тухайн хүнд тохирох мэх тохирохгүй мэх гэж бий шүү дээ. Өөрт таарсан мэхээ өөрийн болгохын тулд маш удаан хугацаанд давтаж байж   сурдаг. Би багадаа их хонгоддог байсан одоо бол сугадаж мордох мэхийг хийж байна.Барилдана гэдэг бол хэн бяртай нь давдаг зүйл биш.  Барилдаж буй бөхөө мэдэрч тэр хүний алдааг ажиглаж мэхээ хийвэл ончтой байдаг.

-Та өнгөрсөн зуны “Алтаргана-2019” наадамд түрүүлсэн. Буриад бөх бусад бөхийн төрлөөс онцлог нь юу байдаг вэ?

 -Өнгөрсөн зун манай суманд зохиогдсон  буриад зоны “Алтаргана-2019”  наадамд  буриад бөхийн төрөлд  түрүүлсэн.  Манай Тэшиг сум буриадууд нутагладаг нутаг.Буриад бөхийн барилдааны онцлог нь гэвэл дээгүүрээ  далбаа өмсдөггүй  шуудаг өмсдөг, барилдааны хувьд хоёр төрөлтэй.  Энэ хоёр жиндээ түрүүлсэн нь хоёр бөх  хоорондоо  барилдасанаар түрүү  бөх  тодордог. Дүрмийн тухайд үндэсний бөхтэй ижилхэн газарт гар хүрвэл унасанд тооцдог.

-Монгол туургатны бөхийн  барилдаанд оролцож байв уу?

-Монгол туургатны барилдаан олон удаа зохион байгуулагдаасай гэж хүсч явдаг. Учир нь бид чинь нэг л үндэстэн шүү дээ.  Манай бөхчүүд Тува, Өвөрмонгол руу очиж барилддаг. Тэд харин манайд ирж барилдвал  нэг нэгнээсээ их зүйлс суралцах юм шиг санагддаг. Минй хувьд 2018 онд манай улсад зохион байгуулагдсан “ Монгол туургатны наадам”-д анх  өвөрмонгол бөхийн төрөлд барилдсан. Үүний дараа Өвөрмонголд очиж гурван улсын шилдэг 64 бөхийн барилдаанд ноднин очиж оролцсон. Өвөрмонгол бөхчүүдийн цолыг нь  нэг хошуундаа очиж тойргоор барилдахад  нь өгдөг. Зангиат,  цацагт бөх гээд  өөр хоорондоо ялгаатай байдаг. Мөн ноднин хавар Японд урилгаар очиж Өвөрмонгол бөхөөр барилдаж түрүүлсэн дээ.

-Үндэсний бөхөөс  хэнтэй нь илүү олон таарч байв?

-Даваа-Очир начинтай олон таарч барилдсан.  Бид хоёрын барилдааны  харьцаа начин илүү давсан байдаг. Өөрөөсөө дээш цолтой бөхчүүдтэй барилдахад огт  эмээх хэрэггүй. Мөн хэт их шатаж барилдах нь буруу харгүй барилдах сайхан. Харин өөрөөсөө цол доошоо бөхчүүдтэй барилдахаар өөртөө илүү их хариуцлага ноогдуулдаг.Нэг унасан бөхдөө ахин унахгүйг  хичээдэг.  Ямар ч цолтой байсан түүндээ дүүрэн байх учиртай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.21  МЯГМАР № 77 (6302)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22