Нэгдүгээр хүн: Н.Цэрэнбат сайдын хэлсэн онцлох эшлэлүүд

2020-04-18
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

С.УЯНГА

Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшилж өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг нэг хүн байдаг.Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм.Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм нь зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг нэгэн байх учиртай билээ.Тиймээс “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” булангийнхаа зочноор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатыг урьсан.  Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

-Ерөнхий бодлогын хүрээнд өмнөх цаг хугацаанд бий болсон алдаа дутагдлыг арилгах, ирээдүйд байгаль орчинд бий болох хохирлыг бууруулах чиглэлд анхаарч ажиллалаа.Аль алиныг нь үр дүнтэй байлгахын тулд “Хандлагаа өөрчилье” багц ажлыг орон даяар зарласан. Дэлхий нийт хаягдалгүй эдийн засаг руу шилжиж нөөцийг дахин ашигладаг болж байна.Өнгөрсөн хугацаанд энэ жишгээр усыг дахин ашиглах, байгаль орчны нөхөн сэргээлтийг шинэ түвшинд хийх жишгийг дэмжиж ажиллалаа.

-Хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буй уул уурхай болон бусад аж ахуйн нэгжид хариуцлага тооцож, хуулийн дагуу дэмжиж ажиллах механизмыг бүрдүүлж чадсан.

-Ирээдүйд бий болох эрсдэлээс сэргийлэхийн тулд өрх бүрт нэг байгаль хамгаалагч бий болгох зорилгоор байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” аяныг санаачилж, 700 орчим ЕБС-ийн 150 гаруй мянган сурагчийг хамруулаад байна. Үр дүнд нь сурагчид  ус, эрчим хүчээ хэмнэдэг, мод тарьдаг, хогоо ангилан ялгадаг болж байна.

-Байгальд уусдаггүй хог хаягдлыг бууруулах үүднээс нэг удаагийн нийлэг уутыг хориглосон. Хог тарьсны дараа цэвэрлэх бус урьдчилан сэргийлэх үүднээс “Цэвэрхэн шинэлцгээе”, “Цэвэрхэн наадацгаая” аянг хоёр жил дараалан амжилттай зохион байгуулж, 200 орчим мянган тонн хогийг хаяхаас урьдчилан сэргийлж, зориулалтын хогийн цэгт хаясан тооцоог гаргасан.

-Бүх асуудал тодорхой байх ёстой гэдэг зарчмыг баримталдаг хүний хувьд салбарын өмнө тулгамдаж буй алдаа, дутагдлаа бүү нуу.Ил тод ярилцаж, үнэхээр болохгүй зүйл байна уу, яагаад иргэд гомдолтой байна гэдгийг нээлттэй авч хэлэлцдэг.Яаманд ирүүлсэн бүх санал, гомдлыг жагсааж бичээд аль түвшинд мэдээллийн буруу урсгал байгааг яамны удирдлагуудтай сууж байгаад нягталдаг.

-Салбарт байгаа алдааг нуух биш ил гаргаж байж залруулах учиртай. Алдаагаа нуугаад гоё харагддаг цаг үе өнгөрсөн.Энэ эрин үед илүү нээлттэй, тодорхой байж дутагдлаа дор бүр нь залруулахыг нийгэм, цаг хугацаа шаардаж байна шүү дээ.

 

-Хүндрэл болгоныг шийдэх гарц нь шинжлэх ухаан л байдаг. Ирээдүйд учрах хүндрэл, зардлыг бууруулахын тулд шинжлэх ухаан судалгаанд суурилахаас өөр аргагүй.Энэ утгаараа сайдын зөвлөл ажлын хэсгүүдэд салбарын эрдэмтдийг оролцуулж шийдэл эрэлхийлдэг.

өлжилттэй тэмцэх хамгийн эхний ажил болгож малын таваарлаг чанарыг нэмэгдүүлж, мал аж ахуйн түүхий эд боловсруулдаг үйлдвэрт хөрөнгө оруулах ёстой. Цөлжилтийг бууруулахын тулд үер, цас борооны усыг хуримтлуулдаг далан хөв цөөрмүүдийг бий болгож гадаргын ус ашиглалтыг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлсэн.Удахгүй Орхон, Онги голын урсацыг тохируулах төслийн ТЭЗҮ-ийн ажлыг хийнэ.

сыг бохирдуулж байгаа аж ахуйн нэгжүүд илүү төлбөр төлөх ёстойг Ус бохирдуулсны төлбөрийн тухай  хуульд тусгаж өгсөн. Мөн Усны агентлагийг байгуулахаар боллоо.Салбар дундын уялдаа, усыг зохистой ашиглах бодлогыг энэ агентлагаар дамжуулан хэрэгжүүлнэ.

нөөдөр та байгаль орчноо хайрлаж, зохистой хэрэглээнд дадахгүй бол хүүхдийнхээ ирээдүйгээс хулгай хийж байна гэсэн үг. Уулын мод хөрөөдөж  байгаа нь хүүхдийнхээ амьсгалах агаараас хулгайлж байгаагаас өөрцгүй. Таны бохирдуулсан усыг ирээдүйд үр ач нар чинь л ууна гэдгийг ойлгох хэрэгтэй.Үүнийг ойлгуулахын төлөө бид ажиллаж байна.

- “Аялал жуулчлал гэдэг бол үйлчилгээ, аюулгүй байдал, тав тух юм. Аялал жуулчлалаар дамжуулж Монгол орны өвөрмөц онцлогийг сурталчилъя” гэж мэргэжлийн холбоодтойгоо ойлголцож, нэг зүгт харж чадсан.

-Манай байгалийн сайхныг үзэх гэж ирж буй жуулчин Улаанбаатарт буугаад машинаар сэгсчүүлж байж зорьсон газартаа очдог байж болохгүй. Тиймээс байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлж буй зургаан аймгийн нисэх буудлыг олон улсын статустай болгох ажлыг эхлүүлсэн.Жуулчдыг шууд орон нутагт нь тосчихвол тэндээ ажлын байр бий болж орлого нэмэгдэнэ.Ирж байгаа жуулчин бүрийг мах, сүү, бэлэг дурсгалаар хангадаг хүнс экспортлогч орон болохыг зорьж байна.

-Аялал жуулчлалын салбарыг жилийн дөрвөн улиралд хөгжүүлэх ёстой. Дэд бүтцээ сайжруулчихвал өвлийн хүйтнийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож гадаадад зарж болно.Хүний нөөцийг 3-4 жил бэлтгэхэд орон нутаг аялал жуулчлалын мэргэжилтнүүдтэй болох боломжийг төр нээж өгч байгаа юм.

-Дур зоргоороо явж ирсэн уул уурхайг цэгцлэхэд Засгийн газрын тогтвортой байдал нөлөөлсөн. БОАЖЯ-аар ахлуулсан ажлын хэсгийнхэн байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа аж ахуйн нэгжүүдийг  тогтоож, зөвшөөрлийг нь цуцлуулах дүгнэлтийг АМГТГ-т өгснөөр  27 аж ахуйн нэгж, байгууллагын 35 тусгай зөвшөөрлийг цуцлууллаа.

илжилтийн үед гарсан хууль тогтоомжийн хариуцлагын заалт хөнгөн байгаа учир ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин өсгөсөн. Нэг мод тарьж ургуулах, ногоон орчин бий болгоход хэр хэмжээний арга ажиллагаа, цаг хугацаа шаардах билээ.Мөнгийг нь төлөөд зугатах биш цаг хугацааг нь нөхөх торгуулийн хэмжээ нэмэгдэх ёстой.

-Ер нь олон жил ангийн бизнес хийж нэгэндээ “Их, бага өглөө” гэж хэрүүл хийдэг 6-7 гэр бүл бий. Өнгөрсөн жил БОАЖЯ, Байгаль орчны иргэний зөвлөлтэй хамтраад АНУ-д дуудлага худалдаанд нэг аргаль оруулж үзэхэд 125 мянган ам.долларын үнэ хүрсэн. Тиймээс удахгүй үүнтэй холбоотой хуулийн төсөл өргөн барьж дуудлага худалдаа  зохион байгуулдаг болно.

-Эрх ашиг хөндөгдөх болгонд муулуулж, шүүмжлүүлнэ.Сайдын суудалд хэр удахыг харна л гэдэг юм.Хэн нэгэнд таалагдах биш Монгол төрийн хуулийг биелүүлэх үүрэгтэй албан тушаал гэж ойлгодог. Айж буцаад бусдын аманд ороод байвал ирээдүй хойч үе  намайг яллана. Ер нь нэг хүний биш нийтийн эрх ашигт уягддаг цаг ирсэн.

-2019-2020 оны өвөл агаарын бохирдол 50 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан. Цаашид ч бууруулна.Сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийн шавыг тавилаа. Цахилгаан, хийн халаагуурыг нэвтрүүлж,  дулааны алдагдлаа бууруулах хүсэлтэй иргэдэд жилийн есөн хувийн хүүтэй 40 хүртэлх сая төгрөгийн ногоон зээлийг олгож эхэллээ.

-Уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтнийг амьдралын хэв маягаа өөрчилж, байгальд ээлтэй байхаас өөр аргагүйд хүргэж буй учир ирээдүй хойч үеэрээ дамжуулан эх дэлхийгээ хайрлахыг олон нийтэд уриалаад байгаа юм. Байгалийн хуульд дасан зохицдог эрин үе ирсэн учраас хандлагаа өөрчилж, ногоон ирээдүйд хамтдаа хөрөнгө оруулах нь чухал болоод байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

13 цаг 37 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

13 цаг 37 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

13 цаг 37 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

13 цаг 37 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

13 цаг 37 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

13 цаг 37 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

13 цаг 37 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

13 цаг 37 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

13 цаг 37 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

13 цаг 37 мин