Ерөнхийлөгч “Хямралын эсрэг” зорилтот сан байгуулах санал гаргалаа

2020-04-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын Тамгын газраас цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан боловсруулж буй нэг удаагийн хуулийн төсөлд санал хүргүүллээ.

Хуулийн төсөлд нийт таван санал тусгуулахаар хүргүүлсэн бөгөөд нөхцөл байдал, учирч болох бүхий л эрсдэлийг өргөн хүрээнд харсан, тулгамдаж буй асуудлуудыг бүрэн шийдвэрлэх ач холбогдол бүхий оновчтой хууль гаргах нь ард иргэдийн эрүүл мэнд болоод улс орны аюулгүй байдалд нэн чухал хэмээн үзэж, тухайн хуулийн төсөлд заавал тусгавал зохих зарим саналуудыг хүргүүлсэн байна.

Үүнд:

1.2020 оны төсөвт тодотгол хийж, “Хямралын эсрэг” тусгай зорилтот сан байгуулах асуудлыг тусгах.

Цар тахлын уршгаар экспортын орлого буурах, уул уурхайн орлого буурах, НӨАТ-ын орлого буурах, навигацийн орлого буурах, газрын тосноос олох орлого буурах зэргээр эдийн засгийн нөхцөл байдал эрс муудаж, цаашид дэлхий нийтийг хамарсан томоохон хямрал болох нь нэгэнт тодорхой болсон ийм үед улсын төсөвт тодотгол хийх замаар эрсдэлийг даван туулах хөрөнгийг нэн даруй бүрдүүлэх, цар тахлын хүндрэлтэй үед хэрэгжүүлэх хөтөлбөр, үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилго бүхий “Хямралын эсрэг” тусгай зорилтот сан байгуулах зэрэг арга хэмжээг авч иргэдийнхээ ахуй амьдралын хүндрэл, аж ахуйн нэгж, компаниудын эрсдэл, дампуурлын эсрэг нэгдсэн бодлого, төлөвлөгөөгөөр ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байна.

2.Улсын орлого болон хураагдсан барилга, байгууламж, эд хөрөнгөөс олсон орлогыг эмнэлэг барих, шаардлагатай эмнэлгийн тоног, төхөөрөмж худалдан авах ажиллагаанд зарцуулах асуудлыг тусгах.

3. Цар тахлын голомтод үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, нэн хөнгөлөлттэй орон сууцны зээл олгох, тусламж, урамшууллын тусгай төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх асуудлыг тусгах.

4. Цар тахалтай тэмцэх ажилд хүчин зүтгэх хүний нөөцийг хангалттай хэмжээнд бэлтгэх, тэдний нийгмийн баталгааг хангах асуудлыг тусгах.

Гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед улс орон даяар нийгмийн бүх салбарт төрийн үйлчилгээг гүйцэтгэж, урьдчилан сэргийлэх, эмчилж сувилах, дэг журмыг сахиулах, үр дагаврыг арилгах, соён гэгээрүүлэх, боловсрол, нийтлэг үйлчилгээг тасралтгүй хүргэх чухал хариуцлагатай үүргийг төрийн үйлчилгээний албан хаагчид хүлээн ажиллаж байна.

Тиймээс тэдгээр төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад зориулсан орон сууцны нэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий /ипотек/ зээл олгох хөтөлбөрийг баталж, санхүүжүүлэх эх үүсвэрийг шийдвэрлэн хэрэгжүүлэх асуудлыг тусгах шаардлагатай юм.

Энэ нь цар тахлын болзошгүй эрсдэлийн үед ажиллах хүний нөөцөө бэхжүүлэх, эдийн засгийн эргэлтийг тодорхой хэмжээнд дэмжих, барилгын салбарыг бүрэн дампуурахаас сэргийлэх зэрэг олон талын онцгой ач холбогдолтой гэж үзэж байна.

5. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авахдаа хүүхэд, өндөр настай, хууч өвчтэй, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тогтмол авах шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, эмзэг бүлгийн иргэдийн нөхцөлийг хэвээр хадгалах, сайжруулах, үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах асуудлыг тусгах зэрэг саналуудыг холбогдох тооцоо, судалгаанд үндэслэн хүргүүллээ гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

2 цаг 10 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

5 цаг 11 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

5 цаг 24 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

6 цаг 30 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

6 цаг 32 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

12 цаг 50 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

12 цаг 50 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18