ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийг чөлөөлөв

2020-04-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ХЭҮК-ын дарга Ж.Бямбодоржийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг чуулганаар  хэлэлцэж, баталлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: -Хүний эрхийн үндэсний комиссын даргаар эмэгтэй хүнийг томилоосой гэж би хүсч байна. Хүний төлөө дуугарч чаддаг, ажлаа хийж чаддаг эмэгтэй хүнийг томилох тал дээр анхаарч ажиллаарай.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:-Ж.Бямбадорж дарга эрүүл мэндийн шалтгаанаар өргөдлөө өгсөн гэж би ойлголоо. Өнгөрсөн хугацаанд муугүй ажилласан гэж бодож байна. Монгол төрд чөмгөө дундартал зүтгэсэн хүн бол Ж.Бямбадорж. Төр зүтгэсэн хүндээ халтай байдаг. Олон жилийн дараа түүх үлдэнэ, хэн юу хийсэн нь харагдана. Хэн ямар өв үлдээв гэдэг асуудал бий.

УИХ-ын гишүүн С.Жавхлан:- Энэ хүн бие нь өвдөөд ажлаасаа гарч байгаа гэж хэлж байна. Монгол түмнээ наанаа гоё дүр эсгэчхээд цаанаа ёвроод муулаад л. Ер нь Монголыг муулсан хүн хол явдаггүй шүү дээ. Монголоо муулахаар бие нь өвдөлгүй яах вэ дээ.

Ийнхүү санал хураалтыг гар өргөж явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх УИХ-ын тогтоол ийнхүү батлагдлаа. Үргэлжлүүлэх УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.

Эх сурвалж:www.polit.mn

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

2 цаг 8 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

5 цаг 9 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

5 цаг 21 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

6 цаг 28 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

6 цаг 29 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

12 цаг 48 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

12 цаг 48 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18