Чуулган: Хөгжлийн бодлого хариуцсан бие даасан яамтай болно

2020-04-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын өнөөдрийн чуулганы эхэнд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.  Хууль батлагдсанаар  хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх төдийгүй хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг системчилж, тэдгээрийг урт хугацаанд тогтвортой, хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж буйгаа хууль санаачлагч онцлов. Хуулийн төслийг  УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсан.  Гишүүд хуулийн төсөлтэй холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:-1945 оноос хойш Монгол Улс бодлогын хөгжлөө тав таван жилээр тодорхойлж ирсэн. 1990 оноос хойш хөгжлийн бодлогын асуудал нэлээд орхигдсоныг төлөвлөх гэж оролдсон боловч төдийлөн хэрэгжээгүй. 1996 онд Жасрай гуай Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогыг төлөвлөж Их хурлаар батлуулж байсан. Мөн 1998 онд М.Энхсайхан Ерөнхий сайдын үед хөгжлийн бодлогыг боловсруулж байсан. 2016 онд мөн Үндэсний хөгжлийн цогц бодлого 20:30 хөтөлбөрийг баталсан. Харамсалтай нь амьдрал дээр хэрэгжихгүй байгаагийн шалтгаан нь хэрхэн яаж зохицуулж, зөв төлөвлөж, хэрхэн зохион байгуулж, улмаар хэрэгжилтэд хяналт тавьж үр дүнг нь үнэлэх асуудал орхигдож ирсэн. Тийм учраас энэ төслийг боловсруулсан.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: - Тогтвортой хөгжил 20:30 хөтөлбөрийн хүрээнд энэ жил бид 1 сая жуулчин хүлээж авах төлөвлөгөөтэй. Тахалтай холбоотойгоор энэ тоо хэд дахин буурах байх. 2025 онд 1.5 сая, 2030 онд 2 сая жуулчин хүлээж авна гэж төлөвлөсөн. Монгол Улсын хөгжлийн гол суурийн нэг нь аялал жуулчлалын салбар.  Дараагийнх хөдөө аж ахуйн салбар. Гэтэл уул уурхай хөгжих хэрээр бусад салбараа орхигдуулдаг. Тиймээс салбаруудын хөгжлийг тэгш авч явахад энэ хууль асар ач холбогдолтой.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: - Бусад хөгжилтэй орнуудын туршлагыг харахад төлөвлөлтийг маш сайн хийсэн байдаг. 1990 оноос хойш чөлөөт зах зээл юу ч хийж болно, эрэлт, нийлүүлэлт зах зээлд юу ч хийж болно гэсэн  зарчмаар явж ирсэн. 1990 оноос хойш нийт 10 гаруй удаа төлөвлөлтийн байгууллага 30 жилд төлөвлөлт, хөгжлийн бодлогыг тодорхойлж иржээ. Хөгжлийн төлөвлөлтийн хуулийг иж бүрнээр нь авч үзэхгүй бол дараагийн алсын хараагаа тодорхойлохгүй. Шадар сайд хариуцаад хөгжил бодлогын төлөвлөлт явж байх хэрэгтэй. Нэг гар дээр хариуцуулъя.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:-Энэ асуудал төсөлд тусгагдсан. Шадар сайд хариуцахаар заасан. Босоо тогтолцоотой уялдуулсан.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:-Улстөрчид нь өөрсдөө хувийн юмаа хөгжүүлэх гэж оролддог. Өөрсдийн бизнесээ хөгжүүлэх, бизнес талдаа байхаар шийдвэр гаргуулах явдал цөөнгүй байсан. Үүнийг энэ хуулиар хэрхэн хааж байгаа вэ. Цогц, судалгаа шинжилгээнд тулгуурлан хөгжлийн бодлогоо тодорхойлсон гэж тусгасан нь сайшаалтай. Улс төрийн намууд хөгжлийн бодлого төлөвлөлтөө барих, хөгжлийн бодлого хариуцсан яам байх юм уу хэрхэн шийдэж байна вэ?

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Дагалдах хуулийн төсөлд Засгийн газрын тухай хуульд хөгжлийн бодлого хариуцсан үндсэн чиг үүргийн яам байх бөгөөд Шадар сайд толгойлно гэж орж ирсэн. Ингэхээр статус нь тодорхой болж өгнө.

Эх сурвалж:www.polit.mn

 

Зочин
"Зуун ямаанд жаран ухна"гэгчээр болох нүү, улс орныг ухаанаар удирдаж хөгжүүлдэг болохоос олиггүй олон орон тоогоор хөгжихгүй больж үз, чадахгүй бол хугацаанаасаа өмнө тарцгаа
иргэн
Одоо болно. Юун нэмж яам. Байгаа хэдээ олигтой аваад явж чадахгүй байж бас нэг сайд
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

2 цаг 32 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

5 цаг 33 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

5 цаг 46 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

6 цаг 52 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

6 цаг 54 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

13 цаг 12 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

13 цаг 12 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18