Сэрэмжлүүлэг: Ноцтой ослын улмаас дөрвөн хүний амь нас хохирчээ

2020-04-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэсажлын өдрүүдэд 726 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 512  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Ослын улмаас 13 хүн гэмтсэний хоёр нь хүүхэд байжээ. Харин орон нутагт зам тээврийн ослоор дөрвөн хүний амь нас хохирсон хэрэг гарлаа.

Тухайлбал /2020.04.06/-ны өдрийн 11.00 цагийн орчимд Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр баг “Ар булаг” гэх газар, шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 46 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон, /2020.04.15/-ны өдрийн 21.35 цагт орчим СХД-ийн долдугаар хороо Баянхошууны зам, Баянхошууны тойргийн уулзварт Hyundai Ston Truck маркийн Б.Жолоочтой автомашин T.Prius-30, T,Rumion, Daihatsu terois, T.Prius-20, T.Prius-20, H.Sonota-7 маркийн зургаан автомашиныг мөргөж, 41 настай эмэгтэй О гэмтсэн, /2020.04.15/-ны шөнийн 22.00 минутын орчим Говь-Алтай аймгийн Хужирт сумын 3-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 47 настай, эрэгтэй Д-гийн амь нас хохирсон,/2020.04.16/-ны шөнийн 02.00 цагийн орчим Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6-р баг Цагаан хөтлийн даваа гэх газар асфальтан хучилттай автозамд Howo маркийн автомашин онхолдож, жолооч 42 настай, эрэгтэй И-ийн амь нас хохирсон,/2020.04.16/-ны өдрийн 13.00 цагт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 26 нас барсан хэргийг хуулийн байгууллагууд шалгаж байна.

Тиймээс Замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэхгүй байх,  замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан өдрийн цагт автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Эх сурвалж:www.polit.mn

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

2 цаг 19 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

5 цаг 20 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

5 цаг 32 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

6 цаг 39 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

6 цаг 40 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

12 цаг 59 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

12 цаг 59 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18