Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Ковид-19"-ийн эсрэг үүрэг даалгавар өглөө

2020-04-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын өнөөдрийн /04.15/ хуралдаанаар "Ковид-19" цар тахлын үед өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт УОК-ын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх цаг үеийн мэдээллийг сонсож, Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараах үүрэг даалгаврыг УОК-ын дарга болон гишүүдэд өгчээ. 

Тэрээр, Монгол Улс "Ковид-19" цар тахлын дэгдэлтийг дотооддоо хязгаарлаад байгаа ч нийтийн дунд халдвар тархахгүй гэх баталгаа хомс, эрсдэл маш өндөр байна. Иймд болзошгүй эрсдлийг тооцож бид бэлэн байдлаа хангах ёстой. Дараах дөрвөн арга хэмжээг нэн тэргүүнд авч хэрэгжүүл гэв.  

  1. Бүх нийтийн бэлэн байдлын сургуулилалт хийх. Нийтэд вирус тархсан тохиолдолд ямар зохион байгуулалтад орж ажиллах талаар нэгдсэн ойлголтод хүрэх.
  2. Эмч, эмнэлгийн ажилтнуудын бэлэн байдал, дайчилгаа, судалгааг нэгтгэх. Шуурхай томилгоонуудыг хийх. 1000 хүн халдвар авсан тохиолдолд хэрхэн ажиллах талаар сургуулилалтыг эрүүл мэндийн салбарынхан дотроо явуулахыг ЭМ-ийн сайдад үүрэг болгох. 
  3. Яармагт баригдаж, ашиглалтад ороход бэлэн болоод буй 300 ортой төрөх эмнэлгийн барилгыг Ковид-19 цар тахлын дэгдэлт үүссэн үед ашиглахаар бэлэн байдалд шилжүүлж, бэлтгэн тоноглох.
  4. Дээд, дунд шатны удирдлагууд, шийдвэр гаргах түвшнийхэн, албан тушаалтнууд мэдээллээ нэг урсгалаар гаргаж байх. Ажлын хариуцлагатай, байх, олон нийтийг талцуулсан ойлгомжгүй мэдээлэл албан болон албан бусаар түгээхгүй байхыг тус тус анхааруулж байна гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

29 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

4 цаг 0 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

7 цаг 1 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

7 цаг 14 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

8 цаг 20 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

8 цаг 22 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

14 цаг 40 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

14 цаг 40 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин