Ковид 19: Нэг хүн эдгэж, 13 тохиолдол нэмж бүртгэгдлээ

2020-04-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ЭМЯ-наас коронавирусын халдварын талаар  ээлжит мэдээллээ /04.14/ хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавирусын халдвар авсан нийт таван хүн эдгэж, эмнэлгээс гарчээ.

Харин гаднаас зөөвөрлөгдсөн өвчлөлийн тоо нэмэгдсээр байна. Тодруулбал, ХӨСҮТ-ийн лабораторид нийт 502 хүнд хийсэн шинжилгээний хариу гарчээ. Үүнээс Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирж тусгаарлагдсан 260 хүний хариу сөрөг гарсан бол тандалт судалгааны зорилгоор уушгины хатгалгаагаар өвдсөн 19 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүнээс гадна ОХУ-аас ирж тусгаарлагдсан 149, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 44 хүнд хийсэн шинжилгээний хариу өчигдөр /.04.13/ гарч 13 тохиолдол нэмж батлагджээ. ОХУ-аас ирсэн 282 зорчигч нь Москва-Улаан-Үд рүү нислэг үйлдсэн, Эрхүү-Улаан-Үд рүү ирж, хилээр орж иржээ. Москва-Улаан-Үд рүү ирсэн зорчигчдыг Амар зочид буудалд байрлуулжээ.  Дархан-Уул аймагт 110 хүнийг тусгаарлаж, батлагдсан нэг тохиолдол нь Москвагийн Төмөр замын дээд сургуульд сурдаг байжээ. Батлагдсан тохиолдлуудын мэдээллээр тухайн сургуульд халдвар бүртгэгдсэн байна. Коронавирусын халдвар илэрсэн иргэний ойрын хавьтал болох 30 хүн Москвад сурч байсан оюутнууд аж. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр Дархан-Уул аймагт тусгаарлагдаж, батлагдсан нэг тохиолдлыг Улаанбаатарт шилжүүлэн ХӨСҮТ-д тусгаарлан байрлуулж, эмчилж байгаа гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

1 цаг 0 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

4 цаг 31 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

7 цаг 32 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

7 цаг 45 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

8 цаг 51 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

8 цаг 53 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

15 цаг 11 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

15 цаг 11 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин