Д.Болортуяа: Эрчүүд намайг амжих болов уу?

2014-05-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ЖАВХЛАН

Монголд дрифт шоу  хаа  сайгүй болох  болж, түүнийг сонирхогч залуусын тоо ч  нэмэгдсээр байна. Бид дрифтийг зөвхөн эрчүүд сонирхдог гэж  боддог. Гэтэл тэдний дунд зориг, ур чадвараа гайхуулан уралдаж яваа нэгэн бүсгүй бол Д.Болортуяа.Тэрээр өнгөрсөн сард болсон Монголын дрифтийн холбооноос зохиосон тэмцээнд олон залуусыг ардаа орхин шигшээд шалгарч чадсан цорын ганц бүсгүй юм. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Та хэзээнээс дрифтийн спортыг сонирхож эхлэв?

-Би  2008 онд жолооч болсон. Хоёр жилийн дараа хамгийн анхны уралдааны машинаа аваад байхад “I drift club”-ээс надад санал тавьж, тэр клубт харьяалагдах болсон юм. Тэр үеэс дрифтийн спортоор тууштай хичээллэж байна.

-Өмнө нь уралдаан тэмцээнд оролцохдоо ямар амжилт гаргаж байсан бэ?

-Хүнд гайхуулаад байх олон өргөмжлөл надад байхгүй. Гэхдээ дрифтийн спортоор хэн дуртай болгон хичээллээд байдаггүй шүү дээ. Харин өнгөрсөн тэмцээнээр гурван үед амжилттай хурдалж 54 оролцогчоос шилдэг дөрөвт шалгарлаа.Тус уралдаан гурав дахь жилдээ болж буй нь энэ юм. “V6” хэмээх нэртэй уралдаанд анх удаа оролцож байснаа мартах гэж байна. Тухайн үед миний унаж хурдалдаг байсан машины моторын хүчин чадлыг одоогийнхтой харьцуулах юм биш.

-Та өмнө нь улаан өнгийн машинтай уралддаг байсан санагдана?

-“Маzda RX”-ыг хэлж байна уу. Тэр машин2600 мотортой. Эмэгтэй хүн жолоодоход тун эвтэйхэн унаа байсан л даа.

-Уг нь тод улаан өнгийн машин эмэгтэй хүнийг дэгжин харагдуулдаг?

-Би машинаа шинэчилсэндээ огтхон ч харамсдаггүй. Сувдан цагаан өнгийн Япон улсад үйлдвэрлэгдсэн Nissan Silva “S15” маркийн машин олон хүний сайшаалыг хүртэж, түүгээрээ хийморьтойхурдалж явна.Мөн амжилт дагуулсан буянтай хүлэг байгаа юм. Машины гаднах өнгө ямар байх нь тийм чухал гэж үү.

-Өөрөө Монголын авто спорт сонирхогчдод тод улаан өнгийн машинтай танигджээ. Магадгүй таны уралдааныг шимтэн үздэг хүмүүс таны улаан машиныг л хайсан байх?

-Өнгөнөөс илүү чухал шинэчлэлийг энэ спорт нэхдэг. Энэ хэрээр дрифтийн спорт өнөөгийн хөгжилд хүрсэн гэж би ойлгодог. 

-Нууц биш бол та сувдан цагаан өнгийн машинаа хэдэн саяар авсан бэ?

-Тоноглолгүйгээр 15 саяд авсан. Дээр нь турбо, мотор энэ тэр гээд 10 орчим сая төгрөгийг зарцуулсан. Үүнээс хол давсан тоноглолыг хүмүүс авдаг юм билээ.  

-Хэдхэн хоногийн өмнө Хүй долоон худагт болсон дрифтийн уралдаанд та түрүүлж чадаагүй ч тэмцээний гол баатар нь байлаа. Нэг үгээр хэлбэл тэнд хурсан олон таны ур чадварыг дахин үзэх гэж уухай хадааж байсан?

-Баярлалаа. Энэ удаагийн уралдааны зам энгийн боловч тамирчид жинхэнэ гал гарсан тулааныг харуулсан.

-Тэгэлгүй яахав?

-Тэнд хурсан олон тэмцээнд оролцсон ганцхан эмэгтэй тамирчнаа сэтгэлийн дэмээр ихэд өргөж, хөгжөөж өгсөн. Тэнд ийм олон хүн ирнэ гэж огт бодоогүй. Олон хүний өмнө уралдахад бага зэрэг сандарсан тал бий. Би эмэгтэй хүн болохоор түгшээд байсан уу  гэвэл бас үгүй юм. Бусад эрэгтэй тамирчид мөн сандарч байна лээ.Олон хүний өмнө өөрийнхөө сэтгэл зүйг төлөвшүүлэх нь хэн хүнээс гарах хялбар зүйл биш юм. Харин эхний үеийг давсаны дараа аажим аажмаар дасч, уралдаандаа түлхүү анхаарсан хэрэг.

-50 гаруй эрээс шөвгөрнө гэдэг маш өндөр амжилт шүү?

-Би энэ зэргийн амжилт гаргана гэдгээ тэмцээний өмнө мэдэрсэн. Миний машины хөдөлгүүрийн чадал болоод бэлтгэл тун давгүй хангагдсан. Үүнээс илүү амжилт гаргах ч боломжтой байсан. Гэхдээ гаргасан амжилтандаа сэтгэл хангалуун байгаа.

-Та энэ уралдаанд зориулж гуравхан удаагийн бэлтгэл хийсэн гэв үү?

-Ур чадвараар өрсөлддөг дрифтийн төрөлд туршлага тун чухал зэвсэг юм. Би энэ спортоор хичээллэж, дөрвөн жил хөлсөө дуслуулж явна.

-Шилдэгт хүрэх зам амар байгаагүй болов уу?

-Уралдааны хоёрдугаар үед надтай гараанаас хамт уралдсан өрсөлдөгч тун эвгүй тактик боловсруулсан байна лээ. Машины араас шүргэчих гээд хэцүү байсан. Тэр үеийн гараанд бодсон санасанаа гаргах гэтэл болж өгөөгүй. Техникийн тал дээр хүндрэл тулгарч хасагдах болов уу хэмээн бодож байтал харин тэнцсэн гэдэг байгаа.Үүний дараа ерөнхийдөө өөрийн ур чадварыг бүрэн гаргасан.

-Таны өрсөлдөгчдийн машины мотор арай  хүчтэй байх шиг санагдлаа?

-Үгүй. Харин миний машины моторын хүчин чадал бусдаасаа илт ялгарсан байх.

-Жолооч хүн унаж яваа хүлгээ хэзээ ч муу хэлдэггүй?

-Тийм боловч миний унаж яваа машин хамгийн шилдэг нь.

-Таны машины аюулгүй, бүрэн бүтэн байдлыг хариуцдаг мундаг механикч хэн бэ?

-Найз залуу маань энэ мундаг хүлгийн бүх эд ангийг гарын арван хуруу шиг мэднэ.

-Дрифтийн тамирчид цаг гарвал машинаа шарвуулдаг гэж би ойлгодог. Харин эмэгтэй дрифтчин чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг нь сонин байна?

-Ялгарах юмгүй. Аль болох ур чадвараа ахиулахыг хичээдэг. Түүнчлэн гадны зарим тамирчдын бичлэгээс туршлага хуримтлуулдаг.

-Өөрөө ер  нь эршүүд зантай юм аа?

-Өөрийгөө дүгнэх нь хаашаа юм. Тэгэхдээ миний найзуудыг ангилвал эрчүүд давж мэднэ шүү. Би хип хоп хөгжмийн урсгалд нугасгүй. Иймд намайг эршүүд зантай гэхэд  дургүйцах юм алга.

-Таны найз залуу Ч.Билэгсайханыг дрифтчид “хатуу самар” гэцгээдэг. Тэрээр сүүлийн үед уралдахгүй байна уу?

-Ойрын үед уралдахгүй байгаа нь үнэн. Гэхдээ тэр машин техникээ сайшруулах гээд тун завгүй байгаа. Удахгүй энэ зуны дрифтийн шоунд оролцоно.

-Хэрэв өөрт чинь дрифтийн халз тулаанд өрсөлдөх саналыг эрэгтэй тамирчин тавьбалямар хариу өгөх вэ?

-Болохгүй нь юу байхав. Үзээд алдана.Харин эрчүүднамайг амжих болов уу.

-Д.Болороог “Дрифтийн хатан хаан” хэмээн өргөмжилөх зарим нэгэнтэй таарав. Магадгүй өөрийг чинь уралдаанд оролцохдоо өндөр өсгийтэй гутал өмсдөг болохоор ийн нэрлэсэн байж мэдэх талтай. Туфельтай машин барих хэцүү биш үү?

-Нэг талаараа миний имиж юм уу даа. Эмэгтэй хүн хаана ч эрхэмсэг байх ёстой. Туфельтэй олон жил машин бариад дасчихжээ. Харин сүүлийн үедөсгийний өндрийг багасгаж байгаа. /инээв/

-Таны өрсөлдөгчдийг ажаад байхад эмэгтэй хүний ард хоцорчих вий хэмээн ихэд хичээж уралддаг. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

-Тийм зүйл ажиглагдалгүй яахав.

-Таныгарынхоол юувэ?

Миний гарын хоол цуйван банштай цай. Хаана ч байсан цуйванг сайхан хийчихнэ шүү. Өөрийгөө сайн гэрийн эзэгтэй болно гэдэгт итгэлтэй байдаг.

-Дрифт хийж сурах чин хүсэлтэй охид залууст юу гэж зөвлөх вэ?

Өөрөө дрифт хийх чин хүсэлтэй, зоригтой байх хэрэгтэй. Мөн ямарваа нэг эрсдэл гарахад хүлээх чадвартай байх хэрэгтэй.

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

1 цаг 17 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

1 цаг 17 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

1 цаг 17 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

1 цаг 17 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

1 цаг 17 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

1 цаг 17 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

1 цаг 17 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

1 цаг 17 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

1 цаг 17 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

1 цаг 17 мин