Дэгийн тухай хуулийн онцлох өөрлөлтүүд юу байв?

2020-04-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын Дэгийн тухай хуулийг чуулганаар өөрчлөн баталсан билээ.  Энэ нэмэлт, өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан мэдээлэл өглөө.  Түүний мэдээллээс онцлон хүргэж байна.

 

-Парламент дөрөвдүгээр сарын 9-ний өдөр УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд өөрчлөлт орууллаа. Үүсээд буй онцгой нөхцөл байдалтай холбогдуулаад УИХ-ын хуралдааныг хялбаршуулан болон цахимаар явуулах дэгийг баталсан.

-Цаашид коронавирустай холбоотой онцгой нөхцөлд хүндрэлийг даван туулах хуулийн төслүүдийг нэн даруй хэлэлцэх хуулийн нөхцөл бүрдлээ. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтэй холбогдуулж, түүнд нийцүүлэн гаргах хуулиудын жагсаалтыг УИХ-ын тогтоолоор баталсан байгаа. Энэ тогтоолын дагуу хуулиудыг хэлэлцэн батлах нөхцөл бүрдэж байна. 

-76-хан гишүүнтэй парламентын хувьд хэдэн гишүүн тусгаарлагдах юм уу, эрсдэлтэй нөхцөл байдал үүсэх юм бол энэ парламент ажиллахад хэцүү болж, улс орон эзэнгүй болох аюул байгаа учраас ҮАБЗ, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар ямар ч үед ажиллаж байх нөхцлийг хангахад энэ дэг чиглэгдсэн. 

-Энэ өөрчлөлт батлагдсанаар онц байдал, дайны бол дайн бүхий байдал, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчний үед онцгой нөхцөл үүссэн тохиолдолд УИХ-ын чуулганы хуралдааныг саадгүй явуулна. Бүх зүйл цахимаар явагдана. 

-Хуралдаан даргалагч, гишүүд, Тамгын газрын ажилтнууд бие биенийхээ дүрсийг хараад чөлөөтэй ярилцахыг уг хуульд заасан. Хуралдаан зохион байгуулахдаа Төрийн ордны танхимуудад хуваагдаж, хуралд оролцох нөхцлийг зааж өглөө. Их хурлын танхимд даргын дэргэдэх зөвлөлийн гишүүд буюу нам, эвслийн бүлгийн дарга, байнгын хороодын дарга нар оролцоно. Бусад нь Төрийн ордон дахь танхимуудад хуваагдан хуралдаанд оролцоно. Мөн өрөө өрөөнөөсөө оролцож болно.

-Зарим онцгой тохиолдолд УИХ-ын гишүүд байгаа газраасаа онлайнаар оролцох нөхцлийг нээж өглөө. Онцгой нөхцөл гэдгийг Засгийн газар тогтооно гэдгийг зааж өгсөн. 

-Цахим хуралдаанд гишүүд хоцорвол хэлэлцэж байгаа асуудлаар үг хэлэх эрхийг нь хасна. Мөн үг хэлэх хугацааг богиносгосон. Асуулт асуух хугацаа хоёр минут, шаардлагатай гэвэл нэг минут нэмэгдэнэ. Үг, санал хэлэх хугацаан гурван минутаас илүүгүй байна. Дээр нь нам, эвслийн бүлгүүд асуулт, саналаа нэгтгээд илэрхийлж болно. 

-Түүнчлэн хөл хорио тогтоод УИХ Төрийн ордонд хуралдаж чадахгүй бол тохиолдолд байршлын өөрчлөн хуралдаж болно. Кибер аюулгүй байдлыг тагнуулын байгууллаг хариуцаж ажиллана. 

Ирэх долоо хоногоос энэ дэгээр хуралдана. Саналыг цахимаар болон гар өргөж хураана. Харин нууц санал хураалтыг саналын хуудсаар хураана. Хаалттай хуралдааныг тусгайлсан хуулиар зохицуулна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

1 цаг 2 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

4 цаг 34 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

7 цаг 35 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

7 цаг 48 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

8 цаг 54 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

8 цаг 55 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

15 цаг 14 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

15 цаг 14 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин