"Эрдэнэс Тавантолгой"-н ордын хөрөнгөөр Оюутолгойд цахилгаан станц барьж өгнө

2020-04-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын өнөөдрийн /04.08/ ээлжит хуралдаанаар Тавантолгойн цахилгаан станцыг барих хөрөнгийг шийджээ. Станцын хөрөнгө оруулалт Оюутолгой ХХК-ийн санал болгож байгаагаас 30 хувь бага, эрчим хүчний өртгийн хувьд 50 хувь хямд байна. Хөрөнгө оруулалтаа таван жилд нөхнө гэж тооцоолжээ.

Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.  Тэрээр " Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т ОТ компани ашиглалтад орсноос хойш дөрвөн жилийн дотор Монгол Улсаас эрчим хүчээ авах заалт байдаг. Харамсалтай нь хэрэгжихгүй байгаа. Хоёр жилийн өмнө байгуулсан гэрээнд ч байгаа. Мөн л хэрэгжихгүй байна. Тэгэхээр энэ станц ашиглалтад ороход гол хэрэглэгч нь Оюутолгой байх ёстой. ОТ 170-200 сая долларыг жил бүр импортын эрчим хүчинд төлж байгаа. Энэ төлбөрөөр тооцоход богино хугацаанд станцын зардлыг нөхөх боломжтой. Ийм станцыг төрийн санхүүжилтээр барьж байгуулахаар  Засгийн газрын хуралдаанаар шийдлээ. Ингэснээр Оюутолгой бүтээн байгуулалтад импортолж байгаа тэр мөнгийг 2024 оноос хэмнэх боломж бүрдэх юм гэлээ.

Мэдээллийн дараа Эрчим хүчний сайд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Оюутолгойтой холбоотой Арбитрын асуудал ямар шатандаа яваа вэ.Өмнө нь цахилгаан станцыг барихад MCS консорциум болж орно гэж байсан. Энэ удаа яаж байгаа вэ? ?

-ТУЗ-ийн асуудал ажлын хэсэг дээр яригдсан. Арбитрын тухайд татвартай холбоотой тул Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд хариуцаад явж байгаа.  Цахилгаан станцыг Төрийн санхүүжилтээр барих учраас консорциум орохгүй гэсэн үг. 2018 онд байгуулагдсан гэрээн дээр Тавантолгойн станц байгуулах гэрээний хүрээнд ТТЦС барих концессын эрх авсан компанитай ОТ хамтарч хэрэгжүүлэхээр заасан байсан. Харамсалтай нь харилцан ойлголцолд хүрсэнгүй. Станцын өртөг хэтэрхий өндөр, өрийн дарамт үүсэхээр байсан гэдэг шалтгаанаас болоод хэрэгжүүлэх боломжгүй болсон. 

-Санхүүжилтийн эх үүсвэрийг яаж шийдэх вэ?

-Бид "ЭрдэнэсТавантолгой"-г түшиглэнэ гэж бодож байгаа. "Эрдэнэставан Толгой" ашигтай сайн ажиллавал боломжтой. Жишээ нь, 2018 оны ногдол ашгийг төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан. Тэгвэл 2020-2023 оны ногдол ашгаас санхүүжүүлж болно. Бүр хүндрэлтэй нөхцөл байдал үүсвэл бонд гаргаж санхүүжүүлнэ. Санхүүгийн боломжтой бүх механизмыг ашиглана.

-Оюутолгой компани ямар байр суурьтай байгаа вэ?

-Оюу толгойтой маргааш уулзаж Засгийн газрын шийдвэрийг танилцуулна. 

Эх сурвалж:www.polit.mn

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

42 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

4 цаг 14 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

7 цаг 15 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

7 цаг 28 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

8 цаг 34 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

8 цаг 35 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

14 цаг 54 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

14 цаг 54 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин