БСШУСЯ: Арван хоёрдугаар ангийн сурагчдыг тусгайлан хичээлүүлэх асуудлыг судалж байна

2020-04-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

БСШУСЯ-наас боловсролын салбарын үйл ажиллагааны талаар өнөөдөр /04.03/ дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. БСШУС-ын ын сайд Ё.Баатарбилэг “Бид дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл 1026 цагийн теле хичээлийг бэлтгэн хүргэнэ. Ингэснээр нийт 52210 минутын 3020 цагийн теле хичээл ямар нэгэн агуулга тасралгүй сурагчдад хүрнэ. Зайны сургалттай холбоотой давуу болоод сул тал байгаа. Олон нийтийн зүгээс сайшаалтай хандаж байгаа зүйл ч бий. Одоо Элсэлтийн ерөнхий шалгалт болох гэж байна. Бид төгсөх ангийн хүүхдүүдэд зориулсан тараах материалуудыг бэлдэж байгаа. Цаашдаа ч төгсөх ангийн хүүхдүүдэд зориулсан тусгай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Элсэлтийн ерөнхий шалгалтын тов гарсан. Одоогоор хугацааг нь хойшлуулахгүй гэж бодож байгаа гэв.

Харин салбарын сайд хичээл хойшлуулах эхэсэн асуудалд, дөрөвдүгээр сарын 30-нд хорио цээрийн дэглэм цуцлагдах эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна. Хэрвээ хөл хориог дахин сунгавал бид Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг танхимаар өгөх боломжит хувилбарыг судалж байна. Нэг танхимд олноор хүүхэд цуглуулахгүйгээр ямар хэлбэрээр 10 хичээлийн шалгалтад бэлтгэх вэ, өдөрт хэдэн цагаар давтлага өгөх вэ гэдгийг сургууль сургуулийн төгсөгчдийн тоонд уялдуулж зохион байгуулахаар ажиллаж байна. Улсын хэмжээнд төгсөх ангийн хүүхдүүдэд зориулсан тараах материалыг бэлдээд байна. Энэ DVD-нд арванхоёрдугаар ангийн бүх теле хичээл, ЭЕШ-д зориулсан хичээл, журам, зөвлөгөө мэдээлэл, жишиг даалгаврууд бүгд багтсан. Бас төгсөх ангийн сурагчдын тоогоор Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан гарын авлагыг гаргасан. Ирэх долоо хоногоос улсын хэмжээний бүх сургуулиудаар дамжуулан гарын авлага, DVD тарааж эхэлнэ” гэсэн юм.

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир -Хорио цээрийн хугацааг дөрөвдүгээр сарын 30-наас хойш сунгавал 12 дугаар ангийн сурагчдыг тусгайлан хичээллүүлэх ямар боломж нөхцөл байгааг судалж байна. Цаашид хичээл сургалтын үйл ажиллагааг тусгай горимд шилжүүлбэл нэг сургуульд 100-аас дээш тооны сурагч хичээллэхгүй, анги дүүргэлт 15-аас хэтрэхгүй гэх мэтчилэнгээр тооцоолж байгаа. Мөн нэг багшийн хичээлийн давтамж ямар байх, суудлууд хэр хэмжээний зайтай байхыг мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөгөөнд үндэслэн боловсруулж байна" гэлээ.

Түүнчлэн Т.Ням-Очир "Элсэлтийн ерөнхий шалгалт нь 12 жилийн хугацаанд юу судалж, мэдсэнийг шалгадаг тул теле хичээлээр тухайн сурагч 12 дугаар ангийн хичээлээсээ гадна өмнөх ангийн агуулгуудаа сэргээн, санах боломжийг олгож байгаа" хэмээн онцоллоо.

Эх сурвалж:www.polit.mn

иргэн
халдварыг тусгаарлаад барьж чадсан бол хөдөө орон нутгийн сургуулийг хичээллүүлж байж болдоггүй юм байх да
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

48 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

4 цаг 20 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

7 цаг 21 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

7 цаг 33 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

8 цаг 40 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

8 цаг 41 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

15 цаг 0 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

15 цаг 0 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин