П.Баатар эмчийн хэлсэн онцлох эшлэлүүд

2020-03-30
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

“Доктор Баатар” брэндийг үүсгэн байгуулагч, “Оточ Одь” ХХК-ийн Ерөнхий захирал, Хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор П.Баатарыг “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” булангийн зочноор урьж, ярилцлаа.   Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

 -Би Багшийн дээд сургуульд байхдаа Цэвээнбазар гэдэг ламын гэрт амьдардаг байлаа. Энэ лам хужир, хонины шимт дөрвөн яс, булууны ясыг гуулин данхныхаа талаар нь хийгээд дээрээс нь сүү хийж, 2-3 сар чанахад яс нь шар ногоон өнгөтэй болсон ч чанаж уухдаа 360 удаа самардаг байсан юм. Үүний үр дүнд Цэвээнбазар гуай 96 наслахад 32 шүд нь бүгд байсан. Гашуун, гошуун, амтлаг, чихэрлэг цай нь хүний биеийн дотоод хүч, хий цусны эргэлтийг сайжруулдаг.


- Өвчтэй хүнийг эмнэх модны 224 навч зураад түвд, монголоор цээжилдэг. Энэ нь хүний биед байгаа анатоми юм. Энэ хүнийг эрүүл явуулах уу, шээс, нүд, өтгөн, хөмсөг, нүүрийг нь хараад ямар өөрчлөлт байна гэдгийг энэ модон дээр бичсэн байдаг. Тэгээд багш нь 28 хүүхдээ хэр цээжилснийг нь шалгахад манай багш 224 навчийг үнсэн самбар дээр түвдээр бичиж, цээжээр уншуулахад бүгдийг нь зөв бөглөсөн гэсэн.


-Би алдарт маарам­буудын тухай ном бичиж байгаа. Одоо маарамба гэж бараг байхгүй. Маарамба гээд дамжаа барьсан хүн байхгүй. Харин оточ хүн цөөхөн бий. Уламжлалт анагаах ухааны эмч бол байна.


-Агаар, ус, бие сэтгэл, ургамал, байгаль дэлхий, энерги, од гариг эрхэс гэсэн ухааныг тэжээн тэтгэж байгааг тэжээхүйн ухаан буюу дээд эрүүл мэнд  гэж ойлгодог.


-Би хоёр охиндоо 10 дахь үеийн жүдээ, үйлдвэрээ, эмийнхээ баталгааг өвлүүлсэн. 400 гаруй жилийн түүхтэй уламжлалт анагаах ухааны жүд дамжлага, тархинаас тархинд шилжин үе дамжин ирсэн мэдлэгийг орчин үеийн технологитой хослуулан байгаль дэлхийдээ хамгийн ээлтэй байдлаар Монгол орондоо эмийн ургамлын үрийн санг бий болгож бүтээгдэхүүний гол түүхий эдүүдийнхээ ДНК-г АНУ-д шинжлүүлж 100 хувь органик гэрчилгээний болзлыг хангаж чадлаа.


-Уламжлалт анагаах ухаан болон тэжээхүйн ухааны үүднээс тайлбарлавал хий, шар, бадгана гэсэн гурван гэм, долоон тамир, гурван хир таван махбодь, сэтгэл зүй тэгш хэмтэй, тэнцүү хэмжээнд байвал эрүүл хүн гэж хэлнэ.


-Одоогийн хүмүүсийн  дархлаа бол ууж, идэж байгаа зүйлээс шалтгаалж байна. Монголчуудын хувьд өглөө өлөн дээрээ амтлаг зүйл идвэл их сайн. Харин өдөр гашуун амттай зүйл идэж, уувал их сайн. Орой гошуун буюу перц, цагаан гаатай хоол идэх хэрэгтэй. Ингэж ууж, идээд байвал дээр ярьсан хий, шар, бадгана элемент хорогдохгүй нөхөгдөж урт насална.


-Бүх юм хэмжээтэй. Тухайлбал, ходоодыг дөрөв хуваавал гуравны нэг нь хоосон, гуравны нэг нь шингэн, гуравны нэг нь хоол, гуравны нэг нь хүчил, шүлт байх жишээтэй. Дэлхий нийтээр хиймэл аргаар гаргасан бүтээгдэхүүнээс татгалзаж байгалийн нар сар, ус, хөрс, шимийг өөртөө шингээсэн цэвэр байгалийн бүтээгдэхүүнийг хэрэглэх болсон.


-Бага насны хүүхдүүдэд өглөө бүр өндөг, загасыг олон өдөр идүүлбэл тэр хүүхэд тухайн амьтныхаа араншингаар ууртай болдог. Энэ хоолыг нас, биед нь тохируулж өгөх ёстойг монголчууд дээр үед сайн мэдэж байсан.


-Насанд хүрээгүй хүүхдэд чөмөг, нугас, тархи өгдөггүй. Кофе байнга уудаг бол цөс тунгалаг цөв, цус, мах, яс, долоон тамир нь нэг талдаа хорогдоод, нөгөө талдаа хий, шар, бадганыхаа тэнцвэрийг алддаг. Монгол хүн чинь шарын орон, гал махбодьтой. Гадаадын хүн усан махбодьтой байх жишээтэй.


-400 гаруй жилийн өмнөөс уламжлан ирсэн жоруудаараа, байгалийн ургамлын плантаци дээрээ тарьсан ургамлуудаараа урьдчилан сэргийлэх, хамгаалах, эрүүлжүүлэх цай, эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байгаа.


-Тухайлбал, нянгийн ургамлуудаар гар ариутгагч саван, олон төрлийн цай хийлээ. Хүнд хамгийн чухал нь дархлаа байдаг. Дархлааны системээ сайжруулахаар хүний нас уртасч, гажсан эсүүд, идсэн хоол, стресс, энергийг нөхөн сэргээх цай уувал тайвширч, цусны эргэлт нь сайжирснаар хүний биеийн бланс тэнцвэржинэ.

Эх сурвалж:www.polit.mn

saihan zuvluguu baina
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

42 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

4 цаг 14 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

7 цаг 15 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

7 цаг 28 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

8 цаг 34 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

8 цаг 35 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

14 цаг 54 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

14 цаг 54 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин