Хойд Солонгосын ардын арми Шар тэнгисийн бүсэд цэргийн хээрийн сургууль хийх болсноо зарлалаа. Байлдааны буудалт хийх хээрийн сургууль хоёр Солонгосыг заагладаг усан хил орчимд болох ажээ.
Дөрөвдүгээр сарын 25-нд Хойд Солонгосын эргүүлийн хоёр хурдан завь Өмнөд Солонгосын усан хилийг баруун хэсгээр нь зөрчин орж иржээ. Хойдууд хээрийн сургууль хийх гэж буйгаа өмнөд хөршдөө албан ёсоор мэдэгдсэн байна.