Таван саяын цалин авч болохгүй юм гэж үү?

2020-03-27
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

2020 он гарсаар монголчуудын амьдралын хэвшил коронавирусийн ааш аягт захирагдан өвөрмөц дэгэд орсон ч амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж, болох ёстой зүйл болж байна. 2020 онд болох нэг том үйл явдал бол УИХ-ын ээлжит сонгууль юм.

Сонгууль явуулах нь хуульд заасан хугацаанд явагддаг урт хугацааны процесс. Энэ дагуу коронагаас үл хамааран хуульд заагдсан бэлтгэл хийгдэж эхэллээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д “Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг Төрийн аудитын дээд байгууллага хянаж, дүгнэлт гаргана” гэж заасан байдаг. Энэ дагуу сонгуульд оролцох улс төрийн намууд гуравдугаар сарын 24-ний Мягмар гаригт багтан Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүлээлгэн өглөө.

Үндэсний аудитын газраас мэдээлснээр 15 нам, дөрвөн эвслийн 19 мөрийн хөтөлбөрийг хүлээн авчээ. Эвсэлд нэгдсэн намуудыг салгаж үзвэл нийт 27 нам 2020 оны УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд оролцохоо илэрхийлжээ. Улс төрийн хоёр гол хүчин болох МАН, Ардчилсан намаас гадна МАХН, ИЗНН, МУНН-ын хамтарсан “Та бидний эвсэл”, ШИНЭ нам, Бүгд найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам,  Эх орон нам, Монгол үндэсний ардчилсан намын хамтарсан ШИНЭ эвсэл, ХҮН, МСДН, Зүй ёсны намын хамтарсан “Зөв хүн электорат” эвсэл, “Сахих тун Үндсэн хуулийн эвсэл гэсэн субъектууд оролцохоор мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ.

Сонгуульд оролцох нам болгон сайн сайхан зүйл амалжээ. Сайхан зүйл амлахаас ч аргагүй. Улс төрийн сонгуульд улс төрийн нам төрийн эрх мэдлийг авахын төлөө оролцож, төрийн эрх мэдэл авбал улс орондоо юу хийхээ мөрийн хөтөлбөртөө багтаадаг.

МАН-ын мөрийн хөтөлбөр нь У.Хүрэлсүхийн Засгийн газраас боловсруулаад УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн бариад байгаа “Алсын хараа 2050” хөтөлбөрт үндэслэгджээ. Дундаж орлоготой иргэдийг дэмжихэд чиглэж, банкны зээлийн хүүг бууруулах реформ, орон сууцжуулах хөтөлбөр багтсан. Ингэхдээ сонгогчдын сэтгэлийг хамгийн татсан нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг л бол орон сууцанд орох боломжийг бүрдүүлэх амлалт юм. Харин АН-ын амалж байгаа иргэдийн дундаж орлогыг гурван сая төгрөгт хүргэнэ гэсэн нь сонгогчдод хамгийн нийцэв. АН-ын “Монгол өрх хөгжлийн бодлого” хөтөлбөр нь өрхийн эдийн засгийг дэмжих арга замаар дундаж давхаргын нийгэмд эзлэх “жин”-г нэмэгдүүлэх, ядуурлыг эрчимтэй бууруулах, баялгийн хуваарилалтыг тэгшитгэх, өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зангилагдаж байна.

“Та бидний эвсэл” монгол хүний цалингийн дундаж хэмжээг таван сая төгрөгт хүргэх боломжтойг мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Тус эвслийн мөрийн хөтөлбөрийн цөм нь МАХН-ын “Монголын хөгжлийн бодлого гурван баялагт суурилагдах ёстой. Нэгдүгээрт, өргүй монгол хүн эх орныхоо баялаг нь байх ёстой. Хоёрдугаарт, өрх бүр орон сууцтай байх ёстой. Гуравдугаарт, шударга төр Монголын баялаг байх ёстой” үзэл баримтлалд суурилжээ.

Намуудын мөрийн хөтөлбөр эдийн засгийн үндэслэлтэй эсэхийг Үндэсний аудитын газар ид хянаж байна.

Мөрөөдлийн жагсаалт танилцууллаа, сонгогчдын худал амлалтаар хуурах гэж байна, шилний цаанаас чихэр долоолголоо хэмээн намуудын мөрийн хөтөлбөрийг хүмүүс ихэд гоочилж байна. Улс төрийн нам болгон өөрийн гэсэн үзэл баримтлалтай, түүндээ зохицсон мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэх учиртай. Ялангуяа зүүний үзэл баримтлалтай МАХН-ын хувьд нийгмийн халамжийг эн түрүүнд тавьсан мөрийн хөтөлбөр санал болгох нь зүй.

Монгол хүн бүрийг өрийн дарамтаас гаргах “Өргүй Монгол” үндэсний хөтөлбөр, өрх гэр бүрийг орон сууцжуулах үндэсний хөтөлбөр, байгалийн баялгийг монгол хүн бүрт жигд шударга хуваарилж Монгол төрийг хариуцлагатай болгох Шинэ Дээд хуулийн төсөл зэрэг бодлогын бичиг баримт зэрэг бодлогын баримт бичгүүдийг Монгол орон даяар хэлэлцүүлж, уг хэлэлцүүлгийн үндсэн гол санаанууд “Та бидний эвсэл”-ийн мөрийн хөтөлбөр болон багцлагдсан.

Гуравхан сая гаруй иргэнийг таван сая төгрөгийн цалинтай, өрх бүр нь орон сууцтай, эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээгээ үнэ төлбөргүй авчихдаг тийм Монголыг яагаад бүтээж болохгүй гэж. Төсвөөс тэжээгддэг улстөрчдөө төрөөс шахаад, баялаг бүтээх гэж яваа жижиг, дундынхныгаа дэмжээд, баялгийн хуваарилалтыг тэгш хийгээд, банкны хүүлдэг харгис тогтолцоог халаад, эдийн засгийн чадамж, бололцоогоо нарийн тооцоотой, зөв ашиглаж чадвал монгол хүний сарын цалинг таван сая төгрөг хүргэх нь зүүд биш. Хүний нутагт хар ажил хийж олж байгаа таван сая төгрөгийг эх орон өгч чадаж байж иргэдийнхээ төлөө ажилладаг төр гэж хэлэх эрхтэй болно. Өнөөдөр хоёр хүний нэг нь ямар нэг зээлтэй амьдарч байна. Олсон орлого нь санхүүгийн хүүлэлтэд төлөгдөөд дуусч байгааг таслан зогсоох цаг болсныг "Та бидний эвсэл" хатуу хэлж байна. Ипотекийн зээл нь 8 хувь, банкны зээл нь 13-15 хувь, ББСБ-ын зээл нь 30-50 хувь, ломбард нь 70 хувийн зээл өгч мөнгө хүүлэлтийн сүлжээнд хэрэгдэж амь тэмцэж байгаа нь бодит байдал.

Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян "Манай эвслийн гол зорилго бол монгол хүний дундаж цалинг таван сая төгрөгт хүргэх. Гурван жилийн хугацаанд мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Айл өрх бүрийг орон сууцжуулах асуудлыг бид өнгөрсөн жилээс эхлээд ярьсан. Бусад нам биднийг дуурайж ийм зүйл амлаж байгаа юм байна. Энэ нь бидний бодож сэтгэсэн зүйл буруу байгаагүй гэдгийг харуулж байна. Гэхдээ бидэн шиг сайн судалсан гэж бодохгүй байна" хэмээн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүлээлгэн өгсний дараа сэтгүүлчдэд хэлсэн.

Монголчуудад орон сууцны асуудал хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа МАХН-аас өнгөрсөн жилийн аравдугаар сард явуулсан “Өрх бүрт орон сууц” үндэсний хөтөлбөр харуулж орон сууцтай болох хүсэлтэй хэдэн мянган хүн МАХН-ын байрны өмнө цугласныг санаж байгаа байх.

Ажилладаг нь цалингийн зээлд, ахмадууд нь тэтгэврийн зээлд, баялаг бүтээдэг нь арилжааны зээлд дарлуулж байхад эрх баригчид нь элдэв нэртэй сангуудаар дамжуулан төсвийн хөрөнгийг хяналтгүйгээр хувийн компанидаа, цаашлаад ах дүү, хамаатан садандаа эрх мэдлээ ашиглан луйвардчихаад хариуцлагаа хүлээлээгүй л байна. Төрийн албыг 60 тэрбумаар наймаалсан эрх баригч МАН бас л хариуцлага хүлээгээгүй дараагийн сонгууль хүргэлээ.

Монгол төрийг шударга байлгаж, иргэдээ зээлийн өрөөс чөлөөлж, халуун бүлээрээ санаа амар амьдрах орон сууц- энэ гурвыг шийдээд өгье гэжээ, “Та бидний эвсэл”.

А.ЧАНДМАНЬ

Эх сурвалж: https://news.mn/

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

37 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

4 цаг 9 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

7 цаг 10 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

7 цаг 23 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

8 цаг 29 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

8 цаг 30 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

14 цаг 49 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

14 цаг 49 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин