Орос, НАТО болзошгүй дайнд бэлтгэж байна

2014-04-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

НАТО-гийн холбоотнууд болон ОХУ-ын арми Украины хил орчимд цэрэг зэвсгийн “булчин шөрмөс”-өө харуулж, бие биенээ зайнаас заналхийлсээр байна. “Энэ бол зөвхөн цэргийн ердийн сургуулилт” гэж байгаа ч Орос, өрнөд хоёр Хүйтэн дайнаас хойш хамгийн их цэрэг, зэвсгээ бөөгнөрүүлээд байгаа юм.

АНУ Польш болон Балтийн орнуудад 600 орчим  цэргээ илгээхээ мэдэгдсэн. Европын зүүн хэсэг дэх холбоотны цэргийг нэмэх төлөвлөгөө одоогоор алга. Тэнд Америкийн 67 мянган цэрэг байрлаж байгаа бөгөөд Пентагон цэргийн төсвөө багасгах болсноор энэ тоо багассаар иржээ. Оростой хил залгадаг түнш орнуудаа тайвшруулахын тулд АНУ ийм алхам хийсэн ч ямар ч тохиолдолд НАТО-гийн гишүүн бус Украин руу цэргээ оруулахгүй хэмээн мэдэгдэж байна. Харин АНУ Киевтэй тагнуулын мэдээлэл солилцож, “зөвлөгөө өгч” болно гэжээ.

Польш, Литва, Латви, Эстонид болох хээрийн сургуульд Италийн Виченцад байрладаг АНУ-ын агаарын тээврийн баазын 600 америк цэрэг болон орон нутгийн цэргүүд оролцоно. Пентагон эдгээр орнууд дахь цэргүүдийнхээ хугацааг сар бүр сунгах боломжтой хэмээн мэдэгджээ. Мөн АНУ Хар далай руу “Тейлор” цэргийн хөлөг онгоцоо илгээсэн юм. “Тейлор”-т одоогоор 400 орчим америк цэрэг байрлаж байгаа бөгөөд хоёр мянга хүртэлх цэргийг байрлуулах чадвартай ажээ.

Үүнээс гадна Польшийн Ласк бааз руу 200 америк цэрэг, F-16 байлдааны онгоц, С-130 цэргийн тээврийн онгоцуудаа илгээх болсноо АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгел зарлав. Бас Повидц дахь бааз руу НАТО-гийн цэргийн нисэх онгоцуудыг цэнэг­лэх үүрэгтэй КС-135 он­гоцуудыг илгээсэн байна. Литвагийн Шиаулай бааз дээр НАТО-гийн агаарын хөлгүүдийн хамтаар агаарын орон зайг хянах F-15 сөнөөгч онгоцууд иржээ.

Украины хил орчмын Донын Ростов, Воронеж, Белгород, Курск орчимд Оросын 40 мянган цэрэг бөөгнөрөөд байна хэмээн НАТО мэдэгдэв. Энэ тоо 50 мянгад хүрч магадгүй хэмээн Украины цэргийн шинжээч Дмитрий Тимчук үзэж байна.

Янз бүрийн эх сурвалжийн мэдээллээс үзвэл, тэнд Оросын элит анги нэгтгэл болон десантчид цуглараад байгаа аж. Харин Украины Батлан хамгаалахын сайд асан Игорь Тенюкийн баталж буйгаар, өнгөрсөн сард Украины хил орчимд Оросын 220 мянган цэрэг ирсэн ажээ. Украины армийн хуурай замын цэрэг гэхэд л 100 мянгаас хэтэрдэггүй.

Украины хил орчимд Оросын зэвсэгт хүчний 200 орчим артиллерийн их буу, 700 гаруй танк, хуягт машин, 230 орчим байлдааны нисэх онгоц, 120 гаруй нисдэг тэрэг бөөгнөрөөд байгааг Тимчук хэллээ. Хар далай дахь Оросын флотын 50 орчим хөлөг онгоц дээр Балтийн тэнгисээс 30 орчим цэргийн хөлөг онгоц нэмэгдэж иржээ. Тэдгээр нь Донецк мужид хамаардаг Азовын тэнгист эргүүл хийх юм.

Украиныг НҮБ-д төлөөлдөг Элчин сайд Юрий Сергеев, оросууд Украины хил орчимд “Град” пуужингаа их хэмжээгээр авчраад байна хэмээн мэдэгдлээ. Чеченийн дайны үеэр Грозный хот руу харваж байсан “Град” пуужин ихээхэн хөнөөх чадалтай нь батлагдсан юм.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

8 цаг 46 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

10 цаг 9 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

10 цаг 18 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

10 цаг 27 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

13 цаг 15 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

13 цаг 19 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

14 цаг 37 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

18 цаг 3 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

18 цаг 3 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Уржигдар 15 цаг 04 мин