Вячеслав Пономарев: В.Путин биднийг сонсоно гэдэгт итгэж байна

2014-04-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Украины Донецк мужийн Славянск хотыг Оросыг дэмжигчид эзлээд байна. Донецк хотын парламент болон засаг захиргааны бусад ордонг эзэлсэн жагсагчид “Донецкийн бүгд найрамдах улс” байгуулж буйг зарлан тунхагласан юм. Славянск хотын мэр Вячеслав Пономарев Газета.ру-д ярьж байна.

-Та нар Европ, Америкийн хориг арга хэмжээнээс айж байна уу. Донецкийн бүгд найрамдах улс гэж байгуулсан. Өрнөд хариу өгөх гэж удахгүй л байх...?

-Өрнөд хол, Орос ойрхон байна.

-Жишээ нь, та нарын төлбөрийн картыг хаачихвал яах вэ?

-Яах ч үгүй. Бид нарт өөрийн гэсэн банкирууд байна. Тэд нартай ярилцаад болох зүйл.

-Энгийн 100 иргэний дунд ядаж нэг нь та нараас өөр үзэл бодолтой байгаа байх. Тэд нарыг яах вэ?

-Тэд үсрээд л 40 хүрэх байх.

-Тэд нарыг устгах юм уу, яах юм?

-Тэд яахав, тусдаа хүчин болоод байж байна биз. Гэхдээ бид тэднийг хяналтдаа байлгах болно.

-Украины Ерөнхийлөгчийн сонгууль тавдугаар сарын 25-нд болохоор төлөвлөгдсөн байгаа.... ?

-Тэр сонгууль болохгүй.

-Донбасст болохгүй гэж үү. Тэгвэл Славянскт яах вэ?

-Хаана ч болохгүй. Надад итгэ, тэр сонгууль хаана ч болохгүй.

-Та нар сонгууль явуулахыг зөвшөөрөхгүй гэж үү?

-Зүүн өмнөд нутагт тэр сонгуулийг явуулахгүйн тулд бид шаардлагатай бүх арга хэмжээг авах болно.

-Яаж тэр вэ?

-Хэн нэгнийг олзлоод, төмсөгнөөс нь дүүжлэнэ. Ойлгож байна уу?

-Ноёнтоон, та ямар аймаар юм ярьж байна аа?

-За үгүй дээ, надад итгэ. Би сайн хүн шүү. Заримдаа миний сайхан сэтгэлийг миний сул тал болгон хүлээж аваад байдаг юм.

-Таны хүрмэн дээр Георгиевийн тууз байна. Ямар учиртай юм бэ?

-Энэ бол өвөөгийн минь, дайны, бидний өвөг дээдсийн дурсгал. Тэд бидний эрх чөлөөний төлөө амиа өргөсөн хүмүүс.

-Оросын дэмжлэг юун дээр харагдаж байна вэ?

-Юуны түрүүнд сэтгэл зүйн дэмжлэг ирж байна. Бид тэднээс нэг ч копейка аваагүй шүү. Өөрсдөө л болгож байна. Олон бизнесмэн бидэнд туслаж байна. Маргааш би Славянскийн бүх бизнесмэнийг цуглуулах болно. Мөн банкируудтай яриа өрнүүлсэн байгаа.

-Та Славянскт болсон хэвлэлийн хурал дээр Путинд хандаж энхийг сахиулах цэрэг, зэвсэг, хоол хүнс оруулахыг хүссэн. Тэд нартай ямар нэг харилцаа холбоо тогтоох боломж байна уу?

-Харилцаа тогтоох хэрэгтэй бол тогтоож л таарна. Тэд биднийг сонсоно гэдэгт итгэж байна.

-Донбассын бусад босогч хоттой яаж харилцаж байна вэ?

-Харилцаа, зохицуулалт аль хэдийнэ тогтсон. Хувийн харилцаа, нөхөрлөл тогтсон. Ямар ч бичиг цаас, гарын үсэг гэж байхгүй.

-Донбассын бүгд найрамдах улсын албан ёсны хэл нь ямар хэл байх вэ?

-Орос.

-Украин хэл байхгүй гэж үү?

-Украин хэлээр ярилцаж, дуу дуулж болно.

-Янукович Ерөнхийлөгч хэвээрээ юу?

-Тэр цаашаа зайлаг.

-Одоо ч Киевт захирагдаж, өөрсдийгээ Украины нэг хэсэг гэж үзсээр байгаа үндэстний цөөнхийг яах вэ?

-Бид нартай хамт үлдвэл үлдэг л дээ.

-Босогчид Оросын заавраар хөдөлж байна гэж байгаа Обамад юу хэлэх вэ?

-Тэр дуугүй л байсан нь дээр дээ.

-Цаашдаа юу болох бол. Хямралыг шийдвэрлэх ямар хувилбар байна вэ?

-Амьдрах л болно. Славянск юугаараа ялгаатай юм бэ. Бид нарт зааварлаад хэрэггүй. Юу хийхээ бүгд мэдэж байгаа. 

-Та Обамаг үл тоосон. Тэгвэл Путиний талаар юу хэлэхсэн бол?

-Владимир Владимирович, таны сэтгэл санааны дэмжлэгт талархаж байна. Бид хол зайтай байгаа ч та бидэнтэй сэтгэлээрээ хамт байгааг ойлгож байна. Бидэнд яриад байх юм нэг их байхгүй. Бүх юм сайн болно.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

8 цаг 58 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

10 цаг 20 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

10 цаг 29 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

10 цаг 39 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

13 цаг 26 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

13 цаг 30 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

14 цаг 48 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

18 цаг 14 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

18 цаг 14 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Уржигдар 15 цаг 04 мин