Шүхэр дайчин тайж ба Крымын хаант улсын мөхөл

2014-04-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАРС

Монголын эзэнт гүрний асар уудам газар нутагтай баруун хойд хязгаарыг захирсан Чингис хааны ууган хүү Зүчийн улс буюу Алтан ордыг доройтох үед энэ улсаас анх түрүүнд салан тусгаарлагдсан нь Крымын хаант улс. Улам бүр хүчирхэгжин залгамжлагч нь аятай Алтан ордын бүх газар нутгийг өөртөө нэг нэгээр аажмаар нэгтгэж эхэлсэн Москва төвтэй Орос улсад хамгийн их саад болон тэрсэлдсэн нь чухам Крымын татарууд.

Тэр үед буюу XVII зууны эхэнд ойрдын зөрчил, Манжийн түрэмгийлэлд идэгдсэн Зүүнгараас торгуудын Хо өрлөг дөрвөдийн Далай тайшийн хамт албатаа дагуулан анх Волга буюу Ижил мөрний хөвөөнд нүүдэллэн ирсэн түүхтэй. Хо өрлөгийг өөд болсны дараа 1644 онд түүний хөвгүүн Шүхэр дайчин тайж албатаа удирдах болжээ.

Шүхэр дайчин тайж Орос, Крымын хаант улс, Хойд Кавказ болон Ирантай Элчин сайдын болон худалдааны харилцаа тогтоож гарамгай удирдагч гэдгээ анхнаасаа харуулсан юм. Оростой тэрээр хэд хэдэн удаа хэлэлцээр хийж, албат ардаа өмөөрөн “Монголчууд хэзээ ч хэний ч албат байж яваагүй, явах ч үгүй. Бид эрх чөлөөтэй ард түмэн бөгөөд бидний хүрэлцэн ирсэн газар танай улсынх хэзээ ч байгаагүй” гэж сөргөөцөлдөж байжээ. Гэвч дөнгөж эмхлэлдэж буй Халимаг улсад Оростой сөргөлдсөнөөс түншлэх нь дээр гэдгийг мэдрэн 1655 оны хоёрдугаар сарын 14-нд Халимагийг Оросын харьяат өөртөө засах эрхтэй улс болохыг нотолсон баримт бичигт гарын үсэг зуржээ.

Энэхүү гэрээний дагуу Шүхэр дайчин тайж Оросын өмнөд хязгаарт заналхийлсээр ирсэн Крымын хаант улсыг дарахад голлох үүрэг гүйцэтгэсэн юм. Москвагийн хүсэлтээр түүний удирдсан 10 мянган цэрэг Крымын Азов хотын ойролцоо Крым-Туркийн нэгдсэн хүчтэй тулалдан бут цохижээ. Чухам тэр тулалдаан Крымын хаант улсын мөхлийн эхлэл болж, харин Халимаг улс Оросын өмнөд хязгаарын сахин хамгаалагч гэдгээ харуулан дотоодын хэргээ өөрсдөө шийддэг үлэмж эрх дархтай болж бэхжсэн гэж түүхчид үздэг юм билээ.

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

8 цаг 0 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

17 цаг 4 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

17 цаг 4 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин