ХӨСҮТ: 23 хүний шинжилгээний хариу гарч, коронавирус илрээгүй

2020-03-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ “COVID-19” вирусын халдвар Боливи, Конго, Ямайка, Турк, Монгол зэрэг улсад шинээр бүртгэгдсэнээр халдвар илэрсэн улс орон, нутаг дэвсгэрийн тоо 119 боллоо. Манай улсын хувьд, энэ сарын 10-нд Франц улсын иргэнд илэрснээр халдвар гарсан улс орны тоонд ороод байгаа юм. Холбогдох байгууллагууд ямар арга хэмжээ авч ажиллаж буй талаарх цаг үеийн мэдээллийг тоймлон хүргэе.   ДЭМБ: Халдварын тархалт 109 улсад бүртгэгдсэн байна   ЭМЯ-наас өнөөдөр шинэ коронавирусын халдварын тархалт олон улсад ямар байгаа талаар болон манай улсын тандалт судалгаа, бэлэн байдлын талаарх  ээлжит мэдээллээ хийлээ. Уг хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нар оролцсон юм. Дэлхийн улс орнуудад халдварын тархалт ямар байгаа талаар Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа танилцууллаа. Тэрээр “Гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар дэлхийн таван оронд өвчлөл шинээр бүртгэгдэж, нийт 109 улсад 113 702 хүн коронавирусын  халдвартай байна. Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхийн хэмжээнд  203 хүн коронавирусаар нас барж, нийт нас баралт 4012 болжээ.  Өвчлөлийн голомт болох БНХАУ-ын тухайд сүүлийн 24 цагийн дотор 17  хүн нас барсан нь Хубэй мужид бүртгэгдсэн байна. Коронавирусын халдвар БНСУ, Япон, Итали, Иранд голомтлон эрчтэй тархаж байна. Нийт тохиолдлын 93 хувь нь дээр дурдсан дөрвөн улсад бүртгэгдээд  байна. АНУ-д ч халдварын тархалт эрчтэй нэмэгдэж байна. Япон улсад сүүлийн 24 цагийн байдлаар 59 тохиолдол шинээр бүртгэгджээ. ДЭМБ-аас өгч буй мэдээллээр коронавирусын халдвар дэлхийн хэмжээнд тархаж цар тахлын хэмжээнд хүрэхэд ойрхон байгаа ч дэлхий нийт хяналтандаа авч чадах цар тахал байхаар байна гэсэн мэдээллийг өгч байна. Тиймээс ДЭМБ-аас чухалчилж буй нэг зүйл нь,  коронавирустай холбоотойгоор хэн нэгнийгээ ялгаварлан гадуурхахгүй, эв нэгдэлтэй  байх нь хамгийн чухал байна. Бид хамтын хүчээр энэ өвчнийг ялна гэж ДЭМБ-ын төлөөлөгч мэдэгдэв.   ЭМЯ: Франц иргэний биеийн байдал хүндэвтэр байна   Монгол Улсад “COVID-19” вирусын халдварын анхны тохиолдол хэмээн бүртгэгдсэн, коронавирусаар өвчилсөн 57 настай Франц улсын  иргэнийг Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас ХӨСҮТ-д авчран, эмчилгээ хийж байгаа талаар албаныхан хэлж байна.  “Франц улсын иргэнийг өнөөдөр өглөө 09:38 цагт ХӨСҮТ-д авчран эмчилгээ хийж байна. Тухайн иргэнийг Улаанбаатарт авчрахад тээвэрлэлтийн явцад хүндрэл гараагүй. Одоогоор биеийн байдал нь хүндэвтэр, амин үзүүлэлтүүд тогтвортой байна” гэсэн мэдээллийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэлэв. Мөн коронавируст халдвар (COVID-19)-ын талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх 119 дугаарын утсыг ЭМЯ-наас 24 цагаар ажиллуулж байгаагаа мэдээлсэн. Тэгвэл өчигдрийн байдлаар уг дугаарт 900 дуудлага ирсний 300 нь хуурамч дуудлага байжээ. Тиймээс эрүүл мэндийн байгууллагын ажилчид 24 цагаар ээлжлэн ажиллаж байгаа ийм онцгой нөхцөлд хуурамч дуудлага, мэдээлэл өгч ажилд нь хүндрэл учруулахгүй байхыг ЭМЯ-наас анхааруулж байна.   ХӨСҮТ: Одоогоор нийт 132 хүнийг тусгаарлаад байна   ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү халдвар илэрсэн Франц улсын иргэнтэй ойр байсан, хамтарч ажилласан, хамт ирсэн гэх хүмүүсийн шинжилгээний хариу ямар гарсан талаар мэдээлсэн юм. Тэрээр “Энэ сарын 9-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан долоон хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Мөн энэ сарын 10-нд сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал 98 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ, эмчийн үзлэг хийж байна. Урьдчилсан байдлаар 23 хүний шинжилгээний хариу гарч, коронавирус илрээгүй. Энэ нь хавьтлуудыг дэс дараатай, цаг хугацаа зөрүүтэй цуглуулсан учир 98 хүний шинжилгээний хариу ар араасаа гарна. Тиймээс эхний 23 хүний шинжилгээний хариу гараад байна. Энэ сарын 10-нд ХӨСҮТ-д сэжигтэй дөрвөн тохиолдол тусгаарлагдаж, тандалт судалгаа хийж байна. Мөн ажиглалтад 132 хүнийг тусгаарлаад байна. Бид БНСУ, Итали улсыг ажиглаж тэдний мэдээг дамжуулж байгаа шиг дэлхий нийт Монголыг ажиглана. Тиймээс Монгол хүний ёс жудаг харагдана. Францын иргэний биеийн байдал одоогоор хүндэвтэр байна. Тиймээс монгол эмчийн ур чадварыг гаргаж, Франц улсын иргэнийг эрүүл болгоход монгол эмч нар идэвх санаачлагатай, хариуцлага өндөртэй ажиллаж байна. Дараагийн хүмүүсийн шинжилгээний хариуг тухай бүрт нь мэдээлнэ” гэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.3.12 ПҮРЭВ № 48 (6273)  
dores
Сайн уу Бид Францын санхүүжилтийн бүлэг тул санхүүгийн бэрхшээлтэй хүмүүст хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог. Та сайн зан чанартай, шударга, өгөөмөр нэгэн юм. Өр төлбөрөө барагдуулах, төлбөрөө төлөх эсвэл агуу бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу? Бид 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгодог бөгөөд хүссэн дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй жилийн хүүтэй байдаг. Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол Бидэнтэй холбоо бариарай: doresrodriguez17@gmail.com Бид танд талархаж байна
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

2 цаг 53 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

5 цаг 54 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

6 цаг 7 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

7 цаг 13 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

7 цаг 15 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

13 цаг 33 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

13 цаг 33 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18