Коронавирусын хүний эрхэд үзүүлж буй 6 хүчин зүйлс

2020-03-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Коронавирусын хүний эрхэд үзүүлж буй зургаан хүчин зүйлийг хүний эрхийн “Эмнести интернэшнл”  байгууллагаас гаргажээ. 1.Цагдан хяналт Хятадын Засгийн газар коронавирусын халдвар, түүний эрүүл мэндэд учруулж буй аюулын талаархи мэдээллийг таслан зогсоох өргөн хүрээтэй арга хэмжээ авч байна. 2019 оны 12-р сарын сүүлчээр Ухань хотын эмч нар 2002 онд Хятадын өмнөд хэсэгт гарсан амьсгалын замын цочмог хам шинж болох (SARS) дэгдэлтийн шинж тэмдэгтэй өвчтөнүүдийн шинж тэмдэг адил буй талаар санаа зовинож буйгаа хэлсэн боловч тэдний энэхүү яриаг газар авахуулахгүйн үүднээс тэдэнд сахилгын арга хэмжээ авч энэ талаар чимээгүй байхыг нутгийн эрх баригчид анхааруулсан байна. 2.Цагдан хяналт үргэлжилсээр.. Хятадын эрх баригчид мэдээллийн хэрэгслийг хяналтандаа байлгаж, ялангуяа вирусын талаар сөрөг мэдээлэл тархахаас сэрэмжилж зарим мэдээллийг хязгаарласан хууль хүртэл батлаад байна. 3.Ялгаварлан гадуурхалт, гадаадынхныг үзэн ядах үзэл (xenophobia) Хэвлэлээс үзэхэд Ухань хотын хүмүүс, шинж тэмдэг илрээгүй ч хүмүүсийг зочид буудалд байрлуулахаас татгалзаж, мөн гэрийн хорионд байлгаж, мэдээлэл интернэтэд байрлуулахгүй байхыг зөвлөсөн байна. Бусад улсад Хятад, Азийнхны эсрэг сэдэвт (xenophobia) ялгаварлан гадуурхсан үзэл тархаад байна. Өмнөд Солонгос, Япон, Вьетнам улс дахь зарим зоогийн газрууд Хятад үйлчлүүлэгчдийг хүлээж авахаас татгалзсан бол Индонезэд зочид буудлаас нь гаргасан байна. Франц болон Австралийн хэвлэл дэх вирусны талаарх нийтлэлүүд арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхсан хэрэгт  буруутгагдаад байгаа юм. 4.Эрүүл байх эрх Эмнэлгийн байгууллагууд, эрүүл мэндийн мэргэжилтнүүд дэгдэлтийн цар хүрээг даван туулахын төлөө тэмцэж байгаа ч Ухань хотын эрүүл мэндийн салбар уналтанд ороод байна. Хэдэн цагаар оочирлосон ч эмнэлэгт үзүүлж чадалгүй олон хүн буцаж байна. 5.Идэвхтнүүд дарамт болон, айлган сүрдүүлэлтэд өртөж байна Коронавирусын талаарх мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хуваалцахыг завдсан хүмүүс Хятадын засгийн газрын цагдан хяналтанд өртөж байна. Тухайлбал, хуульч, сэтгүүлч Чен Циуши, Ухана хот дахь эмнэлгүүд дээр бичлэг хийсний дараа эрх баригчид дарамт шахалт үзүүлсэн тухай мэдээлсэн. 6.Хилийн хяналт, хорио цээр Олон улс хорио цээрийн хатуу арга хэмжээ авч байгаа бөгөөд тэр дундаа Хятад болон Азийн бусад орноос ирж буй хүмүүсийг хилээр нэвтрүүлэхээс зарим тохиолдолд татгалзаж байна. Зорчих эрх чөлөөг хязгаарласан хорио цээрийг ямар тохиолдолд ямар нөхцөлтэйгээр хэрэгжүүлэхийг олон улсын эрх зүйд тусгаж өгсөн байдаг бөгөөд зөвхөн тодорхой хугацаа, хууль ёсны зорилгод нийцсэн, нэн шаардлагатай, үл ялгаварлан гадуурхах байдлаар хэрэглэвэл зохино.  Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, хоол хүнсээр хангагдах зэрэг эрхийг хангаж баталгаажуулсан хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэх ёстой. Эх сурвалж: www.polit.mn  
dores
Сайн уу Бид Францын санхүүжилтийн бүлэг тул санхүүгийн бэрхшээлтэй хүмүүст хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог. Та сайн зан чанартай, шударга, өгөөмөр нэгэн юм. Өр төлбөрөө барагдуулах, төлбөрөө төлөх эсвэл агуу бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу? Бид 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгодог бөгөөд хүссэн дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй жилийн хүүтэй байдаг. Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол Бидэнтэй холбоо бариарай: doresrodriguez17@gmail.com Бид танд талархаж байна
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

3 цаг 7 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

6 цаг 8 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

6 цаг 21 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

7 цаг 27 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

7 цаг 28 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

13 цаг 47 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

13 цаг 47 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18