Б.Балжинням: Бизнестээ сэтгэл зүрхээ зориулж чадвал амжилтад хүрнэ

2020-03-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР Бизнес, хөгжил булангийн энэ удаагийн зочноор дахин давтагдашгүй Европ хийц, монгол агууламжтай “Bortua” брэндийн үүсгэн байгуулагч Б.Балжиннямтай ярилцсан юм.   -“Bortua” брэндийг хэрхэн үүсгэн байгуулж байв. Яагаад хувцасны бизнест хөл тавихаар болсон юм бэ? -2012 онд хувцас дизайнер мэргэжлээр Их засаг олон улсын их сургуулийг төгссөн. Мөн төгссөн цагаасаа хойш “Монгол костюмс” компанид дизайнераар ажиллаж байгаад өөрийн брэндийг үүсгэн байгуулаад явж байна.Намайг сургуулиа төгсөж байх үед энэ төрлийн бизнес тийм их хөгжөөгүй байсан. Манай цаг үеийнхэн гарч ирээд энэ бизнесийг өргөжүүлж байна гэж дүгнэдэг. Манайх 2018 оны арваннэгдүгээр сард брэндээ албан ёсоор байгуулсан. Би бизнесээ өөрийн хүч хөдөлмөрөөр бий болгосон. Эргээд харахад ажиллаж байх хугацаандаа цалингаараа оёдлын машин худалдаж авч эхлүүлж байсан.  Би 2018 оноос хойш “Гоёл” наадамд оролцсон. Энэ наадамд 2018 онд багаараа хамтарч оролцоод “Шилдэг загварын товчоо” гэсэн шагналыг хүртсэн. 2019 онд өөрийн брэндийг үүсгэн байгуулаад орохдоо “Шилдэг загвар зохион бүтээгч” гэсэн шагналыг авсан. Харин энэ жил “Гоёл 2020” наадмын гранприг хүртсэн. Тэр бүтээл маань бүтэн гар чимэглэл, жижиг ажиллагаа ихтэй хувцас байсан. -Гарааны бизнесээ эхэлж байхад саад бэрхшээлээс эхлээд шантрах үе байсан байх? -Бэрхшээлгүй зүйл гэж байхгүй. Үзэл бодолдоо тууштай байх хэрэгтэй. Жижигхэн бэрхшээл тулгархад түүндээ шантраад байж болохгүй. 2018 онд “Гоёл” наадамд оролцохдоо маш давчуу хугацаанд хүнд загваруудыг хийсэн. Шагайг боловсруулж, хувцсаа чимэглэн шинэлэг загварыг гаргаж байсан. Тэр үед л шантарч байлаа.   Гэхдээ өөрийн сонирхлоо мэргэжил болгосон учраас магадгүй ядарсан байсан ч маргааш нь хийж буй бүтээлээ хараад сэтгэл ханамж авчихдаг. Одоогийн байдлаар дөрвөн ажилтантай, өдөрт 1-3 бүтээл гаргадаг. Хувцас, хоол чинь хүний үндсэн хэрэглээ учир зарим тохиолдолд алдагдалтай ч, ашигтай үе ч бий. Тодорхой хэмжээнд зах зээлээ судалж байж юм хийхгүй бол эдийн засаг уналтад орчихвол хэцүү л дээ. -Загварын хувцасны зах зээл, өрсөлдөгч ихтэй байх. Манайд энэ төрлийн бизнес эрхлэгч хэр их байдаг юм бэ? - Зах зээлийн хувьд асар том зах зээлийн өрсөлдөөнтэй.Манайд хувцасны олон брэнд байдаг. Цор ганц байхыг хүсдэг. Үндэсний хэв маягийг хадгалсан хэрнээ сонин содон өвөрмөц хувцас хийхийг зорьдог. Мөн язгуур соёл, үндэсний уламжлалаа авч үлдэх миний бодол бий. Тэгэхээр миний бусдаас ялгарах бас нэг онцлог нь энэ юм болов уу гэж бодож байна. Үйлчлүүлэгчид маань мэддэг учраас маркетингийн тал дээр нэг их санаа зовоод байдаггүй.  Аль болох дахин давтахгүйгээр, цор ганц болгон хийж өгөхийг эрмэлздэг. Манай брэндийн гол онцлог нь төрөл бүрийн материал ашиглан үндэснийхээ хэв маягийг орчин үедээ нийцүүлж чиглүүлж урлах, бусдад харуулахыг зорьдогт оршдог. Манайхаас хэрэглээний болон загварын төрлүүдээр хувцас зохион бүтээгдэн зах зээлд гардаг. Хэрэглээний хувцас мэдээж үнийн дүн харьцангуй бага. Хэрэглээний хувцас гэж өдөр тутамдаа эдэлж хэрэглэж байхад хялбар хувцсыг хэлнэ шүү дээ. Үнэхээр бусдаас өөр өвөрмөц хувцас хэрэглэх дуртай хүмүүсийн захиалгад оюуны хөдөлмөр тодорхой хэмжээнд ордог учир харьцангуй үнэтэй хийх тал бий. Загвар тус бүрээсээ шалтгаалдаг болно. Үргэлж бусдаас түрүүлж шинийг сэтгэх шаардлага цаг ямагт тулгардаг. -Компанидаа гарах хүндрэлийг хэрхэн зөв шийдвэрлэдэг вэ. Амжилттай компанийн үндэс нь таны хувьд юу вэ? -Ямар ч бизнес эхэлхэд судалгаа, төлөвлөгөө чухал. Бизнест өдөр тутам хүндрэл учрах эрсдэлтэй ч олон жил тогтвортой байсан компаниудын гол онцлог нь санхүүгийн тооцоолол сайн хийдэгт гэж боддог. Санхүүгийн дэг журмаа чанд сахих хэрэгтэй. Санхүүгийн байдал задгай байж болохгүй. Урт хугацааны явцад тогтвортой байсан бизнес эрсдэлээ сайн тооцож байж үйл ажиллагаа явуулж байгаа. Гэнэт их хэмжээгээр олно гэж байхгүй. Олсон орлогоо бас хамаагүй үрээд байж болохгүй. Жижиг чимэглэл ч бай, том зүйл ч бай сэтгэл гаргаж, нэг оёдол ч бай алдаа гаргахгүй сэтгэлээсээ хийхийг зорьдог. Хэрвээ хүн бизнестээ сэтгэл зүрхээ бүрэн зориулж чадвал амжилтад хүрэх магадлал өндөр. Бүр улайран дурлаж, өөр юуг ч үл хайхран өдөр шөнөгүй ажиллавал ямар ч саад бэрхшээлийг давж гардгийг би олон жишээгээр мэднэ. -Өөрийн гэсэн онцлог шинжтэй, дотооддоо танигдчихсан брэндийн хувьд дэлхийн зах зээлд танигдах бодол байгаа юу? -Өнгөрсөн жил ОХУ-д болсон олон улсын загварын шоунд оролцоод ирсэн. Тэгэхэд миний загваруудыг их тааламжтай хүлээж авсан. Эхний ээлжинд бизнесээ өргөжүүлээд, өөрийн салбар дэлгүүрүүдтэй болсны дараа энэ талаар судална. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.3.4  ЛХАГВА  № 42 (6267)
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

2 цаг 53 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

2 цаг 53 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

17 цаг 21 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

17 цаг 21 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18