ЭМЯ: Улсын хэмжээнд нийт 335 иргэн ажиглалтад байна

2020-03-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ ЭМЯ-наас өнөөдөр шинэ коронавирусын халдварын тархалт олон улсад ямар байгаа талаар болон манай улсын тандалт судалгаа, бэлэн байдлын талаарх  ээлжит мэдээллээ хийлээ. Уг хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нар оролцсон юм. Өнөөдрийн байдлаар, “COVID-19”-өөр халдварласан 1739 хүн шинээр бүртгэгдэж, нийт тоо 87 137-д хүрчээ. Харин нас баралт 53-аар нэмэгдэж 2977 болсон байна. Өчигдөр дэлхийн 58 улс оронд халдвар тархаад байгаа тухай мэдээлж байсан бол өнөөдөр шинээр Азербайжан, Эквадор, Ирланд, Монако,  Катар, Доминикан зэрэг улсад халдвар бүртгэгдсэн хэмээн ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа танилцууллаа. ДЭМБ: “COVID-19” 20 орчим улс оронд дэгдэлт байдлаар тархаж байна БНХАУ-д 579 шинэ тохиолдол нэмэгдэж, 35 хүн нас баржээ.  Халдвар 38 оронд зөвхөн гаднаас орж ирсэн бол 20-иод улсад дэгдэлт байдлаар тархаж байна. БНСУ-д хоногт 586 тохиолдлоор нэмэгдэж нийт 3736 болж, 20 хүн нас баржээ. Нийт тохиолдлын 85 хувь нь Тэгү мужид бүртгэгдсэн байна. Өдөрт дунджаар 11 мянган хүнд лабораторийн шинжилгээ хийж байгаа аж.  Шинжилгээний хариугаа нийт 33 мянган хүн хүлээж байгаа бол 60 мянган хүний лабораторийн шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Одоогоор 3688 хүн тусгаарлагдаж байна. Тус улсад тусгаарлагдаж буй зургаан голомтоос Шинчонжи сүмийн нэг хүн халдвар авч 16 хүнд тарааж, цаашлаад 2200 хүнтэй голомт үүсгэсэн. Энэ нь бусад таван голомттой холбоотой байж болзошгүйг судалж байна. Италид тохиолдлын тоо 50 хувиар нэмэгдэж 1694-т хүрээд байна. Нас баралт наймаар нэмэгдэж 34-т хүрсэн. Италид сургуулиудыг 14 хоног хаагаад байна. Иранд 385 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 978 тохиолдол болсон. Нас баралт 11-ээр нэмэгдэж 54 болсон гэж Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа мэдээлэв. ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Я.Янжмаа: АНУ-ын Калифорни мужид халдвар авсан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлж байсан хоёр эмч халдвар авч, гэртээ тусгаарлуулсан байна. Өнөөдөр Нью-Йоркод халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн. Халдвар голомтолж гарч байгаа БНСУ-ын хувьд, Самсунг үйлдвэрийн ажилтан халдвар авсны улмаас үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ. Канад улсад нийт таван тохиолдол бүртгэгдсэнээс дөрөв нь Иран улсад зорчсоноос үүдэлтэй халдварлажээ. ЭМЯ: Гадаадаас ирсэн 76 иргэнийг тусгаарлалтад авсан ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын авто тээврийн хөдөлгөөнийг нээх гэж байгаатай холбоотой бэлтгэл ажил хийж байна. Эрүүл мэндийн тусламж шаардлагатай тохиолдолд сум, орон нутгийн эмнэлгийн байгууллагууд яаралтай тусламж үзүүлэх бэлтгэлийг бүрэн хангаад байна. БХЯ-ны Багабаян дахь тусгаарлах байр бэлдсэн. Энэ байранд өнөөдөр Нурсалтан-Улаанбаатар, Москва-Улаанбаатар, Берлин-Улаанбаатар чиглэлийн зорчигчдоос 76 иргэнийг ажиглалтад авсан. Алтанбулаг, Сүхбаатарын боомтод ОХУ-аар дамжин ирж байгаа БНСУ, Япон улсаас ирсэн иргэдийг тусгаарлан ажиглаж байна. Нарлаг Монгол галт тэргээр ирсэн иргэдийг тусгаарласан.  Мөн Сэлэнгэ аймагт ачаалал ихэсвэл тус аймгийн бусад төрийн байгууллагатай хамтран тусгаарлах байр бэлдэж байна гэв. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурав, нийт 5 тохиолдлын шинжилгээ хийж байна. Хариу гараагүй байна. Өчигдөр ХӨСҮТ-д найм, Сэлэнгэ аймагт 21 хүнийг ажиглалтад авсан. Улсын хэмжээнд ажиглалтад 335 иргэн байна. Эх сурвалж: www.polit.mn
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22