Оросын армийн 40 мянган цэрэг Украины хил дээр ирээд байна

2014-04-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Киевийг эдийн засгийн арга хэмжээ болон бусад хэлбэрээр сүрдүүлж байна.  Тэрээр хэд хоногийн өмнө телевизийн камерийн өмнө мэдэгдэхдээ “Украинд цэргээ оруулах “эрх”-ээ ашиглах хэрэг гарахгүй байх гэж найдаж байна” хэмээн онцолсон юм. Киевийн одоогийн эрх баригчид Украины зүүн нутагт гарч буй Оросын талыг баримтлагчдын бослого, хөдөлгөөнийг дарахын тулд цэрэг илгээх нь “ноцтой гэмт хэрэг” болно хэмээн Кремлийн тэргүүн анхааруулжээ. В.Путин өнгөрсөн гуравдугаар сарын 1-нд Холбооны зөвлөлд хандаж, шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Украины нутаг дэвсгэрт цэргээ оруулах зөвшөөрлийг авсан билээ.

“Украины хил орчимд Оросын цэрэг бөөгнөрөөд байна. Тэдгээр анги нэгтгэлийн зарим нь тэнд байнгын баазтай. Бусад нь нэмэлт хүч болон очиж байгаа” хэмээн Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн юм. “Уучлаарай, гэхдээ Украин бол саяхан цэргийн эргэлт гарсан улс орон. Тиймээс хөрш орон нь аюулгүй байдлаа баталгаажуулахын тулд сэргийлэх арга хэмжээ авч байгаа нь зүй ёсны хэрэг” хэмээн Песков нэмж хэлжээ. НАТО-гийн үзэж буйгаар, Оросын армийн 40 мянган цэрэг Украины хил орчимд бөөгнөрч, Украиныг эзлэх тушаалыг хүлээж байгаа ажээ.

Москвагийн лидер Европын холбоонд хандаж Украинд санхүү мөнгөөр тусалж, хэрэглэсэн хийн өр зээлээ Орост төлөхөд нь туслахыг дахин уриалсан байна. В.Путин “Украин улс хий авахын тулд хоцорсон төлбөрөө хийх ёстой. Хийхгүй бол хий дамжуулалтыг зогсоох болно” хэмээн мэдэгдэж, нэг сарын хугацаа өгсөн юм. Оросоос Украин руу нийлүүлдэг хий тасарвал Украин төдийгүй Украины хийн хоолойгоор дамжуулан хий авдаг Европын орнууд хүнд байдалд орох ажээ.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

9 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

10 цаг 39 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

10 цаг 48 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

10 цаг 57 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

13 цаг 45 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

13 цаг 49 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

15 цаг 7 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

18 цаг 33 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

18 цаг 33 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Уржигдар 15 цаг 04 мин