Томчуудад хэрэггүй тоглоомын талбай

2014-04-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.ХАТАН

Таван настай Хүслэн хүүгийн байрны урд улаан, шар, ногоон, цэн­хэр өнгөөр алаглах бяцхан тоглоомын талбай бий. Зайгүй сүндэрлэн боссон барилгуудын дун­дах энэхүү орон зайд өглөөний нарнаас үд­шийн бүрий хүртэл хү­ний хөл тасрахгүй. Хөг­жилдөн гүйлдэх бяц­хан жаалууд, хүүхдээ салхилуулах аав ээжүүд, нарлан суух эмээ өвөө нарын очих дуртай газрын нэг. Хүүхдүүдийн цангинасан инээд, хөгшдийн тайван төрх, хосуудын учиртай харц гээд амьдралын олон сайхан агшинг эндээс харна.   

Анх тод өнгөтэй байсан ч өвлийн утаа, хаврын шороонд өнгө нь мэдэгдэхгүй шахам болсон гулсуур дээр бяцхан хүүхдүүд өөр хоорондоо уралдан гулсаж өмссөн хувцсаараа шороог нь арчина. Эргэн тойронд хөөцөлдөн гүйх жаалууд дураараа гүйж, дунд чөмгөөрөө жиргэх боломж олгодог ганц талбай нь энэ. Тиймээс Хүслэн хүү ч өглөө босоод л тоглоомын талбайг зорин ирнэ. Тэр бумбагар бяцхан гараа халтайтал, булцгар улаан хацраа сайрттал тогловч ханахгүй.

Харин хаврын хавсарга тавьсан нэгэн өглөө Хүслэнгийн тоглодог тоглоомын талбай орвонгоороо эргэсэн байв. Өнөөх шороотой гулсуурыг салгаж хашааны хажууд гарган, дэргэд нь хүнд оврын том машинууд асаалттай зогсоно. Эмээ өвөө нарын суудаг саравч, хүүхдээ тэврэн суудаг сандлууд хэдийнэ хог болжээ. Урд өдөр нь хажуу айлын Батаатай тоглож  байсан савлуурны бараа сураг ч алга байв. Тоглоомын талбайн оронд олон давхар барилга барихаар болсныг томчуудын ярианаас сонссон Хүслэн хар хурдаараа гүйн талбайн голд очоод хөлөө жийн суугаад уйлж эхэллээ...

О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

8 цаг 29 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

17 цаг 33 мин
Христийн дахин амилсан өдрөөр бурхныг зорьсон Ромын пап

Дэлхийн католик шашинт 1,3 тэрбум хүний оюун санааны эцэг Ромын пап Францис тэнгэрт хальсан мэдээг

17 цаг 33 мин
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

Өчигдөр 15 цаг 01 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

Өчигдөр 14 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 12 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

Өчигдөр 12 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Өчигдөр 12 цаг 47 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

Өчигдөр 06 цаг 00 мин