Оюутолгой сэргэхгүй бол...

2014-04-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Гадаадын томоохон банкууд манай улсад салбараа нээж байна гэсэн мэдээ тарж байна. Өмнөд хөршийн урдаа барьдаг банк ч энэ жагсаалтад орсон болохоор Монгол Улс яах аргагүй дэлхийн анхаарлын төвд байна хэмээн олон хүн ажиглаж байна. Өнгөрсөн жилийн турш татарсан мөнгөний урсгал биднийг чиглэж, эдийн засгийн хүндрэлээс гаргах үүд нээгдэнэ гэж төрийн томчууд маань зарлаж байна. Харин бодит байдал дээр улс төрийн элдэв хачир, ашиг сонирхолгүйгээр нөхцөл байдлыг тольдвол ямар дүр зураг гарах бол. 

Өнгөрсөн хугацаанд Засгийн газар бонд гаргаж, Хөгжлийн банкаар дамжуулан олон бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлсэн. Засгийн газар 2012 оны сүүлчээр Чингис бондыг олон улсын зах зээлд арилжаалж 1.5 тэрбум ам.доллар татсан. Үүнээс өмнө Хөгжлийн банк олон улсын зах зээлд 580 сая ам.долларын бондыг гаргасан юм. Эдгээр өрийн бичгийн хүүгийн төлбөрт өнгөрсөн онд нийт 83.3 сая ам.долларыг манай улс төлжээ. Үүнээс хөгжлийн банкны бондын хүүний төлбөрт 20 сая “ногоон” төлсөн бол Чингис өрийн бичгийн хүүд 63.3 төлөхөөр тооцоолсон нь энэ юм. Түүнчлэн гадаад улсуудаас авсан зээл тусламжийг энд дурдвал овоо хэдэн тэгтэй тоо гарах нь тодорхой. Эдгээрийн үр дүнд авто зам нэмэгдсэнийг эс тооцвол үр өгөөж гэхээр зүйл алга хэмээн тайлбарлах хүмүүс ч байна. Ийнхүү өр тавьж мөнгө босгосон ч өнгөрсөн жил Монголд хямралын дохио хэдийнэ илэрчихээд байсан юм. Гадаадаас авсан хөрөнгөө үнэ тогтворжуулах, барилгажуулах, найман хувийн зээл олгох зэргээр баахан цацсан болохоор 2014 он гарангуут л эхний улирлаас нь мөнгөгүйдэх өвчинд гүнзгий өртчихөв. Улсын төсөв ч, компаниудын данс тооцоо ч улайж, том том компаниуд цомхотголыг хямралаас гарах гарцаа болгон үзэж байв. Уг нь оны хоёрдугаар улирал эхэлж байхад тендерийн эзэд шалгарч, бүтээн байгуулалтын ид хаваа гайхуулж байх цаг. Гэвч эхнээсээ л тендерт ялсан нэг нь буцаж, хямралын давалгаанаас сүрдэх болов. Валютын ханшийн чангарал нь үйлдвэрлэлгүй Монголд тендерт ялаад ч алдагдлаас өөр “унац”-гүй болгожээ.

Тэгвэл одоо байдал ямар байна вэ. 2014 оны хоёрдугаар улирал эхэлчихлээ. Ханш нээж, хамаг амьтан ичээнээсээ гарах цаг. Бизнес ч бас ид оволзож, ажилтай, орлоготой хүмүүсийн уралдаан хүчээ авах үе. Гэвч байдал эсрэгээрээ байна. Мөнгөгүйн зовлон үргэлжилсэн хэвээрээ. Улс орнуудын зэрэглэл тогтоогч томоохон байгууллагууд манай улсыг гадаадаас дахин зээл авахыг зөвлөсөн бол Засгийн газар маань Оюутолгой төслийг урагшлуулж, орлогын сувгаа нээх сонирхолтой байгаа. Ерөнхий сайд хүртэл өөрийн гараараа захидал бичээд “Рио тинто”-гийн босст илгээсэн байна лээ. Даанч цаадуул нь одоогоор хариу өгөөгүй байгаа болохоор өмнийн говийн алт, зэсийн уурхай хэзээ өгөөжөө үргэлжлүүлэхийг таахад бэрх байна. Харин Тавантолгойн хувьд “Чалко”-д өрөө төлөх нүсэр ачаанаасаа салж чадахгүй явна. Ингэхээр нүүрс, алт, зэсний томоохон ордууд маань лав л ойрын хугацаанд мөнгөний урсгалыг бий болгож амжихгүй нь.

Ийм болохоор аргаа барсан парламентчид баталсан хуулиасаа буцах хүртэл арга хэрэглэхээс өөр замгүй болоод байгаа юм. Тэр нь юу гэхээр урт нэрт хэмээх хууль баталж, олон лицензийг цуцалж, хариуд нь эздэд нь улсын төсвийг хоёр нийлүүлсэн дайны нөхөн төлбөр өгөхөөр болсныг уншигчид санаж байгаа. Нөхөн төлбөр байтугай хямралаас гарах мөнгөгүй болсон болохоор энэ хуулиа өөрчлөх хууль санаачлаад түүнийгээ батлах талаар ярилцаж байна. Мөнгөтэй үедээ хөөж гаргачихаад мөнгөгүй болохоороо урьж залдаг жишээ энэ хуулиас харагдаж байна.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

10 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

1 цаг 33 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

1 цаг 42 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

1 цаг 51 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

4 цаг 39 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

4 цаг 43 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

6 цаг 1 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

9 цаг 27 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

9 цаг 27 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин