“Чалко”-гийн өрийг хугацаандаа төлж дуусах уу?

2014-04-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНЧИМЭГ

БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компаниас Монгол Улсын Засгийн газар 350 сая ам.доллар зээлснээс хойш гурав дахь жилтэйгээ золгож байна. Нүүрсний үнэ болоод бусад олон шалтгаанаас энэхүү өр зээлийг төлж барагдуулж амжаагүй өдийг хүрсэн юм. Энэ жилийн хувьд нүүрсний салбар уналтад орж, экспортлогч компаниуд бараг л дампуурсан. Хятадын эрэлт багассан гэж албаныхан тайлбарладаг ч үнэн хэрэгтээ Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадвар муу байгааг гадаадын хөрөнгө оруулагчид хэлдэг.

“Эрдэнэс Таван­толгой” компани үнийн уналттай холбоотой хүндрэлээс гарах боломжтой хэмээн албаны хүн дуулгасан. Учир нь тэд бусад компаниас хямд зардлаар олборлолт явуулдаг аж. Манай улс энэ онд 31.4 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьснаас 3.7 сая тонныг нь борлуулжээ. Төлөвлөсөн нүүрсний 11 сая тонныг нь “Эрдэнэс Тавантолгой” компани гаргана гэж тооцсон. Гэхдээ одоогийн байдлаар “Чалко” компанийн өрөнд нүүрсээ нийлүүлж байгаа бөгөөд зургадугаар сард бүх өрийг дарж дуусгахаар ажиллаж байгааг эх сурвалж хэлсэн юм. Тэгэхээр тус компани ирэх хагас жилд тооцоолсон 11 сая тонн нүүрсээ гаргах шаардлага тулгарч байна.

Тус компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь “Таван­толгойн Зүүн Цанхийн уурхайгаас олборлож буй нүүрс тэр чигтээ өрөнд явж байгаа. Одоогоор бид “Чалко”-д 132 сая ам.долларын өртэй байна. Үүнийгээ ойрын саруудад барагдуулна” гэв. Зарим шинжээчийн үзэж буйгаар эдийн засаг хүндэрсэн, гаднаас орох орлого нь төсөвт төвлөрөхгүй, мөн нүүрсний экспорт муудсан энэ үед төлөвлөсөн хугацаандаа “Чалко”-гийн өрийг барагдуулна гэдэгт эргэлзэж байна. Иймд өрөө хугацаандаа төлж дуусах эсэхийг харах л үлдлээ.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

13 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

1 цаг 36 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

1 цаг 45 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

1 цаг 54 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

4 цаг 42 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

4 цаг 46 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

6 цаг 4 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

9 цаг 30 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

9 цаг 30 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин