О.Буяннэмэх: Дэлхийн жишигт нийцсэн эмийн үйлдвэртэй  болохыг зорьж байна

2020-02-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР “Бизнес, хөгжил” булангийн энэ удаагийн зочноор “Монфарм трэйд” компанийн захирал О.Буяннэмэхийг урьж ярилцлаа.   - Та анх бизнесээ хэзээ эхэлж байв. Өнөөдөр ямар амжилтад хүрээд байна вэ? - “Монфарм трейд” компани 1999 оноос хойш эм, эмнэлгийн хэрэгслийн импорт, бөөний худалдааны чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Манайх  эм зүйн алба, гадаад харилцаа, импортын алба, чанарын алба, санхүүгийн алба, маркетинг борлуулалтын алба, хүний нөөцийн алба,аАж ахуйн алба, Call center гэсэн бүрэлдэхүүнтэй ажилладаг. Мөн өөрсдийн салбар эмийн сангуудаараа дамжуулан хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд олон улсын шаардлага хангасан эм, бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж байна.  Монгол Улсын эмийн бүртгэлд багтсан, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, чанар аюулгүй байдлыг хангасан эмийг зах зээлд нийлүүлэн хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангаж ажиллахын зэрэгцээ хүн амыг эмийн зөв зохистой хэрэглээнд хэвшүүлэхийг зорьж байна.  Дэлхийн гурван  улсын  10 гаруй эмийн үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж  20 гаруй нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл импортлохоос гадна эх орны бусад компаниудтай хамтран ажиллаж үйл ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлсээр  ирлээ. Манай салбар бол бизнесийн гэхээс илүүтэй иргэдийн эрүүл мэнд, амь настай холбоотой эмзэг салбар юм. -Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн хэдэн хувийг хангаж байна вэ. Ямар орнуудаас импорт хийж байна вэ? -Улсын хэмжээнд гэхээс илүүтэй Улаанбаатар хотын хэмжээнд төвлөрч ажилладаг. Монгол Улсад хүлээн зөвшөөрсөн зайлшгүй шаардлагатай  эмийн жагсаалтад багтсан стандартын шаардлага хангасан эмийг оруулж ирдэг. Ялангуяа олон улсын GMF-ийн шаардлагад нийцсэн  эмийн үйлдвэрээс өвчлөлийн судалгаа гаргаж Монгол Улсад тулгамдаж буй эмийг оруулж ирдэг. Энэ салбарт ажиллах нь ашиг гэхээс илүүтэй хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой тэдэнд тулгамдаж буй үйлчилгээг үзүүлдгээрээ бусад бизнесээс онцлогтой. Мэргэжлийн өндөр багийн ур чадвар шаардсан салбар. Монгол Улсын АШУИС-ийг  эм зүйчээр төгссөн мэргэжлийн хүмүүсээс манай баг хамт олон бүрддэг. Манай салбарт хэн дуртай нь ажилладаггүй. Тусгай зөвшөөрөлтэй эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн нарийн мэргэжлийн хүмүүс ажилладагаараа онцлогтой.  Тэр хэрээр өндөр хариуцлага хүлээдэг. ДНБ-тэй харьцуулахад манай улсын эмийн худалдааны эргэлт өндөр хувийг эзэлдэг. Эрүүл мэндийн яамны төсөв бусад салбарынхаас өндөр байдаг. Өндөр байхаас ч аргагүй. Өөрөөр хэлбэл, ард түмэн эдийн засгийн бүрэн чадамжтай болоогүй энэ цагт төр засгаас онцгой анхаарах ёстой юм. Тиймээс төрөөс  эрүүл мэндийн зардлыг 100 хувь хариуцдаг болох хэрэгтэй. Тухайлбал, коронавирусын халдварын тархалт дэлхийн 15 оронд тархсан. Энэ халдварт өвчин дэлхий нийтэд биологийн дайны хэмжээнд хүрсэн хэмээн зарим орон ярьж байна. Тэгэхээр энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ялангуяа эдийн засгийн чадамжгүй ард иргэдтэй улсын тухайд хэрэв энэ вирус манайд тархвал нийт иргэнээ эм, эмнэлгийн салбар хамгаалж чадах уу гэдэг асуудал тулгарна. Тиймээс эрүүл мэндийн салбарын зардлыг төрөөс 100 хувь даах ёстой. Сүүлийн үед манайд уушгины хатгалгаа өвчнөөр жилд 400 гаруй хүн нас барсан нь дайны үеийн амь үрэгдэлтээс их байгаа нь дэндүү харамсалтай. -Монгол Улсад хавдрын өвчлөл хамгийн өндөр. Танайх хавдрын эсрэг эмийг түлхүү оруулж ирдэг гэж байсан. Үүнийгээ тодруулна уу? - Монгол Улсад зонхилон тохиолддог хүнд өвчлөлүүдэд  анхаарч, тухайн өвчинд тохирсон дэлхийд шинээр гарч буй, сүүлийн үеийн хамгийн үр дүнтэй эмнүүдийг импортлон нийлүүлэхийг зорьдог. Сүүлийн жилүүдэд хорт хавдар болон  элэгний өвчлөл ихээр нэмэгдэж байгаатай холбогдуулан  олон улсын шаардлага хангасан БНКУ-ын “Labiofam” эмийн үйлдвэрийн “Vidatox” хавдрын эсрэг эм, БНСУ-ын “Самил” эмийн үйлдвэрийн “Ливакт” элэгний хатуурлын эсрэг эмийг импортолж байна. Хорт хавдрыг дэлхий нийтэд 100 хувь эмчилж чадахгүй байна. Монгол Улсад нийгмийн бухимдал, цаг агаарын онцлог, хөрсний бохирдол зэргээс шалтгаалж удамшлын болон олдмол хавдраар өвчлөгсдийн тоо буурахгүй байна. Тиймээс манай компани 2012 оноос Куб улсын засгийн газартай хамтарч “Labiofam” эмийн үйлдвэрийн “Vidatox” хавдрын эсийн тархалтын үйл ажиллагааг саармагжуулах эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртүүлсэн. Үр дүнгээ өгсөөр байна. Нөгөөтэйгүүр, дэлхий нийт женерик буюу дууриамал эмнээс татгалзсан. Гэвч женерик эмийг үйлдвэрлэсээр байна. Манай улс татгалзаж байна гэх боловч  жинхэнэ, дууриамал буюу женерик эмийн ялгааг тогтоож өгөөгүй.  Сүүлийн жилүүдэд эдгэхгүй байгаа эдгээр өвчлөлүүдийг анагаахад тус болох эм оруулж ирэхийн тулд өвчлөлд  дагнасан судалгаа хийж нэн шаардлагатай эмийг ч оруулж ирж байна. -Женерик болон жинхэнэ эмийг хэрэглэгч  хэрхэн ялгах вэ? -Брэнд буюу жинхэнэ эм нь зах зээлд танигдаж хэрэглэгчийн итгэлийг олсон эм бэлдмэл юм. Харин женерик эмийг   жинхэнэ  эмийн тун, үйлчлэх бодис, үйлдэл  зэргийг дууриалган хийдэг учраас  үйлдэл, чанар нь  дутуу байдаг. Олон улсын эмийн бэлдмэлд хяналт тавьдаг  байгууллага женерик эмийн үйлдэл болон чанар жинхэнэ эмээс дутахааргүй байх ёстой хэмээн заасан.  Харин брэнд буюу жинхэнэ  эм үнэтэй байх шалтгаан нь шинэ эм гаргах, судалгаа хийх, зөвшөөрөл авах зах зээлд таниулах зэргээр их зардал гардаг учраас тэр. Эмийн тэмдэглэгээг сайн харж , эмийн санчаас  асууж авах ёстой. Женерик болон жинхэнэ эмийг аль ч эмийн сангийн эм зүйч хэрэглэгчдэд хэлж зөвлөх  үүрэгтэй.  Герман зэрэг орнууд женерик эмнээс татгалзаж жинхэнэ эмийг иргэдээр сонгуулж чадсан. Учир нь тухайн орон иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хар хайрцагны бодлогоор тусгай үүрэг  хүлээдэгтэй холбоотой. Тиймээс манай улс үр дүн нь батлагдаагүй женерик хэмээн нэрлэгдэж буй хуурамч, дууриамал  эмнээс татгалзаж салах цаг болсон. Хэдий болтол чанаргүй, хямд эм хэрэглэж ард иргэдээ хуурах юм. Энэ хэвээрээ яваад байвал өвчлөлийн тоо буурахгүй. Тэр хэрээр  дууриамал эм орж ирж худалдагдсаар л байна. -Сүүлийн үед элэгний хорт хавдрын эсрэг эхэсийн тариа, эм бэлдмэл төрөл бүрээр орж ирсээр байна. Иргэд яг алийг нь авч хэрэглэхээ мэдэхгүй төөрөгдөлд ордог.  Монгол хүний биед тохирсон эм, тарилга гээд судалсан зүйл байна уу .  Танайх үүнээс ялгарч чадаж байна уу. Өрсөлдөөнийг хэрхэн зөв зохистой хэлбэрт шилжүүлэх ёстой гэж бодож байна вэ? -Эм, эмнэлгийн хэрэгслээр мэргэшсэн өндөр хөгжилтэй орны туршлагыг судлах ёстой. GMF-ийг шаардлагад нийцсэн эмийн үйлдвэрээс  Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлсэн эмийг л оруулж ирэх хэрэгтэй. Олон улсын стандартад нийцсэн удирдамжид орсон эмийг оруулж ирэх хэрэгтэй. Түүнчлэн нийтээрээ эмийн мэдлэгээ  тэлэхээс гадна, яавал өвдөхгүй байх гэдэгт анхаарч урьдчилан сэргийлэх мэдээлэлтэй байх. Хүн өвдөхгүй байх бүрэн эрх, боломжтой. Олон улсын стандарт шаардлага хангасан үндэсний эмийн үйлдвэрийг оруулж ирэх нь хамгийн чухал. Эмийн үйлдвэртэй болсноор  монгол хүний бие, өвчлөлд  тохирсон эм үйлдвэрлэж хямд өртөгөөр худалдаалахаас гадна  судалгаа шинжилгээ хийх өргөн боломж нээгдэнэ. Нөгөөтэйгүүр нийгмийн хариуцлагаа ухамсарлаж эмийн  зөв зохистой үйлчилгээг ард иргэддээ үзүүлэх ёстой. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.2.5  ЛХАГВА  № 24 (6249)  
"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

10 цаг 53 мин
"Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү"

Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү?

11 цаг 1 мин
Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

11 цаг 22 мин
Нэг уут бэлгэнд 36-72 ширхэг ёотонтой тэнцэхүйц сахар агуулагдаж байна

Шинэ жилийн баяртай холбогдуулан ХАБҮЛЛ, СХЗГ, НЭМҮТ хамтран нийсл

11 цаг 42 мин
П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

12 цаг 53 мин
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2024 оны онцлох ажил

Манай улсын орон сууцжуулалтын ойрын ирээдүйн бодлогыг хэлэлцэх олон

19 цаг 58 мин
Процессын дахин инженерчлэл хийж төрийн байгууллагыг оновчтой дэд бүтэцтэй болгоно

Төрийн бүтээмж, ил тод байдал өндрөөр тавигдаж буй энэ үед Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас

19 цаг 58 мин
Утааны сонсголын “объект” нь утаагүй зуух, угааргүй түлш хоёрыг дагасан шахаа юм

Утааны сонсголыг УИХ хийхээр болжээ. Сонсгол хариуцсан ажлын хэсгийг ч томилсон байна.

19 цаг 58 мин
Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

Уржигдар 16 цаг 50 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 15 цаг 25 мин