Энэтхэгийн дээд шүүх транс-уудыг гурав дахь хүйсээр хүлээн зөвшөөрөв

2014-04-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Энэтхэгийн дээд шүүх транс буюу эр, эмийн холимог шинж, чанартай хүмүүсийг эрэгтэй, эмэгтэйн дараахь гурав дахь хүйс хэмээн хүлээн зөвшөөрлөө. Ийнхүү транс-ууд хууль, шүүх, Засгийн газрын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, эрэгтэй, эмэгтэй хүмүүтэй адил тэгш эрхтэй болж байна. “Транс-ууд ч гэсэн манай улсын иргэд. Хүйсээ сонгох нь тухайн хүний эрх” хэмээн дээд шүүхийн шүүгч Радхакришнан, Сикри нар тогтоолдоо онцолжээ.

Тус улсын шүүхийн дээд байгууллага гүйцэтгэх засаглалд хандан транс хүмүүсийг “нийгэм, эдийн засгийн сул хөгжилтэй” бүлэгт тооцож, төсвийн байгууллага болон сургууль соёлд хамруулахад анхаарал тавихыг хүсчээ. Иргэн бүр нийгмийн анги давхарга, шашин, хүйсээс үл хамааран адил тэгш эрхтэй байх ёстой гэсэн Үндсэн хуулийн амин сүнсийг үндэслэн дээд шүүх шийдвэрээ гаргасан байна.

Өнөөг хүртэл Энэтхэгийн транс-ууд албан ёсны баримт бичиг дээр “эрэгтэй”, “эмэгтэй”-гийн аль нэгийг бөглөх ёстой байсан. Дээд шүүхийн шийдвэр гарсан тул Засгийн газар албан ёсны баримт бичиг, жолооны үнэмлэх дээр шинэ хүйсийн сонголтыг оруулах үүрэгтэй болж байгаа аж. 1950 оноос хойш “холимог хүйстэн”-үүд ажлын байр болон их, дээд сургуульд элсэх тал дээр үргэлж “доод зиндааны” хүмүүст тооцогдсоор ирсэн юм. Транс-уудад ихээхэн ялгавартай хандаж, нийгэм даяараа үзэн ядах хандлагатай байдаг тул тэд гэртээ, нийгэмдээ няцаагдан биеэ үнэлэх зам руу өөрийн эрхгүй ордог ажээ.

Хэдийгээр Энэтхэгт “хижрас” буюу холимог хүйстнүүд эртнээсээ оршиж, нийгэм үүсгэн толгойлогчоо сонгож, шинээр мэндэлсэн хүүхдийг адислан ерөөдөг уламжлал байсан ч тэд байнга дарамт, хавчлагад өртсөөр иржээ. Дээд шүүх өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ижил хүйстний харилцааг хууль бус хэмээн зарласан юм. Үүнээс өмнө Дели хотын шүүх ижил хүйстний гэрлэлтийг хууль ёсны хэмээн хүлээн зөвшөөрөөд байсан билээ.

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

8 цаг 48 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

10 цаг 11 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

10 цаг 20 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

10 цаг 29 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

13 цаг 17 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

13 цаг 21 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

14 цаг 39 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

18 цаг 5 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

18 цаг 5 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Уржигдар 15 цаг 04 мин