Н.Оюунчимэг: Хадгаламж, зээлийн хоршоод дахин дампуурахгүй

2014-04-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.ГАНЧИМЭГ

Манай улсад нийт 270 гаруй Хадгаламж, зээлийн хоршоо байгуулагдаж байснаас өнөөдөр 147 нь үйл ажиллагаа эрхэлж байна. Эдгээр 147 хоршооны удирдлагууд чадавхиа хэрхэн сайжруулах талаар хэлэлцэж байгаа юм. Хэлэлцүүлгийг Санхүүгийн зохицуулах газар Азийн хөгжлийн банктай хамтран зохион байгуулав. Санхүүгийн зохицуулах хорооны Бичил санхүүгийн газрын дарга Н.Оюунчимэгтэй энэ сэдвээр ярилцлаа.

-Ний нуугүй хэлэхэд, Хадгаламж, зээлийн хоршоодын дампуурлаас болоод иргэдийн итгэл алдарчихсан. Ингэхэд ер нь юунаас болж дампуурсан гэж та бодож байна вэ?

-Хадгаламж, зээлийн хоршооны дампуурлын талаар албан ёсны дүгнэлт одоог хүртэл гараагүй. Гэхдээ энэ салбарыг удирдаж яваагийн хувьд бид өөрсдийн судалгаа, дүгнэлтээ гаргачихсан байгаа. Нэгдүгээрт, хууль, эрх зүйн орчин дутмаг байсан. Хоёрдугаарт, төрийн зохицуулалт байх ёстой. Гэвч энэ нь хангалтгүй байсан.  Төрийн зохицуулалт зөвхөн Хадгаламж, зээлийн хоршоог бүртгэх шатанд л байсан. Хоршоо, Хадгаламж, зээлийн хоршоо гэх зэргээр янз бүрээр бүртгэсэн байдаг. Мөн Хадгаламж, зээлийн хоршоо нь бие даасан үйл ажиллагаагүй, олон төрөлт үйл ажиллагаа явуулж байсан. Гишүүдийн үүрэг, хариуцлага ч сул байсан. Ийм учраас зарим нэгэн зальт этгээд маш өндөр хүүтэй хадгаламж авахаар зарлаад, олсон хуримтлалаа зөвхөн өөрсдийнхөө бизнест ашигласнаар дампуурсан. Энэ нь хоршооны өөрийн зарчмыг алдагдуулсан. Тиймээс бид хоршооны зарчмыг бий болгох, засаглалыг бэхжүүлэхэд гол анхаарал хандуулж байгаа.

-Хүмүүсийн олонхи нь Хадгаламж, зээлийн хоршоог дампуурсан гэдэг өнцгөөс л хардаг. Гэхдээ өнөөдрийг хүртэл амжилттай яваа Хадгаламж, зээлийн хоршоонууд бас бий. Тэд одоогоор хэчнээн хүний гишүүнчлэлтэй байна вэ?

-Зөндөө бий. Тухайлбал, өнөөдөр Монголд тусгай зөвшөөрөлтэй нийт 147  Хадгаламж, зээлийн хоршоо үйл ажиллагаа явуулж байна. Тэнд 27 мянган гишүүний нийт 67 тэрбум төгрөг байгаа. Хоршоо хувь нийлсэн хөрөнгөн дээр үйл ажиллагаа явуулахаас гадна гишүүдийнхээ хуримтлалыг аваад мөнгөний хэрэгцээтэй гишүүддээ дамжуулан зээлдэг шүү дээ. Үүнээс гадна Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрсөн бусад үйл ажиллагааг явуулж байна.

-Тухайлбал ямар үйл ажиллагаа явуулахыг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрдөг юм бэ?    

-Лизинг буюу санхүүгийн түрээс, төсөл хөтөлбөрөөр дамжуулан зээлэх, цахим мөнгөний агентын үйл ажиллагаа явуулж байгаа. Нэг үеэ бодвол Хадгаламж, зээлийн хоршоодод итгэх итгэл сэргэж байгаа шүү дээ. 

-Бичил санхүүгийн зээл бага, дунд орлоготой иргэдийг ядуурлаас гаргана. Өөрөөр хэлбэл, эдийн засагт тодорхой хэмжээгээр хувь нэмэртэй гэдэг ч ийм төрлийн үйлчилгээ нь Хадгаламж, зээлийн хоршоодыг дампууруулчихсан шүү дээ?

-Бичил санхүүгийн зээл тусдаа асуудал. Хоршоо өөрөө сайн дурын үндсэн дээр хувь нийлүүлсэн хөрөнгө, ардчилсан удирдлага, хамтын хяналтын дор үйл ажиллагаагаа явуулдаг. Гэхдээ зөвхөн гишүүдээсээ хуримтлал авч, зээл өгөх ёстой. Гишүүн бус хүнээс хуримтлал авч, зээл өгөх ёсгүй. Өмнө нь ийм алдаа байсан. Одоо үүнийг хуулиар зохицуулж, эрх зүйн орчны дутмаг байдлыг арилгасан. Өөрөөр хэлбэл, Хадгаламж, зээлийн хоршоод одоо гишүүн бус хүнээс мөнгөн хуримтлал авч, зээл өгөхгүй. Тиймээс Хадгаламж, зээлийн хоршоод дахиад дампуурахгүй гэсэн үг. 

-Нөгөөтэйгүүр, иргэдийн санхүүгийн мэдлэггүй байдал үүнд маш ихээр нөлөөлсөн болов уу?

-Тиймээс л Хадгаламж, зээлийн хоршоодын гүйцэтгэх удирдлага, ажилтнуудын сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм. Азийн хөгжлийн банк, Японы ядуурлыг бууруулах сантай хамтран “Ядуу иргэдэд чиглэсэн санхүүгийн хүртээмжийг дээшлүүлэх нь” хэмээх төслийг хэрэгжүүлээд гурав дахь жилдээ ажиллаж байна. Энэхүү төслийн хүрээнд бид хоёр том ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Эхний удаад Хадгаламж, зээлийн хоршоодыг чадавхижуулна. Дараа нь ядуу буюу орлого багатай иргэдийн санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа. Нэгдүгээрт, сургагч багшийг тусгайлан бэлдээд Хадгаламж, зээлийн хоршооны засаглалыг сайжруулах сургалтыг хийлээ. Улаанбаатарт 10 удаа сургалт зохион байгуулж, нэг Хадгаламж, зээлийн хоршооноос 10 хүн оролцож байгаа. Хөдөө, орон нутагт 16 удаагийн сургалт хийж байна. Энэхүү засаглалын сургалтад бүх Хадгаламж, зээлийн хоршоо хамрагдсан. Сургалтыг зайны, танхимын, интернэт гэсэн гурван аргаар хийж байна. Хадгаламж, зээлийн хоршоодын чадавхийг бэхжүүлэх хэлэлцүүлэгт олон улсын зөвлөхүүд ирж ажиллан заавар, журмуудаа хэрхэн өөрчилбөл болох вэ гэдэг зөвөлгөөг өгсөн.         

-Олон улсын зөвлөхүүд ямар зөвөлгөө өгсөн юм бол. Түүнийг Монголын хөрсөнд буулган хэрэгжүүлэх боломжтой юу?

-Монгол Улсад Хадгаламж, зээлийн хоршоод дампуурснаас болж гишүүдийн итгэл буурсан байна. Иргэд санхүүгийн суурь боловсрол муутай. Тиймээс үүнийг сайжруулах хэрэгтэй. Мөн заавар, журмаа өөрчлөхийг зөвөлсөн юм. Үүнийг бид Хадгаламж, зээлийн хоршооны удирдлагуудтай хэлэлцэн ямар өөрчлөлтийг оруулах вэ гэдгийг шийднэ.

-Хадгаламж, зээлийн хоршоодын заавар журмыг өөрчилж болно байх. Харин иргэдийнхээ санхүүгийн боловсролд хэн санаа тавих вэ? 

-Иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлнэ. Ингэхийн тулд хамгийн бага хэмжээний буюу бичил зээл авдаг зээлдэгчдээс судалгаа авсан. Өвөрхангай, Булган аймаг, мөн хоёр сум, нийслэлийн 250 иргэнийг хамруулан тус судалгааг хийлээ. Бага орлоготой хүмүүсийн санхүүгийн суурь мэдлэг муу гэдэг нь энэхүү судалгаагаар нотлогдсон. Тэдэнд хэрэгтэй санхүүгийн мэдлэгийг мессеж маягаар боловсруулчихсан байгаа. Энэхүү мессежээр зээл авахын тулд ямар материал бүрдүүлэх вэ, зээлийн үр ашгийг тооцоог яаж хийх ёстой вэ, хэрхэн хуримтлалтай болох вэ, бизнесийн ашгаа яаж арвижуулах вэ, даатгалд хэрхэн хамрагдах вэ, төсөл, хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ, ингэхийн тулд төслийг яаж бичдэг вэ, тэтгэврийн даатгал гэж юу вэ, үнэт цаасны зах зээлд хэрхэн оролцох вэ гэдэг санхүүгийн боловсролын мессежүүдийг цуглуулчихсан байгаа.

-Үүнийгээ олон нийтэд яаж хүргэх вэ. Иргэн бүрт энэ мэдээлэл хэрэгтэй шүү дээ?

-Бид үүнийг судалж үзсэн. Сонирхолтой, адал явдалтай олон ангит киногоор санхүүгийн мессежүүдээ удахгүй хүргэнэ. Хичээл заахад хүмүүсийн идэвх оролцоо бага байдаг. Тиймээс хамгийн боломжтой хувилбар нь юм байна гэж үзсэн. Солонгосын олон ангит кино үзэхийн оронд өөрсдийнхөө амьдралд хэрэгтэй санхүүгийн мэдлэгийг олж авч, ажил орлоготой болох боломж манай иргэдэд бий.

 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

8 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

1 цаг 30 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

1 цаг 39 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

1 цаг 49 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

4 цаг 36 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

4 цаг 40 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

5 цаг 58 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

9 цаг 24 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

9 цаг 24 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин