Австралийн эрдэмтэд коронавирусын эсийг судална

2020-01-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ БНХАУ-ын Ухань хотод өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нээс эхлэн дэгдсэн шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины халдварт өвчлөлийн тохиолдол тус улсын Эрүүл мэндийн улсын хорооноос мэдээлсэн хамгийн сүүлийн мэдээллээр халдвар авсан хүний тоо 5974 хүрч, 132 хүн нас баржээ. Мөн сэжигтэй 9239 хүн байгаа бөгөөд одоогийн байдлаар 956 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Корона вирусын халдвар авсан 103 хүн бүрэн эдгэрчээ. Мөн БНХАУ-ын 30 муж болон АНУ, Хонгконг, Тайвань, Франц, Канад, Макао, Сингапур, Вьетнам, ХБНГУ, Шри Ланк, Япон, Малайз, Австрали, БНСУ гэсэн 16 оронд коронавирусын 56 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Мөн Финланд, Филиппин, Их Британи, Бразиль, Колумбид 20 орчим оронд сэжигтэй тохиолдлыг шинжилж байна. Харин манай оронд уг вирусын батлагдсан тохиолдол одоогоор илрээгүйг ЭМЯ-ныхан мэдээлэв. Урд хөршид дэгдсэн энэ тархалтаас сэргийлэхийн тулд хил залгаа хөрш орнууд шаардлагатай арга хэмжээг авч байна. Манай улс уржигдраас БНХАУ-тай хил залгаа автозамын боомтууддаа хязгаарлалт хийсэн бол  Киргизстан улс мөн ижил шийдвэр гаргажээ. Харин ОХУ-ын хувьд одоогоор хилээ хаагаагүй ч тур операторууд Хятад руу аялах хөтөлбөрийн борлуулалтаа зогсоожээ.   Халдварын голомт болсон Ухань хотоос халдварын тархалт гадагшилсаар Японд шинэ төрлийн коронавирус хүнээс хүнд халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын Засгийн газар мягмар гаригт мэдээлсэн байна.  Мөн Германы Бавари мужид “2019-nCoV” коронавирусээр халдварласан гурван тохиолдол нэмж илэрлээ гэж тус мужийн Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Мөн Африкийн Кот Дивуар улсад халдварын тохиолдол илэрсэн байна.   Ухань хотод 62 эмнэлэг өвчтөнүүдэд үйлчилж байна   Ийнхүү халдвар тархсаар байна. Гэхдээ сайн мэдээ бас дуулдаж байгаа нь баярлууштай. Коронавирусын халдвар авсан хүмүүсээс  эдгэрч эмнэлгээс гарсан талаар БНХАУ-ын эмч нар мэдээлсээр байна. Уг халдварын тархалт болон вирусын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдээс харахад дэлхий нийтийг айлгаж буй энэ халдварт өвчнийг эмчлэхэд ойролцоогоор 7-14 хоног шаардагдаж байгаа аж. Биеийн байдал нь илүү хүнд байгаа өвчтөний хувьд хоёр долоо хоногийн хугацаа шаардагдаж байна гэдгийг Бээжин хотын эмч нар хэлж байна. Мөн шинэ төрлийн коронавирус нь агаар дуслын замаар болон ахуйн замаар халдварлаж байгааг гадаад, дотоодын эрүүл мэндийн байгууллагууд сэрэмжлүүлж байгаа. Тэгвэл уг вирус нүдний салст бүрхэвчээр дамжин хүний биед халдварлах эрсдэлтэй гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн улсын хорооны төлөөлөгч Ли Синван мягмар гаригт хийлгэсэн хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ. “Уушгины шинэ хэлбэрийн хатгалгаа нь арьс салст шүргэлцэх замаар халдварлах боломжтой. Хэрэв вирус таны гарын арьсанд орж, харин та болгоомж сэрэмжгүйгээр нүдэндээ хүрвэл вирусын халдвар авч болзошгүй. Тиймээс амны хаалт зайлшгүй зүүж, гараа сайн угаах нь вирусын халдвар тархах, халдвар авах эрсдэлийг бууруулна” гэж тэрээр хэлснийг “Жэньминь жибао” сонин мэдээлсэн байна. Одоогийн байдлаар Ухань хотод 62 эмнэлэг иргэдэд үйлчилж байгаа аж. БНХАУ-д дэгдсэн уушгины шинэ хэлбэрийн хатгалгаа үүсгэгч “2019-nCoV” коронавирус хэлбэрээ өөрчилснийг нотолсон мэдээлэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад  байхгүй байна. ДЭМБ-ын мэдээлэлд цохон тэмдэглэснээр одоогийн дэгдэлтэд хийсэн тооцооллоор “2019-nCoV” вирусын халдварын далд үе нь 2-10 хоног үргэлжилдэг байна.   Шинэ вирусын эсрэг вакцин ойрын хугацаанд бэлэн болж магадгүй   Ази, Европын эрдэмтэд шинэ вакцин гаргахаар коронавирусыг судалсаар байна Хамгийн эхний мэдээлэл гэвэл  Хонгконгийн эрдэмтэд коронавирусын эсрэг вакцин гарган авсан тухай мэдээлээд буй юм. Тэд “Бид вакциныг аль хэдийнэ гарган авсан. Гэхдээ амьтанд туршиж үзэхэд их хугацаа шаардагдана” гэж Хонгконгийн их сургуулийн профессор Юэн Квок Юнг мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, вакциныг амьтан дээр туршихад хэдэн сар, харин хүн дээр туршихад дор хаяж нэг жил шаардагдах аж. Үүнээс гадна, Америкийн “Johnson&Johnson” компанийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Пол Стоффелс шинэ вирусын эсрэг вакциныг гаргаж авахаар идэвхтэй ажиллаж байгаагаа мэдэгдсэн бөгөөд вакцин нь ойрын хугацаанд бэлэн болж магадгүй байна. Мөн Австралийн эрдэмтэд коронавирусын халдварыг эсийн өсгөврийн аргаар судална гэдгээ мэдэгдээд байна. Ингэснээр өвчин анх илэрсэн БНХАУ-аас өөр улсад анх удаагаа лабораторийн түвшинд судалж байгаа нь энэ юм.   “Одоо коронавирусын мэдрэг чадвар, өвөрмөц байдал, бусад вирусээс чухам юугаараа ялгагдаж байгааг бодитой тогтоох боломжтой боллоо. Ингэснээр тухайн вирус хэр хурдан тархсан, үхэлд хүргэх хувь хэмжээг нарийн тогтооход түлхэц үзүүлэх юм. Түүнчлэн өндөр нарийвчлалтай зургийг ч авах боломж бүрдлээ” гэж Догертийн хүрээлэнгийн дэд захирал Майк Кэттон ярьжээ. Одоогоор БНХАУ-ын зүгээс олон улсын байгууллага, гаднын улс орнуудтай хамтарсан лаборатори хараахан байгуулж амжаагүй байна. Австралийн эрдэмтэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах бөгөөд БНХАУ-тай судалгаа, шинжилгээний мэдээллээ хуваалцах аж.   Коронавирус нь генийн шинэ хослол болохыг тогтоожээ   Энэ мэтчилэн бид халдварын тархалт, өвчлөлийн явцын талаарх мэдээллийг цаг алдахгүй авч байгаа. Харин дэлхий нийтийг цочроогоод буй коронавирусын бүтэц, үүсэл нь чухам юу вэ гэдэг талаар нарийн мэдээлэлгүй суугаа хүн олон. Ямартай ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ төрлийн коронавирусын халдварын тархалт нь Хятад улс дахь онцгой байдал гэдгийг онцлоод  олон улсын хэмжээнд онц байдал зарлахад эрт байна гэж үзэж буй юм.  ДЭМБ-ын онцгой байдлын хороо ирэх сарын 2, 3-нд дахин хуралдана. Коронавирусын халдварын аюулын түвшинг үргэлжлүүлэн үнэлсээр байна гэж ДЭМБ-ын Тедрос Аданом Гебрейесус мэдэгдсэн байна. Харин өнөөг хүртэл хийсэн шинжилгээний үр дүнд үндэслэн эрдэмтэд шинэ төрлийн коронавирус нь сарьсан багваахайд илэрсэн коронавирус, үл мэдэгдэх эх үүсвэрээс үүссэн коронавирусын генийн шинэ хослол болохыг тогтоожээ. Үргэлжлүүлэн судалсны үр дүнд тэд бусад амьтнаас могой энэ вирусын эх үүсвэр байх өндөр магадлалтайг тогтоож, Өмнөд Хятадын эрээн могой болон Хятадын наж могойд маш төстэй вирус илрүүлсэн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.1.30  ПҮРЭВ  № 20 (6245)
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22