Бейонсе:“Галзуу архив”-ын менежер маань миний бүх алхмыг видео болгодог

2014-04-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАРС

АНУ-ын хэвлэлийнхний дунд явуулсан санал асуулгаар “Мянганы мисс”-ээр шалгарсан авьяаслаг дуучин, жүжигчин, бүжигчин, продюсер Бейонсегүйгээр орчин үеийн поп хөгжмийн урлагийг төсөөлөхийн аргагүй. Ковбойчуудын нутаг гэгддэг Техас мужийн Хьюстон хотноо 1981 оны есдүгээр сарын 4-нд төрсөн тэрээр өдгөө 33 настай. Бейонсе 2010 онд “Грэмми” шагналын 10 номинацид нэр дэвшин зургаад нь түрүүлсэн бөгөөд энэ амжилтыг дахин давтсан эмэгтэй дуучин өнөө хэр төрөөгүй билээ. Нэр хүнд бүхий “Billboard” сэтгүүл түүнийг зүй ёсоор 2000-2010 оны хамгийн амжилттай дуучин эмэгтэйгээр тодруулсан юм. Тэрээр гайхалтай хүчтэй 3.5 октавын меццо сопрано хоолойтой нэгэн. Рэп дуучин, хөгжмийн продюсер Жей Зитэй гэрлээд хөөрхөн охинтой болсныхоо дараа тэрээр тайзандаа эргэн ирж амжилт арвинтай яваа юм. Түүний “GQ” сэтгүүлд өгсөн ярилцлагыг толилуулъя.

-Та Айви Блю охиноо төрүүлэхээсээ өмнө зулбаж байснаа нэлээд урт хугацаанд нуусан байдаг. Тэр үед хэцүү байсан биз?

-Хүүхэд минь зулбасан нь надад үнэхээр хүнд цохилт болсон. Би хэнтэй ч харилцахаа больж, гар утсаа хүртэл унтрааж ертөнцөөс тэр чигтээ өөрийгөө тусгаарласан. Орчин тойронд юу болж буйг ч сонирхохоо больж билээ. Бүх юм утгагүй санагдаад маш хэцүү байсан даа.

Хэдий тийм ч гэрээний дагуу хуваариа баримтлахаас өөр аргагүйд хүрсэн юм. Өөрийгөө ёстой л хүчлэн байж концерт болон бусад арга хэмжээнд оролцдог байлаа. Маш их стресстэй, олон ч зовлон туулж байж дахин жирэмслэсэн дээ.

-Тэгээд?

-Жирэмслэснээ мэдээд хамгийн түрүүнд айдас төрсөн. Дахиад зулбачих вий дээ гээд. Жирэмсэн байхдаа тайзан дээр дуулж, бүжиглэхдээ хамаагүй хөдлөхөөс ч эмээдэг юм билээ. Харин эмч маань намайг тайвшруулж, айх зүйл огт байхгүй гээд сэтгэл зүйн хувьд хатуужуулж байсанд баярладаг. Эмч намайг юунд ч санаа зоволгүй, бүрэн дүүрэн амьдрахыг зөвлөсөн юм. Тэгээд л бүх юм сайхан болж, хайрт охин минь мэндэлсэн дээ.

-Эх болсноор амьдралд тань ямар өөрчлөлт гарав?

-Ээж болсноороо би үнэхээр бахархдаг. Охинтой болсон минь надад амьдрах утга учрыг дахин авчирсан шүү. Амаржсаны дараа надад шинэ амьдрал эхэлж байх шиг маш гоё мэдрэмж төрсөн. Шинэ цомгийнхоо анхны дууг бичсэн юм шиг л сэтгэл хөөрөөд сайхан байсан даа. Үнэндээ охиноо төрүүлсний дараа л би хэн гэдгээ ойлгож эхэлсэн. Би ээжтэйгээ ойр дотно харилцаатай, нэг нэгнээсээ юу ч нуудаггүй юм. Иймд охинтойгоо мөн л тийм харилцаатай байхсан гэж бурханд залбирдаг.

-Дахиад хүүхэдтэй болох уу?

-Одоохондоо үгүй. Ээж болно гэдэг миний хийх дуртай ажлыг нэлээд хугацаагаар хойшлуулахад хүргэдэг юм шүү дээ. Охиноо гайгүй сайн хүмүүжүүлж чадаж буйгаа мэдсэнийхээ дараа л дахиад хүүхэдтэй болох эсэхээ шийднэ.

-Харин та өөрөө эцэг, эхтэйгээ ямар харилцаатай байна вэ. Яагаад ингэж асууж байна гэвэл та 2011 онд аавыгаа өөрийнхөө менежерээр ажиллуулахаа больсон. Тийм алхам хийхэд амаргүй байв уу?

-Тийм шийдвэр гаргах мэдээж амаргүй байсан. Хүн бүр өөрийг нь төрүүлж, хүн болгох гэж хөдөлмөрлөсөн аав, ээждээ хайртай биз ээ. Гэвч амьдралд юу эс тохиолдох вэ дээ. Карьераа урагшлуулах хэрэгтэй шүү дээ. Хэдийгээр аав минь миний төлөө маш их зүйл хийсэн ч би нэгэнт том болсон, аливаа асуудлыг өөрөө шийдэхтэйгээ болсон гэж үзсэн юм.

Аав минь миний хөгжмийн карьерт 20 шахам жил өмөг түшиг болж явсан хүн. Иймээс ааваа халах шийдвэр гаргах хэцүү байсан. Бид хоёрын аль аль нь тэгэхээс өөр замгүйг нэлээд хэдэн жилийн өмнө мэдсэн. Би аавдаа их хайртай л даа. Тэр надад их юм зааж өгсөн.  Миний аав Мэтью насаараа мэргэжлийн хөгжмийн продюсерээр ажилласан хүн л дээ.

-Ингэхэд та анх яаж хөгжмийн тайзанд гарсан бэ?

-Би анх долоон настайдаа Жон Ленноны “Imagine” дуугаар сургуулийнхаа уралдаанд оролцоод түрүүлсэн юм. Тэгэхэд миний дуулахыг үзэж сонирхсон нэгэн сэтгүүлч “Хьюстон кроникл” сонинд миний тухай анх удаа нийтлэл бичиж билээ.

-Тийм балчир наснаасаа л хөгжимтэй амьдралаа холбосон хэрэг үү?

-Тийм ээ. Тэр цагаас л эхлэн би хөгжмийн ертөнцөд чадлаараа зүтгэж ирсэн. Би 30 нас хүрэхдээ элдэв гэрээнд баригдалгүй дуртай зүйлээ хийх боломжтой болох гэж их ч мэрийсэн. Тэгээд санасандаа хүрч охин төрүүллээ. Одоо би өөрийгөө их аз жаргалтай эмэгтэй гэж бодож байна. Гэхдээ үүнд хүрэх гэж би олон зүйлийг золиослосон. Үнэнийг хэлэх шоу бизнест над шиг шаргуу ажилласан хүн ховор шүү. 

-Нью-Йоркийн Манхеттен дүүрэг дэх таны оффист “галзуу архив” байдаг гэсэн?

-“Галзуу архив” маань оффисийн маань бүтэн нэг өрөөг эзэлдэг. Надтай холбоотой бүхий л зүйл тэр архивт хадгалагддаг. Өрөөний дулааны хэмийг хүртэл зохих түвшинд барьдаг юм. (Инээв) Долоон настай миний тухай бичсэнээс эхлээд өнөөг хүртэл хэвлэлд миний тухай бичсэн бүх материал тэнд бий. Тэгээд бүх тоглолтын бичлэг, миний амьдралын өдөр бүхнийг харуулсан видео ч бас байгаа.

-“Галзуу архив”-ыг хариуцдаг тусгай хүн ажилладаг гэл үү?

-Байгаа шүү. (Дахин инээв) “Галзуу архив”-ын менежер маань миний бараг бүх алхмыг видеогоор авдаг. Тайзан дээр ч, нүүр будгийн өрөөнд ч, нөхөртэйгөө үдийн зоог барихад ч тэр видео аваад л явдаг. Тэгээд авсан материалаа он, сар, өдөртэй нь хадгалдаг юм. Энэ чинь миний амьдралын түүх шүү дээ. Алхам бүхнээ ийн хадгалдаг нь миний нэг ёсны хобби юм.

-Та тайзнаас айдаггүй, харин ч эсрэгээр, дуртай гэдэг юм билээ?

-Тайзан дээр гарах би үнэхээр дуртай. Учир нь би өөрийн мэргэжилдээ хайртай. Тайзан дээр гарахаас өмнө би өөртөө маш их шүүмжлэлттэй ханддаг бол нэгэнт гарахдаа бүхнийг мартддаг. Үнэнийг хэлэхэд би тайзан дээр л жинхэнэ “кайф” амсдаг. Тайзгүйгээр би үнэндээ амьдралаа төсөөлдөггүй.

-Тэгвэл таны мөрөөдөл юу вэ?

-Тайзан дээрээ л дуусахыг мөрөөддөг дөө.

-Ийм хариулт сонсох гэж л асуусан юм, баярлалаа. Таныг мөн америк хөлбөмбөгийн су­пер цомын тэмцээний нээлтэд дуулах дуртай гэдэг. Яагаад тэр вэ?

-Би тайзан дээр зогсох бүртээ өөрийгөө тамирчин гэж төсөөлдөг юм. Тамирчид талбай дээр гарахын өмнө яадаг билээ дээ. Нэг нэгнээ тандаад, өөрөөс нь давуу болон сул талыг ажигладаг. Би ч ялгаагүй.

-Таны дүү Соланж нэгэнтээ хэлсэн байдаг. Түүнийг та байнга өмөөрдөг байсан гэж. Тэгэхээр та угаасаа тамирчин шиг тэмцэгч юм аа?

-Би дунд сургуульд байхдаа ерөнхийдөө даруухан охин байсан. Гэхдээ Соланжийг хүүхдүүд гомдоовол яахаас ч буцдаггүй байж билээ. Түүний ангийн хүүхдүүд одоо ч тэр талаар домог шиг юм ярьдаг юм.

-Танд эвгүй ч асуухгүй байж болохгүй нэг зүйл байна. Таныг Ерөнхийлөгч Барак Обаматай сүүлэрсний харгайгаар тэргүүн хатагтай Мишель Обама салах дээрээ хүрсэн гэдэг?

-Энэ асуултад би бишгүй хариулсан даа. Би улсынхаа тэргүүн хосыг хүндэлж, тэднийг урих тоолонд очиж ая дуугаа өргөдөг. Аль алинтай нь дотно харилцаатай. Надад ноён Ерөнхийлөгчтэй сүүлрэх ямар ч шаардлага байхгүй. Учир нь би өөрийн нөхөр Жей Зи, охин Айви Блю хоёртоо хамгаас хайртай.

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

9 цаг 43 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

9 цаг 43 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

9 цаг 43 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

9 цаг 43 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

9 цаг 43 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

9 цаг 43 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

9 цаг 43 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

19 цаг 52 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

19 цаг 54 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

19 цаг 55 мин